Нийтлэгдсэн: Tue, Feb 13th, 2018

С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна

AVARGA malchin-1

               Гал тахиа жилийн эцэст ажил хөдөлмөрөөрөө шалгаран “Улсын аварга малчин” цолны болзолыг хангасан Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн малчин Сүрэнгийн Цэд-Аюуш шагналаа гардан авчээ. Түүний шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, аймгийн Засаг дарга Д.Батлут тэргүүтэй албаныхан гардуулсан байна. “Улсын аварга малчин” цолны тэмдэг, улаан халзтай өргөө цагаан гэрийн эзэн С.Цэнд- Аюуш зочиддоо өвөлжилтийнхөө талаар болон ирэх хаврын цаг агаарын талаар ярилцан санал бодлоо солилцохын зэрэгцээ малын эрүүл ахуй, ашиг шимийн талаар ч өөрийн саналаа илэрхийлэхдээ “Мал эрүүл бол монгол хүн эрүүл байна” хэмээн хэлсэн байна.

         Сүрэнгийн Цэнд-Аюуш  эхнэрийнхээ хамт 1994 онд Увс аймгаас Орхон аймагт суурьшжээ. Улмаар 1996 оноос мал маллаж эхэлсэн гэнэ. Тэрбээр 2017 онд 759 толгой мал тоолуулж өмнөх жилээс 4.2 хувиар мал сүргээ өсгөжээ. Сүүлийн гурван жилд дөрвөн өрхөд 118 толгой мал өгч малжуулсан зэрэг үзүүлэлтээр “Улсын аварга малчин” цолны болзол хангасан аж.

AVARGA malchin-2

“Улсын аварга малчин”-ы шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Д.Батлут “Орхон аймаг 39 мянга га бэлчээрийн талбайтай. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар манай аймагт  бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн. Иймд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд орон нутаг бодлогоо чиглүүлэн ажиллаж  байна. Цаашдаа 50 мянган малаас хүртэх ашиг шимийг 500 малаас авах чиглэлээр ажиллана. Аймгийн хувьд  үхэр сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд бодлогоор анхаарч ажиллана” хэмээн  ХХААХҮЯ-ны сайдад танилцууллаа.

AVARGA malchin-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Зуу насалж зургаадай таяг тулсан Э.Лхамсүрэн гуайд хүндэтгэл үзүүлэв
  • Сар шинээр 18 эх амаржиж 9 хүү, 9 охин мэндэлжээ
  • Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт” үйлдвэрт шахсан 14.6 тэрбум төгрөгний үнэтэй номын нэхэмжлэл шүүхэд хүрчээ
  • “Б.Б” номын зохиогч Б.Бат-Эрдэнэ “Эрдэнэс Монгол” группыг удирдана
  • ИТХ-ын даргын санаачлагаар шинийн нэгэнд “Мандал” өргөнө
  • “Хөгжлийн түүчээ–хүний хөгжил” аян нээлтээ хийв
  • Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав
  • Аймгийн арслан Б.Гантөмөр гал тахиа жил “босоо” байлаа
  • Үр дүнгийн гэрээ байгуулав
  • “Орхон тариа” ХХК газар тариалангийн салбартаа “Далай аварга” болов
  • С.Цэнд-Аюуш: Мал эрүүл бол Монгол хүн эрүүл байна
  • Сэтгүүлчдийн байгууллага шинэ төрх, шинэ менежментээр ажиллах цаг ирлээ
  • Ж: Сауле: Байрны асуудал иргэдэд аюул учруулах хэмжээнд хүрсэн
  • “Орхон эмпати” сургуулийн гэрчилгээг хүлээн зөвшөөрөхгүй
  • Д.Батлут: Би хаалтын гэрээ хийгээгүй
  • Чимээгүй хотын наагуур “модон хөшиг” татна
  • Тэргүүлэгчдийн хурал болов
  • ТАЙЛБАР
  • Фургон автомашин өгөхөөр боллоо
  • Ө.Энхтүвшин: Улсын нөөцөөс 200 тн өвс үнэгүй олгоно
  • Улсын Онцгой комиссынхон ажиллаж, газар дээр нь асуудлыг шийдлээ
  • Цагаанчулуут багаас “Улсын сайн малчин” тодорлоо
  • “Тойрон хүрээлэгчид” нь иргэд юм биш үү
  • Мартсаныг нь сануулсан шүгэлтэй, тайван жагсаал болов
  • Ахмадын хорооны даргаар Х.Буянхишиг сонгогджээ
  • Хуучин төхөөрөмжөө өгөөд шинийг аваарай