Нийтлэгдсэн: Wed, Jan 24th, 2018

Тэргүүлэгчид бонго, портеруудыг 60 мянгаар торгуулах “ял”-аас аварлаа

TUR juram-1

            Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хоёрдугаар хуралдаан болов. Энэ удаагийн хуралд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсээс “Хотын доторх замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаартай оролцуулах Түр зөвшөөрөл олгох журам батлах” тогтоолын төслийг оруулж ирсэн юм. Саналыг энэ удаад хэлтсийн дарга Д.Баяржаргал танилцуулсан. “Аймгийн хэмжээнд авто замын нөхөөсөнд 2016 онд 45 сая, 2017 онд 79 сая төгрөг зарцуулсан. Хотын төвийн зарим гудамж, чиглэлд ачааны авто машиныг цагийн хязгаартай оролцуулахгүй бол замын эвдрэл гэмтэл их гарч байгаа. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтэнд ч чухал ач холбогдолтой. Тэр дундаа өглөө, оройн ачаалын үед ачааны автоамашиныг Энхтайваны буюу төв гудамжинд цагийн хязгаарлалтай зорчуулахгүй бол түгжрэлд тодорхой нөлөө үзүүлж байна. Иймд

1-д Автомашины жин 3500-гаас бага буюу В бол өдрийн 3000 төгрөг

2-д Автомашины жин 3500-гаас дээш буюу С бол өдрийн 5000 төгрөг

3-д Чиргүүлтэй автомашин буюу СЕ бол өдрийн 20 мянган төгрөгийн хураамж авах санал гаргаж байна. Түр зөвшөөрлийн хураамж болох жилдээ 40 гаруй сая төгрөг  Автозамын санд орно ” гэв.

Ингээд түүний дараа ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж хариулт авсан юм.

TUR juram-3

-П.Пүрэвлхагва: Бонго, портер зөвшөөрөл авах уу?

-Д.Баяржаргал: Авна.

-Д.Дэлгэрбаяр: Ачааны машинаас болоод зам эвдэрдэг гэж ойлголоо, зөв үү. Бонго, портер явахад эвдэрдэг зам гэж байна уу?

-Д.Баяржаргал: Замын эвдрэлд нөлөөлдөг. Тэр байтугай  замын хөдөлгөөнд ч нөлөө үзүүлдэг. В ангиллын машин 08.00-22.00 цагийн хооронд Төв зам болон Сүхбаатарын өргөн чөлөөгөөр, Орхон-1 гудамжаар, Ханддоржийн гудамжаар явахыг хориглоно.  Цагийн хязгаарлалт хийгдэнэ. Түүнийг түр зөвшөөрлөөр зохицуулна.

-П.Пүрэвлхагва: Замын даац, эвдрэлд бонго, портер яагаад нөлөө үзүүлдэг юм бэ. Ингэж иргэдийг битгий дарамтал. Уртцагааны урдуур явах бонго машинтай хүн 60 мянган төгрөгний зөвшөөрлийг сардаа авах юм байна л даа.

-И.Баасанжав: Түр журман дээр хүлээх хариуцлага, давтагдвал хүлээх шийтгэл зэрэг нь их сонирхолтой, анхаарал татаж байна. Хууль зүйд нийцэх үү?

-Л.Эрхбаатар: Түгжрэлийг бууруулах талаас нь харвал зөв байх. Гэхдээ түр журам гээд хугацааг нь тавиагүй байна. Үүнийг ойлгохгүй байна. Уулзвараар гарч байгаа машиныг тэгээд пүүгээр пүүлэх юм уу. Пүүлсэнийх нь дараа явуулах уу. Хэр хэрэгжих вэ?

Т.Ариунболд: /ХОХБТХ-ийн мэргэжилтэн/ Түр зөвшөөрөл олгох журам гэдэг нэртэй. Тодорхой хугацаанд л түүгээр зөрчих бол төлбөр төлнө. Пүүний хувьд гэвэл манай Орхон АЗЗА-д явуулын пүү бий. Гурван зам дээр пүү байрлуулна. Мөн аймгийн хэмжээнд ачаа тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгж пүүтэй байх ёстой гэсэн дүрэм, заалт бий. Мөн замын хуудас, ачааны дагалдах бичгээр нь хянах боломжтой.

-Д.Мөнхбат: Хово, бетон зуурмагийн гээд том оврын машин алинд нь орох вэ. Хүргэлтийн машины хэд нь бонго, портер байдаг вэ. Судалгаа бий юү?

-Т.Ариунболд: Албан ёсны судалгаа бий. Манайд ачаа зөөдөг 4756 тээврийн хэрэгсэл байна. Тэдний 85 хувь нь аж ахуйн нэгж, хувь иргэнийх.

-Д.Дэлгэрбаяр: Энэ журам зайлшгүй шаардлагатай байгаа юм уу?

TUR juram-2

-Я.Ганболд: /ЗЦГ-ын ахлах байцаагч/ ЗЦГ-аас зөвшөөрөл олгодоггүй. Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулна. 2.4 тэмдэг тавьсан замаар хязгаарлалт хийдэг.

-Д.Дэлгэрбаяр: Түүгээрээ зохицуулаад байж болохгүй гэж үү?

-Т.Ариунболд: Түр зөвшөөрөл олгох газар нь манай аймагт байдаггүй. Нийслэл хот замын түгжрэлийг түр зөвшөөрлөөр зохицуулж байгаа.

Ингээд асуулт хариулт дууссаны дараа Тэргүүлэгчид саналаа гаргалаа.

-П.Пүрэвлхагва: Би Тэргүүлэгчийнхээ хувьд саналаа гаргаж байна. Ер нь бол Түр зөвшөөрөл олгох журам байх нь зөв. Түр зөвшөөрлөөр олсон мөнгө Эрдэнэт сан руу орно. Авто замын сан руу орохгүй. Хуулиар тогтоосон хураамж автозамын санд төвлөрдөг.Түүнээс биш аймгийн ИТХ-ын байгууллагаас гаргасан хураамжийн төлбөр Эрдэнэт сан руу орно. Бонго, портерийг хас. Наад түр журмаасаа В гэдгээ хас. Юм журамлах гэж байна гээд иргэдээ чирэгдүүлж болохгүй.

-Д.Дэлгэрбаяр: Би хувьдаа замын түгжрэлийг Замын хөдөлгөөний дүрмээр зохицуулагдаад явж байна гэж ойлгодог. Түүнээс биш бонго, портер даахгүй зам тавиал байгаа нөхөлтэй хариуцлага тооц. Бонго, портер даахгүй зам гэж хаана байна. Тэгж яривал том жийпнүүд чинь бонго, портероос илүү хүнд жинтэй шүү дээ. Тэднээс төлбөр авах уу. Тэд энэ их амархан эвдэрдэг замаар явах  чинь явж болох юм уу. Бонго, портероос сарын 60 мянган төгрөгийн хураамж авах гэнэ. Ингэж нугалаа гаргаж болох уу. Наадах чинь ёстой жинхэнэ нугалаа, завхрал юм шүү.

-И.Баасанжав: Түр журмыг дэмжиж байна. Журмын 5.2-т байгаа үүрэг, хариуцлаг зэрэг давхардсан санааг анхаарах хэрэгтэй.

Ингээд Тэргүүлэгчдийн олонхийн саналаар “Хотын доторх замын хөдөлгөөнд ачааны автомашиныг цагийн хязгаарлалтайгаар оролцуулах, түр зөвшөөрөл олгох журам”-ыг баталлаа. Ингэхдээ хэлэгдээд байсан бонго, портер буюу В зөвшөөрөлтэй автомашинаас сарын 60 мянган төгрөгийн хураамж авах гэсэн саналыг унагааж Тэргүүлэгчид иргэдийн талд гар өргөлөө.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй