Нийтлэгдсэн: Wed, Jan 10th, 2018

Д.Батлут: Сонгууль болохгүй ээ, ялж чадаагүй бол гараа өргөж сур АН-ынхаан

ZASAG darga-1

Аймгийн Засаг дарга Д.Батлут хэвлэл, мэдээллийн байгууллагын сэтгүүлчидтэй зангиагүй уулзалт хийсэн юм. Тэрбээр энэ үеэр  дахин сонгуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

-Энэ онд сонгууль болно гэсэн мэдээлэл яваад байгаа. Манай АН-ынхан бүр илүүтэйгээр сошиал орчинд сонгууль болно гэж бичиж байгаа. 2016 оны зургаадугаар сарын 26-нд сонгууль болоод өнгөрчихсөн шүү дээ. Тэр сонгуульд аймгийн хэмжээнд 6 намын 128 нэр дэвшигч, 15 бие даагч оролцсон. Энэ сонгуульд аймгийн хэмжээний сонгуулийн насны 68 мянга шахам иргэний 48 мянга гаруй нь сонгуульдаа оролцож саналаа өгсөн. Яагаад дахин сонгууль болно гээд байгааг ойлгохгүй байна. Өнгөрсөн оны сонгуульд хуулийн дагуу улс төрийн намууд нэг тойрог дээр нэг нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Ийм хуультай. АН-аас бусад намууд энэ хуулийн дагуу тойргуудад нэг нэг нэр дэвшигчээ дэвшүүлсэн. Харин АН-ын нөхдүүд маань нэг тойрог дээр хоёр хүний нэр дэвшүүлсэн. Нийтдээ 66 хүнийг нэр дэвшүүлсэн байдаг. 2016 оны зургаадугаар сарын 5-нд нэр дэвшигчийг тодруулах сүүлчийн өдөр байсан. Харин ч манай аймгийн Сонгуулийн хороо хууль, дүрмийнх нь дагуу ажилласан гэж би боддог. Зарим тохиолдолд хууль дүрмэнд зааснаас ч илүүтэй ажилласан. Уг нь АН-ын 66 хүний нэгийг нь ч бүртгэхгүй байх боломжтой, хуулиараа. Сонгуулийн хорооныхон 66 хүний нэр дэвшүүлсэн асуудалд СЕХ-ны өгсөн зөвлөмжийн дагуу тухайн үеийн АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболдод хандсан байдаг. АН-аас аймгийн намын даргын итгэмжлэгдсэн хүний оруулж ирсэн 33 нэр дэвшигчийг бүртгэх ёстой гэсэн зөвлөмжийнх нь дагуу бүртгээд л явсан. Нэр дэвшигч бүртгэгдсэний дараа АН-ын 33 хүний 15-ынх нь материал дутуу бүрдэлттэй гэдэг шалтгаанаар хасагдсан. Үлдсэн 18 нэр дэвшигч сонгуульд өрсөлдсөнөөс гурав нь ялаад өнөөдөр аймгийн ИТХ-ын төлөөлөгч болсон. Үлдсэн 15 нь ялагдсан. Ийм л юм болж өнгөрсөн. Эндээс харвал сонгууль болчихсон шүү дээ, найзууд аа.

Ингээд сонгуультай зэрэгцээд 33 хүн шүүхэд гомдол гаргасан. Бид ч асуудалд анхаарлаа хандуулж “Биднийг гуравдагч этгээдээр шүүхийнхээ асуудалд оролцуулаач” гэсэн шаардлага тавьсан. Та нарын эрх ашиг хөндөгдөөгүй, гуравдагч этгээдээр оролцуулах боломжгүй  учраас та нарт хамаагүй гээд шүүхийн танхимаас манайхан хөөгдөөд гарч байсан. Ажиглагчаар оролцъё гэж гуйсан, хүлээж аваагүй. Ингээд шүүхийн процесс явагдсан. Анхан болон давах шатны шүүх дээр асуудал манай талд шийдэгдсэн. Сонгууль хуулийн дагуу явагджээ гэдгийг тогтоосон гэсэн үг. 2016 оны долоодугаар сарын 18-нд МАН-ын 30, АН-ын 3 төлөөлөгч бүхий аймгийн ИТХ анхны хуралдаанаа хийж 33 төлөөлөгч бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсөн. Түүнээс хойш  жил гаруйн хугацаа өнгөрлөө. Гэтэл өнгөрсөн оны эцсээр Улсын дээд шүүх дээр асуудал АН-ын талд гарсан. Шүүх гэж бүр гууль болж дээ. Хэлэх ч үг олдохгүй байна. Бид үүний дараа Ерөнхий шүүгчид нь хандсан. Ерөнхий шүүгч бидний асуудлыг хүлээж аваагүй. Гэхдээ би ганцхан үг хэлчихье. Бүрэн эрхээ хүлээн зөвшөөрсөн 33 төлөөлөгчийн бүрэн эрхийг хэн ч түдгэлзүүлж чадахгүй. Энэ 33 төлөөлөгч өөрсдөө л бүрэн эрхээсээ татгалзах шийдвэр гаргах эрхтэй. Ямар шүүх байх нь хамаагүй.

АН яг үнэндээ дотоод зөрчлөөсөө болж сонгуульд амжилттай оролцож чадаагүй. Энэ буруугаа аймгийн Сонгуулийн хороо руу бухаж болохгүй. Тэдний энэхүү дахин сонгууль явуулах гэж зүтгэж байгаа нь 2016 оны зургаадугаар сард болсон орон нутгийн сонгуульд саналаа өгсөн 48 мянган иргэний эрх ашгийг зөрчиж байгаа юм. Хөөрхийлөлтэй санагдаж байна. Сонгуульд ялж чадаагүй бол гараа өргөж сураа гэж би АН-ынханд хэлмээр байна. Эр хүн шиг байцгаасан нь дээр ш дээ. Улс төрийн карьерт нь ч нэмэртэй шүү гэж хэлье. Нийгэмд буруу мэдээлэл түгээгээд. Ийм байхад яаж орон нутаг хөгжих вэ. Ийм зүйл хийдэг нь бусармаг, буруу гэдгийг иргэд маань ойлгож байгаа. АН-ын дотоод зөрчлөөс болж аймгийн 60 гаруй мянган сонгогчийн эрх ашиг, цаашлаад 102 мянган иргэний эрх ашиг зөрчигдөхийг МАН хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн эрх ашгийнхаа төлөө МАН ёстой тууштай тэмцэнэ шүү. Хамгийн сүүлд хэлье, Сонгууль болохгүй гэдгийг албан ёсоор хэлчихье. Иргэд маань ч гэсэн битгий төөрөлдөөсэй. Иргэдийнхээ төлөө бол бид тэмцэнэ шүү.   

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна