Нийтлэгдсэн: Fri, Feb 2nd, 2018

Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно

ONTSGOI-4

Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссынхон манай аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Д.Батлутаас орон нутагт тулгамдаад байгаа асуудлаар хүсэлтээ тавьсан юм. Үүнд нэгдүгээрт, өвөлжилт хүндрээд зогсохгүй зудын байдалд байгаа орон нутгийн онцлогийг харгалзан 300 тн өвс, тэжээл шаардлагатай байна. Хоёрдугаарт, үерийн далангийн хөрөнгө оруулалтад шаардлагатай 22.3 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаж өгөхөд дэмжлэг үзүүлэх, гуравдугаарт хотын төвийн байшин хороолын эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг хангахад шаардлагатай 2.1 тэрбум төгрөгийг шийдэхэд тусламж үзүүлэх, аймгийн хэмжээнд Эрүүл мэндийн газар, Жаргалант суманд тус бүр нэг нэг фургон автомашин шаардлагатай байгаа. Мөн малын ариутгал халдваргүйжилтийг хийхэд зориулалтын “Люк” машин хэрэгтэй байгаа учраас эдгээр асуудлыг шийдэхэд Онцгой комиссын зүгээс дэмжлэг хүссэн юм.

ONTSGOI-5

Шадар сайд Ө.Энхтүвшин “Орхон аймгийн хувьд үнэхээр зудын байдалд байгаа. Мэдээллээс харвал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын байдлаар 26 удаа цас орсон зэрэг нь өвөлжилт хүндрэхэд нөлөө үзүүлсэн байна. Онцгой комиссын зүгээс улсын нөөцөөс танай аймагт 50 тн өвс үнэгүй олгох, 50 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох хуваарь хийсэн байсан. Газар дээр нь бодит байдалтай танилцлаа. Амйгийн хэмжээнд 100 гаруй мянган толгой малтай, танай аймаг. Гэтэл Өвөрхангай зэрэг бусад аймаг 3 сая толгой малтай. Тэдэнд 300 тонн өвс үнэгүй өгч байгаа. Иймээс танай зүгээс тавьж байгаа хүсэлтийг харгалзан 200 тонн өвс үнэгүй олгоё. Үерийн далан, ЦРП-гийн өргөтгөлтэй холбоотой асуудлыг одоо шийдэх боломжгүй. Улсын төсөв батлагдсан. Нэг аймаг 22.3 тэрбум төгрөг гаргаад шийдэх боломжгүй нь үнэн. Ирэх оны төсөв батлагдах үед анхаарч үзье. Танайхны хувьд УИХ-ын гишүүддээ сайн ханд. Баасанхүү гээд мундаг улс танай аймгаас сонгогдсон. Тэдэнтэйгээ холбоотой бай. Хоёр машины нэгийнх нь асуудлыг шийдье. Эрүүл мэндийн яаманд фургон автомашин байгаа гэнэ. Цувуулаад шийдчихье” гэлээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай