Нийтлэгдсэн: Sat, Jan 27th, 2018

Лифт ашигласны төлбөрийг 10 мянган төгрөг болгоно

TUR juram-1

               “Эрдэнэт ус” ДТС ОНӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бүүвэйбаатар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд “Эрдэнэт хотын дөрөв, тавдугаар хорооллын 9 давхруудын лифтний үйлчилгээнийй хөлсийг 10 мянган төгрөг болгох” саналыг оруулсан юм. Энэ байгууллага өнгөрөгч 2017 онд дээрх хоёр хорооллын 9 давхруудын лифтний үйлчилгээг хэрэглэгчдийн хүсэлтээр 24 цагаар ажиллуулжээ. Үүний зардалд тус байгууллагаас өнгөрсөн онд 24.5 сая төгрөг гарсан байна. Энэ онд дахин ийм зардал гарах болсон тул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс өнөөгийн мөрдөж байгаа тариф 6500 төгрөгийг нэмж 10 мянган төгрөг болгож өгнө үү гэсэн шийдвэр гаргуулахаар хандсан нь энэ.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва: Энэ асуудлыг шийдэх газар нь бид биш. Энэ байгууллагын ТУЗ шийднэ.  9 давхруудын лифт бол Орон нутгийн өмч биш. СӨХ-той манай Орон нутгийн өмчийн газар хамтын гэрээ байгуулж ажилладаг. Нийтийн эрх ашгийг хамарсан үйлчилгээнд ИТХ-аас үнэ тогтооно. Тухайлбал, гэр хороолын иргэдийн ундны усны үнэ нэмэх бол бид асуудлыг шийднэ. 9 давхруудын хэдэн байрны хичнээн иргэн үнэ нэмэхийг зөвшөөрсөн юм бэ?

-Д.Бүүвэйбаатар: Дөрөв, тавдугаар хорооллын 9 давхар байрнуудын гурваас дээших бүх давхрын айл, өрхүүдээс судалгаа, санал авсан. Нийт 1059 өрх хамрагдсан. Айл, өрхийн 62.9 хувь нь лифтийг 24 цагаар ажиллуулахыг дэмжсэн. Үүнийг дагаад лифтний үнэ 6500 төгрөгийг 10 мянган төгрөг болгох саналыг дэмжиж, гарын үсэг зурсан. Энэ санал асуулгыг айл, өрх бүрээр явж хийсэн. Манай байгууллага 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс лифтийг 24 цагаар ажиллуулах туршилтыг нэг жилийн хугацаанд хийлээ. Иргэдийн эрэлт, хэрэгцээ байдаг юм байна. Тиймээс 24 цагаар ажиллуулахад гарах зардал болох жилийн 24.5 сая төгрөгийг шийдэж өгөхгүй бол манай байгууллагад алдагдалтай байна.

-Д.Дэлгэрбаяр: Хурлаар ярих нь зүйтэй байх. Хуучин үнэ 6500 төгрөгийг хэн тогтоож байсан юм бэ?

-Д.Бүүвэйбаатар: Өмнөх үнийг манайхаас тогтоосон байсан.

-Д.Дэлгэрбаяр: Түүнийг нь үндэслээд одоогийн үнийг тогтоож болох уу. Иргэдийн асуудал учраас хамаагүй орхиж болохгүй.

-И.Баасанжав: Иргэдийн хэдэн хувь нь санал асуулгад хамрагдав. СӨХ-той байгуулсан хамтын гэрээнд юу гэж заасан байдаг юм бэ?

-Д.Бүүвэйбаатар: Нийт 1059 өрхөөс бүгдээс нь санал авсан. Иргэдийн 62 хувь нь дэмжсэн. СӨХ-той лифтний талаар дангаар гэрээ хийхгүй. СӨХ цэвэрлэгээг, манайх үйлчилгээг хариуцдаг.

-Л.Эрхбаатар: Хэлэлцсэн нь дээр болов уу. ТУЗ-өөс ярилцаад үнийг тогтоож, шийдээд явж болох ч оруулж ирсэн саналыг дэмжих саналтай байна.

-П.Пүрэвлхагва: Тэгвэл оруулж ирсэн төслийг хэлэлцэх шаардлагатай, шаардлагагүй гэсэн хоёр санал гарч байна. Саналаа хураая.

 Ингээд Тэргүүлэгчид санал хураахад Д.Дэлгэрбаяр, Д.Эрдэнэбат, Л.Эрхбаатар нар хэлэлцэх нь зүйтэй гэж гар өргөсөн боловч олонхи болж чадсангүй. Ингээд есөн давхаруудын лифтийг 24 цагаар ажиллуулж үйлчилгээний хөлсийг айл өрхөөс 10 мянган төгрөгөөр суутган тооцох эрхийг нь “Эрдэнэт ус” ДТС ОНӨҮГ-ын ТУЗ шийдвэрлэхээр болов. Ямар ч байсан тун удахгүй энэ байгууллагын ТУЗ шийдвэрээ гаргаснаар лифтний үйлчилгээний хөлс 10 мянган төгрөг болох нь.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ