Нийтлэгдсэн: Mon, Jan 22nd, 2018

Түүхэн үйл явдлын гэрчүүд болов

TG-urgutgul-1

      “Эрдэнэт үйлдвэр” компанийн Дулааны цахилгаан станцыг 48 мвт-аар өргөтгөж хүлээлгэн өгөх ёслол өнөөдөр болов. Нэг үгээр хэлбэл, энэ өдрөөс өмнө “Эрдэнэт үйлдвэр” цахилгаан  эрчим хүчний хувьд Монголын хамгийн том хэрэглэгч байсан бол одоо Монголын хэмжээнд эхний гуравт багтах үйлдвэрлэгч боллоо. Эрдэнэтийн гэлтгүй Монголын түүхэнд том үсгээр “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН ДУЛААНЫ ЦАХИЛГААНЫ СТАНЫГ 48 Мвт-аар ӨРГӨТГӨСӨН 2018 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 22” хэмээн бичигдэх дурсгалт өдөр болж байна.Энэ үйлдвэрийн өргөтгөлийн ажил 2015 оны намар анхны гэрээг байгуулж, 2016 оны тавдугаар сард барилгын ажлын шаваа тавьж байлаа. Дулааны цахилгаан станцын өргөтгөл хугацаанаасаа хоёр сарын өмнө ийнхүү ашиглалтад орж байна. Энэ том төслийн ажлыг БНХАУ-ын Харбин хотын  “Харбин электрик интернешнл” компани гүйцэтгэсэн ажээ.

TG-urgutgul-5

        “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дулаан цахилгаан станц нь саяхныг хүртэл 2.5 Мвт-ын 2 ширхэг турбин ашиглаж байсан. Өргөтгөл хийсний үр дүнд тус бүр нь 12 Мвт-ын хүчин чадалтай дөрвөн турбин ашиглалтад орууллаа. Үүний үр дүнд хүчин чадал нь 53 Мвт болж өсч манай үйлдвэр цахилгаан эрчим хүчний хэрэглэгчээс, үйлдвэрлэгч болж байна” хэмээн үйлдвэрийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн онцлон хэллээ. Нээлтийн ёслолд оролцсон Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Хүйтний улиралд манай эрчим хүчний систем бүх хүчин чадлаараа ажиллаж байгаа ч дутагдал үүсч байна. ОХУ-аас авдаг эрчим хүчний импортын хэмжээ өссөн. Ийм үед Эрдэнэт үйлдвэр 48 Мвт-ыг нэмж ашиглалтад оруулж байгаа нь сайн хэрэг” гэсэн юм. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Ли Янжун, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн болон “Харбин электрик интернешнл” компанийн гүйцэтгэх захирал Чү Ай Мин нарын зочид оролцов.

TG-urgutgul-11

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө