Нийтлэгдсэн: Wed, Feb 7th, 2018

Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн

ONTSGOI-1

Улсын Онцгой комиссынхон өнгөрсөн долоо хоногт манай аймагт ажилласан. Энэ үеэр комиссын бүрэлдэхүүнд ажилласан Хүнс, хөдөө ахуйн дэд сайд Ж.Сауле өвөлжилт хүндэрч зуд болсон энэ үед яамнаас авч байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хйисэн. Мөн тэрбээр манай аймагт дутагдалтай байгаа шүлхийн вакцины асуудлыг анхааралдаа авч буйгаа илэрхийлсэн.
Тэрбээр “Танай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар шижигнэсэн, залуухан даргатай. Та бүхэн сайн ажиллаж байна. Малчдынхаа талаарх мэдээллийг маш сайн боловсруулжээ. Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хувьд хүндрэлтэй асуудал байгаа. Шадар сайд аа, энэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар өөрийн гэсэн байр байхгүй. Одоогийн байгаа байр нь орон сууцны нэг давхарт байдаг.SAULE-1

Улсын хэмжээнд Баян-Өлгий, Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байр маш хүнд байгаа. Тэдний дараа Орхон аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар орно. Хүнс, хөдөө аж ахуйн газарт лаборатори байдаг. Тэнд төрөл бүрийн вакцин, эм тариа, оношлуур байдаг. Энэ бүхэн байрны оршин суугчдад аюул учруулна. Тэдний амь нас, эрүүл мэнд аюултай түвшинд хүрч мэднэ. Иймээс ирэх оны төсөвт болон ямар нэгэн байдлаар аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрыг тусад нь байртай болгохгүй бол байрны оршин суугч, иргэдийн хувьд аюул учирч байгаа учраас даруйхан байртай болгох тал дээр анхаарч өгнө үү” гэсэн юм. Шадар сайд Ө.Энхтүвшингийн хувьд энэ асуудалд тоймтой хариулт өгөөгүй ч өнөөдөр бодит байдал дээр тодорхой хэмжээнд аюул бий гэдгийг хэлж, сануулсан Ж.Сауле сайдад талархах хэрэгтэй болов уу. Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын дэргэд ариун цэврийн лаборатори байдаг. Үүгээр зогсохгүй малын эм бэлдмэл, вакцин зэрэг хүнд хортой бүтээгдэхүүн хадгалагддаг ажээ.
SAULE-2

SAULE-4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна