Нийтлэгдсэн: Mon, Feb 5th, 2018

Тэргүүлэгчдийн хурал болов

shagnal-1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан болов. Хуралдаанд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар, А.Түвшинжаргал, С.Батжаргал, Д.Эрдэнэбат, И.Баасанжав нар оролцсон юм. Энэ удаагийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцлээ. Үүнд,
1-д Хуралдаан зарлах тухай
2-д Шагналд тодорхойлох тухай гэсэн асуудал багтсан юм.
“Аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд хуралдуулж өгнө үү” гэсэн саналыг аймгийн Засаг дарга Д.Батлутын зүгээс гаргасан байна. Ээлжит X хуралдаанаар аймгийн Засаг даргын зүгээс
1-д Шилжих үлдэгдлээс зарцуулах хөрөнгийн жагсаалт батлах тухай
2-д Аймгийн авто тээврийн талаар баримтлах 2018-2020 оны бодлого батлах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулав. Тэргүүлэгчид аймгийн Засаг даргын гаргасан саналыг хэлэлцээд дэмжиж, аймгийн ИТХ-ын ээлжит X хуралдааныг 2018 оны хоёрдугаар сарын 23-нд хийхээр тогтлоо.

shagnal-2

Аймгийн ЗДТГ-ын зүгээс монгол түмний уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан зарим иргэнийг төрийн дээд одон, медалиар шагнуулахаар холбогдох байгууллагуудаас ирүүлсэн саналыг үндэслэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэв. Энэ удаад Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Их барилгын хэлтсийн даргын зөвлөх Булгаагийн Алтанхуяг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн даргын зөвлөх Бямбын Баттайван нарыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаанаас тодорхойлжээ.
Алтан гадас одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчныг хамгаалах хэлтсийн мэргэжилтэн Лувсанчүлтэмийн Батгэрэл, Авто тээврийн төвийн мэргэжилтэн Төмөрхуягийн Бадамсэрээжид нарын нэрийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Авто тээврийн төвөөс тодорхойлсон байна. Хөдөлмөрийн хүндэт медалиар нэгдүгээр сургуулийн эмч Магсарын Оюунцэцэг, “Мөнхийн гэгээ” ӨЭМТ-ийн ахлах сувилагч Галсандондовын Шижиртуяа нарын нэрийг тодорхойлжээ. Тэргүүлэгчид хэлэлцээд дээрх зургаан хүнийг дэмжин тодорхойлолтыг нь Ерөнхийлөгийн Тамгын газарт илгээхээр болов.

shagnal-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Амралтын өдрүүдээр хүйтэрч, цасаар шуурна
  • Нийслэлчүүд “Эрдэнэт үйлдвэр”, Эрдэнэтийн уурхайчдаар амьсгалж байна
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК 40 жил
  • Үер усны аюул бидэнд 80-100 тэрбумын хохирол учруулж мэдэх гэнэ
  • ШУТИС-ийн профессорууд Эрдэнэт үйлдвэрийн уурхайчдаар бүл нэмэв
  • С.Батжаргал: Сэрэг дүр зургаа дахь Засаг даргынхаа нүүрийг үзэж байгаа
  • Нэгдүгээр сургууль Эрдэнэтийн өнгийг тодорхойлох нь ээ
  • “Улаанхүүгийн цэцэрлэг”-ийн ажил урагштай байна
  • Боловсролын салбарын бүтээн байгуулалт боломжийн хэмжээнд байна
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна