Нийтлэгдсэн: Wed, Jan 24th, 2018

Д.Соёлчхүү дарга аа, 22 хүүхэд гар, хөлөө хөлдөөлөө, гурав нь эмнэлэгт хэвтэж байна

HUITEN-2

                Идэр гурван есийн жавар тачигнаж, гадаа шөнөдөө -42 хэм хүрч, өдөртөө -36 хэм хүрсэн энэ өдрүүдэд буюу даваа гарагт сурагчдын амралт дуусч хичээл эхэлсэн. Өнөөдөр лхагва гараг. Даваа гарагаас хойш буюу хичээл эхэлсэн эхний гурван өдрийн байдлаар БОЭТ-ийн Яаралтай тусламжийн тасагт 20 гаруй хүүхэд гар хөлөө хүйтэн жаварт хайруулж, зарим нь хөлдөөж ирсэн байна. Тэдний гурав нь гуравдугаар зэргийн хөлдөлттэй гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Дээрх хүүхдүүд орой сургууль тараад автобус хүлээж байгаад ингэж хөлджээ.  Өдөрт дунджаар 4-5 хүүхэд ийм байдлаар тус тасагт ханддаг байна. Эмч нарын үзсэнээр өдөрт 4-5 хүүхэд гар хөлөө хөлдөөж гурав, дөрөвхөн хоногийн дотор 22 хүүхэд эмнэлэгт хандсан нь сүүлийн 10 жилд тохиолдоогүй үзүүлэлт болжээ.  Хүүхэд болсон хойно малгай бээлийгүй, байсан ч зарим нь хичээлдээ гарахдаа мартаад ийм болсон гэнэ. Гэтэл дээрх хүүхдүүдийн ихэнх хувийг буюу 10 гаруй хүүхэд нь бага ангийнхан, тэр тусмаа хичээл нь өглөө ордог хүүхдүүд байжээ. Шөнийн хасах 42 хэмийн хүйтэн жавар өглөөний 07.00-09.00 цагийн хооронд буурахгүй гэдгийг мэргэжлийн хүн өгүүлж байна.

HUITEN-1

Хүйтний эрч чангарч гадаа гарахаас ч жийрхэж байхад хүүхдүүд хичээлдээ ирэх, очихдоо гар хөлөө хөлдөөж, гэмтэж байхад манай аймгийн дарга нар хүүхдээ бус архинд дуртай, зугаа цэнгэлийг илүү таалдаг эрхмүүдийг хамгаалж тушаал шийдвэр гаргаж байх юм. Тухайлбал, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү “Орхон аймгийн нутаг дэвсгэрт ойрын өдрүүдэд цаг агаар цочир хүйтэрч байгаатай холбогдуулан танай баарны ажиллах цагийн хуваарийг 2018 оны нэгдүгээр сарын 23-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ныг хүртэл хуучин цагийн хуваарьт шилжүүлэн ажиллуулахаар шийдвэрлэснийг мэдэгдэж байна” хэмээжээ. Д.Соёлчхүү дарга баар, ресторанаар “соёлтой” үйлчлүүлдэг эрхмүүдийг яасан хайрладаг, энхрийлдэг юм бэ. Аймгийн ЗДТГ-ын дарга маань идэр есийн хүйтэнд автобус хүлээн хөлдөх шахам зогсож буй тэр олон  бага ангийн хүүхдүүдийг хайрлах сэтгэлгүй юм гэж үү.

HULDUH-1

Бид чинь аман дээрээ “Бүхнийг хүүхдийн төлөө”, “Хүүхдийн төлөө За гэж хэлье” гэж ирээд уриалдаг. Одоо л бүгдээрээ энэ их хүйтэнд салхи, жаврыг сөрөн үүрч яваа цүнхэндээ түүртэн арай гэж яваа бага ангийн хүүхдүүдийн хичээлийг түр хугацаагаар хаах, цагийн хуваарьт нь өөрчлөлт оруулах зэргээр бүлээн сэтгэл гаргавал яасан юм бэ. Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагийн шуурхай дээр БСУГ-ын дарга Ж.Бат-Амгалан “Сурагчдын амралтанд нөлөөлөх хэмжээнд хүртэл хүйтрэхгүй” гэсэн утгатай мэдээлэл хийж суусан. Аргагүй дээ, Д.Соёлчхүү, Ж.Бат-Амгалан дарга нар  ажилдаа машинаар хүргүүлдэг. Өдөр цайнд явах ирэх, орой харихдаа төрийн албаны унаагаар явдаг учраас автобус хүлээн хүйтэнд даарч зогсох жаалуудын зовлонг яаж ойлгохов.

HULDUH-2

Эмч нарын мэдээлснээр аз болоход хөлдсөн, хайруулсан гэх хүүхдүүдийн хувьд одоогоор хөл, гараа тайруулах хэмжээнд хүртлээ гэмтээгүй гэж байна. Тэгвэл бид заавал хэн нэгэн хүүхэд хүйтэнд хөлдөж гар хөлөө хөлдөөсний дараа “арга хэмжээ” авч автобусны үйлчилгээг сайжруулж, хичээлийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулъя гээд санал гаргаад, гараа өргөөд сууж байх уу, машин унадаг дарга нар аа. Эсвэл маргаашнаас эхлэн аймгийн Засаг даргаас эхлээд бүх дарга нар машин унахаа болиод автобусаар ажилдаа ирж, очиж байя. Адаглаад л автобус дарга нарыг хүлээлгэхгүй. Далиманд нь хүүхдүүд бага даарах юм биш үү.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ