Нийтлэгдсэн: Fri, Jan 12th, 2018

ГОК-ын 51 хувийг гадныханд алдчихаад уурандаа 49 хувийг “дээрэмдэж байгаа юм уу”

ETV-1

АН-ын дарга С.Эрдэнэ саяхан “Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь чинь хаана байна вэ” хэмээн эрх баригчдаас асууж байсан. Үнэхээр бодит байдал дээр ГОК-ын 51 хувь буюу Монголын талын хувь нь Засгийн газрын мэдэлд байгаа юу гэдэг бүрхэг байгаа. “Жаст” группын захирал хэмээгдэх Ш.Батхүү “Эрдэнэт үйлдвэр”-ийн Монголын талын 51 хувийг барьцаалаад Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар авсан. Өнгөрөгч оны 10 дугаар сард болсон анхан шатны шүүхээс Монголын Засгийн газрыг “Стандарт” банкинд 51 сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан. Манай Засгийн газар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдана гэж байсан ч өнөөдөр гарсан үр дүнгийн талаарх мэдээлэл алга байна.
Ямар ч байсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор “Ашигт малтмалын тухай хуульд стратегийн ач холбогдол бүхий ордоос 10 хувийг Монгол улсын иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлнэ гэсэн заалт байдаг. Дээрх заалтыг үндэслэн Эрдэнэт үйлдвэрээс ард иргэдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гаргалаа. Хувьцааг ард иргэдэд үнэ төлбөргүй олгоно. Олон улсын аудитын байгууллагаар “Эрдэнэт” үйлдвэрт үнэлгээ хийлгэсний дараа хэдий хэмжээний хувьцаа эзэмших вэ гэдэг тодорхой болно” хэмээн мэдэгдлээ. Түүний “Иргэдэд үнэгүй хувьцаа олгоно” гэдэг мэдэгдэл нь “Монголын зэс” корпорацийн буюу хувийн хэвшлийн 49 хувийг Монголын төр “дээрэмдсэн” гэнэтийн шийдвэрээ олны анхаарлаас холдуулах гэсэн ядмаг арга л болох шиг. Ингэж хэлээд иргэдийн толгойг нааш нь эргүүлнэ гэдэг юу л бол. Эхлээд “Стандарт” банкинд шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 51 сая ам.долларыг хэрхэн шийдсэнээ иргэддээ мэдээлэх ёстой болов уу. Иргэдэд “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 10 хувийг үнэгүй олгоно” гэдэг үгээр хуурч “Монголын зэс” корпорацийн 49 хувийг дээрэмдсэн дээрмээ мартагнуулна гэвэл мордохын хазгай болно.

JAST-1

Нөгөө талдаа тун удахгүй У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоног болох гэж байгаа. Тэд Засгийн газрынхаа 100 хоногт өөрсөддөө барьж байгаа бэлэг болох “Эрдэнэт үйлдвэрийн 10 хувийг үнэгүй олгоно” гэдэг шийдвэр ард түмэнд бол ойрын хэдэн жилдээ гар дээрээ барьж чадахгүй “ам.хувьцаа” л болох төлөвтэй. Ард түмэнд ”хувьцаа үнэгүй өгнө” гэхлээр алгаа ташаад дагаад гүйдэг хүүхэд гэж ойлгосон бололтой. Монголын төр ард түмэндээ өгсөн гэх нэртэй “Эрдэнэс таван толгой”-н 1072 хувьцааны үр жимсийг хүртэлгүй таван жил өнгөрч байхад дахиад дээрээс нь нэмээд “Эрдэнэт үйлдвэрийн хувьцааг үнэгүй авч ногдол ашиг хүртэнэ” гэдэг бухын доодохыг харж үнэг турж үхэхийн үлгэр гэлтэй.
Зарим нэг албан бус мэдээллээс харвал манай төр, засаг Жастын Ш.Батхүүгийн балгаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн төрийн 51 хувийг “Стандарт” банкинд алдчихаад аргагүйдэхдээ “Монголын зэс корпораци” буюу хувийн хэвшлийн 49 хувийг дээрэмдэж байна уу.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна