Нийтлэгдсэн: Tue, Feb 13th, 2018

Өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байхыг анхааруулав

SHUURKHAI-1

         Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөлгөөн болж өндөрлөлөө. Шуурхай хуралдааныг Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут удирдан, сар шинийн үеэр хэрхэн ажиллах талаар тодорхой үүрэг даалгавар өгсөн юм.  Сар шинийн баярын өдрүүдэд БОЭТ болон Цагдаагийн газар, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “ЭДЦС” ТӨХК, “ЭБЦТС” ТӨХК зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд бэлэн байдлыг хангаж ажиллана. Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байх төлөвтэй байгаа тул Зэвсэгт хүчний 186 дугаар анги, “Орхон АЗЗА” ТӨХК зэрэг байгууллагууд туулах чадвар сайтай автамашинууд, цас зүсч зам гаргах чадвартай тусгай зориулалтын техникүүдийг бэлэн байдалд оруулахыг аймгийн Засаг даргын зүгээс үүрэг болголоо.

    Мөн баярын өдрүүдэд байгууллагууд хариуцлагатай эргүүл жижүүр томилон ажиллуулж, үүрэгжүүлэн гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллах юм. 2018 он гарснаас хойш Онцгой байдлын алба нийт 18 удаагийн дуудлагаар гарч ажиллажээ.  Үүнээс 15 нь гал түймрийн, үлдсэн нь цаг агаарын нөхцөл байдлын улмаас үүдсэн дуудлага байсан бол гал түймрээс улбаатай 15.7 сая төгрөгийн хохирол учирчээ. Иргэн, аж ахуйн нэгжийн 141 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна. Сар шинийн баярын өдрүүдэд цас будрах, үе үе салхи шуурга шуурч цаг агаар тогтворгүй байхаар урьдчилсан төлөв гарчээ. Өвөлжилт хүндэрсэн, хөдөө орон нутагт цас их орж хөрлөж хатуурсан, зарим зам даваа хаагдсанаас автомашин зорчиход хүндрэлтэй байгаа энэ үед иргэд шаардлагагүй бол хөдөө орон нутагт зорчихгүй байх, гол мөрд, нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байх, автомашины бүрэн бүтэн байдал шатахууны нөөцтэй явах, өөрсдийн аюулгүй байдлаа хангаж зорчих шаардлагатай. Мөн түүнчлэн хөрш зэргэлдээх Булган аймгийн Рашаант, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Бүрд сум гэх мэт  малын гоц халдварт  өвчин гарсан чиглэлд зорчиж золгуут хийхгүй байх, тэдгээр сумдад хорио цээрийн дэглэмтэй байгаа, пост гарсан байгаа тул хөл хорионд орох эрсдэлтэй. Мөн тэдгээр халдвартай бүс нутгуудад зорчиж ирээд малын өвчний халдвар тархсан тохиолдолд малыг нь албадан устгалд оруулж, иргэн өөрийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тул малын нөхөн олговор өгдөггүй тул иргэд үүнийг маш сайн анхаарах хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

      Орхон аймгийн Засаг даргын зүгээс өвөлжөөнд нь автомашин хүрэх боломжгүй болж цасанд боогдоод байгаа газруудад зам гаргах ажлыг эрчимжүүлэх, автомашин нь эвдрээд байгаа Жаргалант сумын Хүн эмнэлгийн автомашиныг яаралтай засварлаж, ажилд оруулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтэс агентлагийн дарга нар үүрэг болголоо.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө