Нийтлэгдсэн: Fri, Jan 12th, 2018

Э.Эрдэнэжамъян: Дараагийн Засаг дарга болох уу

ERDENE-1

Эрдэнэтэд дахин сонгууль болох сурагтай зэрэгцэн аймгийн дараагийн Засаг дарга энд тэндээс тодорч байгаа бололтой. Тэдний нэг нь МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян бололтой. Тэрбээр шинэ оны өмнөхөн Эрдэнэт хотод ажиллаж МАХН-ын гишүүдийн хурлыг хийж Төв намаас өөрийг нь Орхон аймгийн МАХН-ын даргаар томилж байгааг мэдэгдсэн гэнэ. Ингээд намын гишүүдийн хурлаар Д.Оюунбатыг аймгийн МАХН-ын даргаас чөлөөлж Э.Эрдэнэжамъян дарга болжээ.
МАХН бол Чингисийн цэргийн зохион байгуулалттай. Өөрөөр хэлбэл, намын гишүүд нь аравт, зуут, мянгат, түмтийн зохион байгуулалтад харьяалагддаг. Аймгийн хэмжээнд намын даргыг нь Түмтийн дарга хэмээдэг. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянгийн хувьд Орхон аймагт болох орон нутгийн сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулж аймгийн Засаг дарга болох гэнэ. Гэхдээ хамгийн сонирхолтой нь МАХН-ын дүрмэнд “Намын ерөнхий нарийн бичгийн дарга нь аймгийн Түмтийн дарга байж болно” гэсэн заалт байдаггүй гэдгийг тус намын зарим гишүүн өгүүлж байна. Хориглоогүй бол болдог гэсэн ойлголтоор МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян Орхон аймгийн Түмтийн даргаар өөрийгөө зарлаж, улмаар Засаг даргад залрахаар сэтгэл шулуудан сонгуульдах гэж байна уу. Аль эсвэл энэ намын олон зуун гишүүдээс аймгийн Намын түмтийн дарга, улмаар Засаг дарга хийчих хүн олдохгүй учраас “Лам олдохгүй бол буцахдаа зална” гэгчээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъянг залж ирсэн үү. Энэ нь намын зарим нэг гишүүний хувьд дээрээс дарга томилдог социализмын үеийн тогтолцоо сэргэсэн учраас өмнөх дарга Д.Оюунбат тэргүүтэй хууччуул одоогийн эрх баригч МАН-ын хаяа бараадах нь гэсэн яриа гарсан тухай гишүүд нь шуугиж байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • П.Пүрэвлхагва: Үйлдвэрийн нэг уурхайчин та энэ жил 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээжээ
  • М.Мөнхбаатар: Уурхайчин та бүхэндээ, ахмадууддаа мэхийн ёсолъё
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Юмжаагийн Цэдэнбалын одонгоор шагнажээ
  • Х.Бадамсүрэн: Орон сууцны дэмжлэгийн мөнгийг 12 сая төгрөг болгож нэмэгдүүллээ
  • Хүний амь наснаас илүү бензины хэмнэлт гэж байх уу
  • Жолооны дамжаа 14 хоног болсон, гэвч…
  • П.Пүрэвлхагва: ГОК-ын цуваа төрийн хамгаалалттай цуваа биш шүү
  • Юмжаагийн Цэдэнбалын хөшөөний нээлт боллоо
  • Явган зам дагасан явган сурвалжлага III
  • Явган зам дагасан явган сурвалжлага II
  • Явган зам дагасан явган сурвалжлага I
  • П.Пүрэвлхагва: Эдийн засаг тогтворгүй бол хүн амын сэтгэл зүй тогтворгүй байдаг
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна