Нийтлэгдсэн: Fri, Feb 2nd, 2018

Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ

ONTSGOI-2

Улсын Онцгой комиссын дарга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан баг манай аймагт ажиллав. Аймгийн Нутгийн удирдлагын ордны Их танхимд болсон Улсын Онцгой комиссын төлөөлөл, аймгийн Онцгой комиссын хамтарсан өргөтгөсөн хуралдаан болсон юм. Энэ үеэр манай аймгийн удирдлагууд аймгийн Онцгой комиссоос хийж хэрэгжүүлсэн ажлынхаа талаар салбар бүрээр нь танилцуулав. Тухайлбал, хотын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, үерийн далан, шуудууны талаарх мэдээллийн Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал танилцуулсан. Тэрбээр “Манай аймгийн хувьд тулгамдаж байгаа асуудал бол үерийн далан, суваг шуудуу байгуулах явдал. Сүүлийн жилүүдэд хүчтэй аадар борооны орох давтамж нэмэгдэж түүний хэрээр хот үерт авдаг болсон. Аймгийн зүгээс үерийн далан шуудуу барих зураг төслийг боловсруулсан ч өртөгийн хувьд 22.5 тэрбум төгрөг шаардлагатай байгаа. Орон нутгийн зүгээс өөрсдийн боломжиндоо тулгуурлан өнгөрсөн онд нэг км-ын урттай үерийн далан хийсэн. Энэ онд мөн 2.1 км далан барихаар төлөвлөж байгаа. Аймгийн хэмжээнд хотоо тойруулан хийх үерийн даланд шаардлагатай 22.8 тэрбум төгрөгийг орон нутаг дангаараа шийдэх боломжгүй. Мөн хотын төвийн байшин хорооллын эрчим хүчний эх үүсвэрийн 80 хувийг бараг дангаараа хангадаг Хивсний үйлдвэрийн өмнөх ЦРП-гийн өргөтгөл санаа зовоож байна. Энэ ЦРП-д эвдрэл гэмтэл гарвал Эрдэнэт хот бараг тэр чигтээ харанхуй болно. Иймээс үүнийг өргөтгөх, шинэчлэхэд шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийн асуудал байна” гэсэн юм.

ONTSGOI-1

Мөн энэ үеэр аймгийн Онцгой комиссын гишүүн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бурмаа цас зуд хүндэрсэн энэ үед эрүүл мэндийн байгууллагаас малчдын талаар хийсэн ажлаа танилцуулсан. Аймаг, орон нутгийн зүгээс малчдаа 2-3 удаа эргэж тойрч байгаа. Малчдынхаа болон тэдний гэр бүлийн талаарх дэлгэрэнгүй судалгааг гарган авч, малчидтай холбоо барих утасны мэдээллийн сантай болсон талаар дуулгав. Отроор өөр аймаг, сумын нутагт яваа малчдынхаа ар гэрийн судалгааг гаргаж ахмад настан, бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн эхчүүдийн дэлгэрэнгүй мэдээллийн сан бүрдүүлсэнээ ч илтгэсэн юм. Ингээд эцэст нь “Эрүүл мэндийн газарт фургон машин нэн шаардлагатай байгаа тул шийдвэрлэж өгнө үү” хэмээх хүсэлтийг тавьсан.
Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Г.Бат-Өлзий мэдээлэл хийхдээ аймгийн хэмжээнд 105.2 мянган тун шүлхийн вакцин нэн шаардлагатай байгааг Онцгой комиссынхонд дуулгасан юм. Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин манай аймагт ирэхдээ Улсын нөөцөөс 50 тонн өвс, 20 тонн тэжээл бүхий “бэлэгтэй” ирсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай