Нийтлэгдсэн: Mon, Feb 19th, 2018

Шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоов

HORIO-1

            Жарга.лант сум Улаантолгой багийн иргэн  А  2018 оны хоёрдугаар сарын 15-ний өглөө 08.30 цагт  “Манай үхрийн амнаас шүлс гоожоод байна” гэсэн мэдээллийг сумынхаа Мал эмнэлэг үржлийн тасгийн эмч Ч.Доржмягмарт өгчээ.  Мэдээллийн дагуу малын эмч Ч.Доржмягмар, Г.Хангал нар 09.30 цагт очиж эхний үзлэгээр  малын гоц халдварт шүлхий өвчний шинж тэмдэг байж болохыг тогтоосон байна. Аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатараар ахлуулсан дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны хоёрдугаар сарын 15-нд Жаргалант суманд очиж, сумын онцгой комиссыг  14.20 цагт хуралдуулж  Засаг даргын А/10 тоот “Малын гоц халдварт Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах тухай” захирамж гарган сэжигтэй малаас дээж авч, Улаантолгой багийн нутаг дэвсгэрт хязгаарлалтын дэглэм тогтоон,  дөрвөн цэгт пост гарган ажиллуулжээ. Голомтын цэг нь Жаргалант сумын төвөөс 1.27 км зайд Улаанбаатар Эрдэнэтийн чиглэлийн 1001 дугаарын төв замаас 122 м орчим зайд байрладаг. 2018 оны хоёрдугаар сарын 15-ны 20.00 цагт Онцгой комиссын хурлыг зохион байгуулж, хяналтын зургаан пост гаргаж ариутгал, халдваргүйжүүлэлт хийх 24х8 хэмжээтэй функтийг шинээр байрлуулах, ариутгал хийх өндөр даралтын уурын зуухыг хийх үүрэг чиглэл өгчээ. Онцгой комиссын бүрэлдэхүүн хоёрдугаар сарын 16-ний өдрийн 10.00 цагт хуралдаж өмнөх  дөрөвдүгээр хуралдаанаас өгсөн үүргийн биелэлттэй танилцаж, малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоох тухай аймгийн Засаг даргын  А/76 тоот захирамж гарган хэрэгжилтийг ханган ажиллах талаар үүрэг өглөө.

HORIO-2

Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн вирус судлаач эмч Х.Гэрэлмаа аймгийн Мал эмнэлэг үржлийн лабораторт “Шүлхий” өвчний онош баталгаажуулах шинжилгээг орон нутгийн малын эмч нартай хамтран хийж, сургалт арга зүйн зөвлөмжөөр ханган ажиллаж байна. Сэжигтэй бүсэд байрлах 34 өрхийн 1431 үхэр, 19 хонь, 64 ямаа нийт 1514 малд үзлэг тандалтын ажлыг зохион байгуулан ажиллажээ.

HORIO-3

Мөн гурван багийн 42 ажилтан Шүлхий өвчний шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд үүрэн телефоны утсаар тандалт судалгааг 270 хүнээс асууж,шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг өөрийн хашаа, хороо,мал амьтанд зохион байгуулах зөвлөгөөг өгч ажиллав. Баян-Өндөр сумын Мал эмнэлэг үржлийн нэгжийн гурван автомашин, зургаан ажилтан, ХХААГ-ын дөрвөн автомашин, найман ажилтан, Цагдаагийн  газрын хоёр автомашин найман алба хаагч, Онцгой байдлын газраас хоёр автомашин,  дөрвөн хүн, голомтын бүсэд функт   барих ажилд 11 алба хаагч, Жаргалант сумаас зургаан ажилтан нийт 11 тээврийн хэрэгсэл,  43 алба хаагч ажиллаж байна. “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-иар өндөр даралтын уураар ариутгал хийх 2 ширхэг зуух хийлгэж голомтын бүсэд байрлуулан ариутгалын ажлыг хийж гүйцэтгэхээр болжээ. Шаардлагатай нөхцөлд голомтын бүсээс гарах иргэдийн хувцсыг солих, ариутгал халдваргүйжилт хийх зорилгоор Онцгой байдлын албанаас гурван гэрийг гарган байрлуулсан.

HORIO-4

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ