Нийтлэгдсэн: Mon, Feb 5th, 2018

Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна

shagnal-5

Засаг дарга Д.Батлут аймгийн Шуурхай дээр өгсөн үүрэг даалгавартаа “Орхон аймгийн айл, өрх бүрийг мод тарьдаг болгоно. Ингэхдээ нэг, хоёрхон настай мод, бут, сөөг биш. Харин ч 5-6 настай ургалт сайтай мод тарьдаг болгоё. Саяхан нэгдүгээр сард иргэдтэй уулзалт хийлээ. Иргэдийн зүгээс ч энэ талаар тодорхой сайхан санал гарч байна. Утааг бууруулахад айл, өрх бүрийг мод тарьдаг болгох ажил үр дүнгээ өгнө. Дээр нь манай хотын баруун хойд талд чимээгүй хот байдаг. Чимээгүй хотоос гарч, ялгарч байгаа үнэр, хорт бодисыг бууруулахад мод тарих нь ихээхэн ач холбогдолтой талаар мэргэжлийн хүн зөвлөж байна. Гэхдээ зүгээр нэг мод тариад зогсохгүй. Чимээгүй хотын наагуур мод тарьж “модон хөшиг” байгуулна. Ингэснээр хөрснөөс ялгарч байгаа хорт бодисыг бууруулаад зогсохгүй агаарын бохирдлыг ч бууруулахад үр өгөөжөө өгнө.

shagnal-6

Мөн энэ жил Баян-Өндөр сумын Баянцагаан багийн айл өрхийг инженерийн шугам, сүлжээнд холбоход зориулж төрөөс 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэснээр хотын утаа буураад зогсохгүй Баянцагаан багийн иргэд хашаандаа хаустай, тохь тухтай амьдрах боломж бүрдэнэ. Цаашлаад аймаг, орон нутгийн зүгээс “МОН 2301” төслийн хүрээнд зарим банкуудад байршиж байгаа мөнгийг эргэлтэд оруулна. Азийн хөгжлийн банкны удирдлагатай бид хоёр ч удаа уулзсан. Тодорхой томоохон төслийн хүрээнд гэр хорооллын иргэдийн ая тухай амьдрах нөхцлийг хангах чиглэлээр хэрэглээний хүйтэн ус, бохирын системийг хэрэглэгчдэд ойртуулж чадсан. Гэхдээ одоо бидэнд айл, өрхийнхөө хашаанд оруулах шаардлага тулгарч байна. Иймд Азийн хөгжлийн банкны зүгээс гэр хорооллын иргэдэд урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгож өгөх хүсэлт гаргасан. Энэ ажлынхаа хойноос Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийнхэн ажиллах хэрэгтэй” хэмээсэн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй