Нийтлэгдсэн: Thu, Feb 15th, 2018

МЭНДЧИЛГЭЭ

MEND-4

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн хамт олон, үе үеийн уурхайчид, Эрдэнэтчүүд, хүндэт ахмадууд Та бүхэндээ 17 дугаар жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг хүргэе. Улиран одож буй гал тахиа жил бид бүхний хувьд амжилт бүтээлээр дүүрэн, олз омог арвин сайхан жил болж өнгөрч байна. Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч хамт олон 2017 онд үйлдвэрлэл, техник, технологи, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 101.7-152.1 хувиар биелүүлсэн. Үйлдвэрлэлийн технологийн горимыг нарийн мөрдөж, зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэнд хамгийн бага буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг 89.28 хувьд хүргэж, түүхэн дээд амжилтыг гаргалаа. Манай хамт олон, 2017 онд компанийн 40 жилийн түүхэндээ хамгийн өндөр ашиг, орлоготой ажиллаж, улс орон нутгийн төсөвт 580.0 тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлснийг дурдахад таатай байна.
Улирч буй тахиа жилд, геологи хайгуулын ажлыг өмнөх оноос 2 дахин нэмэгдүүлж, 30.5 мянган тууш метр өрөмдлөгийн ажил хийсний үр дүнд Эрдэнэтийн овоо ордын ашиглалтын хугацааг 20 орчим жилээр нэмэгдүүлж, 60 жилд хүргэх боломжийг бий болгоход дорвитой алхам хийлээ. Бид таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулж, үйлдвэрийн ашигт ажиллагааг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго тавин “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг боловсруулж, тогтвортой хөгжлийн цогц бодлогоо тодорхойлон компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн нь онцлох үйл явдал болсон юм. Тогтвортой хөгжлийн цогц бодлоготоо техникийн шинэчлэлийн, дэвшилтэт технологийн, байгаль орчны, санхүү, эдийн засгийн, хүний нөөц, нийгмийн хөгжлийн бодлогыг гарын таван хуруу мэт харилцан уялдаатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд ажиллаж байна. Үндсэн чиглэлийн хүрээнд хэд хэдэн томоохон төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүний бэлтгэл ажил болгож 2017 оны 12 дугаар сард “Хамтын ажиллагаа ба хөрөнгө оруулалтын боломж” олон улсын бизнес форумыг Эрдэнэт хотод амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү форумд 4 тивийн 15 улсын 40 гаруй компани оролцсон бөгөөд уул уурхай, металлург, машин үйлдвэрлэл, зураг төсөл, инженерингийн чиглэлээр салбартаа тэргүүлэгч, дэлхийн шилдэг компаниудын төлөөлөлтэй асуудлаа нээлттэй ярилцаж, тодорхой сэдэв, төслүүдээр үр ашигтай санал солилцсон.
Мөн Дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 48 МВт-аар нэмэгдүүлэх өргөтгөлийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэр цахилгаан хэрэглэгчээс үйлдвэрлэгчид шилжлээ. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр технологийн тоног төхөөрөмж, техник хэрэгслийг шинэчлэх ажлыг төлөвлөгөөтэйгөөр хэрэгжүүлж байна.
Газрын хэвлий дэх байгалийн нөөц, баялгийг олборлон боловсруулах замаар үндэсний баялаг болгон хувиргадаг уурхайчдынхаа, бүтээлч хамт олныхоо үндсэн цалинг 10 хувиар, урамшууллын санг үндсэн цалингийн сангийн 20 хүртэл хувиар нэмэгдүүлэхэд, ажлын үр дүнгийн болон Уул уурхайн салбарын 95 жилийн ойг тохиолдуулан урамшуулахад нийт 21 тэрбум төгрөгийг зарцуулж, ажилтнуудынхаа нийгмийн асуудалд бодитой дэмжлэг үзүүллээ. Монгол улсад уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээний хүрээнд төвийн бүсийн чуулганыг Орхон аймаг, Эрдэнэт хотноо амжилттай зохион байгуулж, Эрдэнэтийн уурхайчид бид салбарынхантайгаа мэдлэг, туршлагаасаа хуваалцан зөвлөлдөж, бүс нутаг, уул уурхайн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлоход өөрсдийн хувь нэмрээ оруулсан билээ. Орон нутгийн хөгжилд бодитой дэмжлэг үзүүлэх зорилгоор Орхон аймаг болон Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн “Хамтын ажиллагааны 2017 оны төлөвлөгөө”-г баталж, сумдын бүх багтай компанийн цех, нэгжүүд хамтран ажиллах батламж бичгийг үйлдсэн. Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн үйл ажиллагааг жигдрүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэхэд 100 сая төгрөг, Говил, Баянцагаан, Уурхайчин багийн иргэдийн тавьж буй санал, хүсэлтийг шийдвэрлэхэд 100 сая төгрөг, орон сууцны хорооллын байрууд, цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжийн фасадыг сэргээн засварлахад 200 сая төгрөг, бусад арга хэмжээнд 458 сая төгрөг, нийт 858 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, туслалцааг үзүүллээ.
Ирж буй нохой жил манай компанийн хувьд шинэ бүтээн байгуулалтын гарааны жил, түүхт 40 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын жил байх болно. 2018 оны төлөвлөгөөт зорилт, улс, орон нутгийн өмнө хүлээсэн үүргээ бүх үзүүлэлтээр ханган биелүүлэхийн төлөө хичээн ажиллаж, компанийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Геологийн болон үйлдвэрлэлийн нөөц өсгөх төслөө үргэлжлүүлж, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын шинэчлэл, өргөтгөлийн төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн уурхайчид, хамт олныхоо орон сууцны асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Москва-300”, “Эко-400” орон сууцны төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөлөө.
Манай бүтээлч хамт олон 2018 оны эхний сард үйлдвэрлэл, техник, технологи, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ 100.5-109.8 хувиар биелүүлж, улс, орон нутгийн төсөвт 62.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлэн, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна. Тасралтгүй, байнгын ажиллагаатай үйлдвэрийн хувьд бид өндөр зохион байгуулалт, эв нэгдлийг эрхэмлэж, технологийн горим, ажлын хариуцлага, сахилга дэг журам, эмх цэгц, ёс зүйг өндөр түвшинд байлган, ам ажлын нэгдлийг ханган ажиллах нь өмнөө тавьсан зорилтоо хэрэгжүүлж, зорилгодоо хүрэх үндэс болох юм.
Нохой жилийн босгон дээр компанийн “Хөдөлмөрийн аварга” ажилтнаар тодорсон, “Хүндэт дэвтэр”-т бичигдсэн ажилтнууддаа баяр хүргэж, ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн ахмадууд, үе үеийн уурхайчид, нийт ажилтнууд, тэдний гэр бүл болон бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг Орхон аймгийн төр захиргааны байгууллагууд, бизнесийн түншүүд, нийт Эрдэнэтчүүддээ морилон ирж буй нохой жилдээ төрлөөрөө төвшин амгалан, элгээрээ энх амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал,
Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан,
Техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D)
Х.БАДАМСҮРЭН

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …