Нийтлэгдсэн: Wed, Feb 7th, 2018

“Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй

TURK surguuli-2-07

БНТурк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд М.Ахмет Язал төвийн хэвлэлийнхэнд хандсан байна. Тэрбээр энэ үеэр “Олон улсад үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиудыг хаах, зарим сургуулийн боловсролын гэрчилгээ, диплом зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг Туркийн эрх баригчид 2017 онд гаргасан байна. Энэ шийдвэр нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа таван сургуульд хамаарна. Үүнд “Мон-Турк”, “Улаанбаатар Эмпати” болон Дархан-Уул, Орхон, Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа турк сургуулиуд багтсан” гэлээ. Гэхдээ хоёр орны хувьд дээрх сургуулийн төгсөгчдийг хохироохгүй байх тал дээр яриа, хэлэлцээ явуулж буйгаа ч мэдэгдсэн.
Дээрх сургуулиудаас олгож буй гэрчилгээг зөвхөн Турк улсад хүлээн зөвшөөрөхгүй бусад улсад суралцах, ашиглах боломжтой. Харин Туркийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах ямар ч боломжгүй ажээ. 2016 оны долоодугаар сард БНТурк улсад цэргийн эргэлт болох гэж байсныг Оросын тал мэдэгдсэнээр Ерөнхийлөгч Тайп Эрдоган бослогыг илрүүлэн дарж гэмтнүүдийг шүүхэд шилжүүлээд байгаа хэмээн олон улсад үзэж байгаа. Төрийн эргэлтийг удирдагч нь АНУ-д амьдардаг шашны номлогч Футулаа Гюлен гэж туркийн тал мэдэгдэж түүнийг эргүүлэн өгөхийг АНУ-аас шаардсан удаатай. Туркийн өнөөгийн эрх баригчдын үзэж буйгаар дээрх таван сургуульд ажиллаж байгаа багш нар нь Футулла Гюлентэй холбоотой, улмаар босогчдыг сурагчдын төлбөр хураамжаар санхүүжүүлдэг байсан. Босогчид олон улсад сургууль байгуулж боловсролын байгууллагаар дэмжуулан мөнгө олж байна гэх хардлагын улмаас ийм арга хэмжээ авч байгаа бололтой. TURK surguuli-2

Өнөөдөр “Орхон эмпати” сургууль нь жилдээ 3-6 сая төгрөгийн төлбөртэй. Англи хэл, тооны хичээлийг олон цагаар судалдаг. Гэхдээ ямар ч байсан БНТурк улсын Элчин сайдын мэдээллээс харвал өнгөрсөн жил тус сургуулийг төгссөн төгсөгчдийн гэрчилгээг тус улс хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Өнгөрсөн жилийн төгсөгчид үүний улмаас тус улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжгүй болжээ. Цаашид дээрх таван сургуулийн хувьд оршин тогтнох асуудал ч анхаарлын төвд байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй