Нийтлэгдсэн: Wed, Feb 21st, 2018

П.Пүрэвлхагва: Дарханы, Улаанбаатарын талх иддэг, үүнийг өөрчилж чадах уу

HURAL-4

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар ЗДТГ-аас оруулж байгаа “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийн талаар хэлэлцэв. Тэргүүлэгчдийн зүгээс “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг дэмжиж энэ баасан гарагт болох аймгийн ИТХ-ын хуралдаанд оруулахыг дэмжсэн юм. Энэ үеэр ИТХ-ын Тэргүүлэгчид “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлаар байр сууриа илэрхийллээ.

П.Пүрэвлхагва: Эрдэнэтчүүд Дарханы, Улаанбаатарын талх иддэг. Гурилын хэрэглээгээ 100 хувь хангадаг. Гэсэн атал тэр гурилаараа яагаад талх хийж чадахгүй байгаа юм бэ. Энэ хөтөлбөр хэрэгжсэний үр дүнд аймгийн хэмжээнд талх хийдэг өрхийн болон жижиг, дунд үйлдвэр хэд болох вэ. Үүнийг тооцсон уу. Хуралдаан дээр би нэлээн тооцоо судалгаатай ярина. Та бүхний дэвшүүлсэн хөтөлбөрийн зорилго тодорхойгүй байна, хэтэрхий тунхагийн шинжтэй болжээ. Хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа ердөө гурван жил байна. Хөтөлбөр аймгийн Засаг даргын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжих учраас анхаарах хэрэгтэй. Дэд хөтөлбөр хэрэгжсэнээр нэгж татвар төлөгчийн бааз суурь хэр өргөжих талаар хийсэн тооцоо судалгаа байна уу. Гурван жилийн дараа татвар төлөгчийн тоо ийм тоогоор нэмэгдэнэ гэсэн үр дүнгээ илүү тодорхой болго. Хөтөлбөрийн хүрэх үр дүн, зорилго нь тодорхой байх ёстой шүү.

HURAL-2

Л.Эрхбаатар: “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрийг дэмжиж байна. Гэхдээ зохицуулах юм бий. Тухайлбал, орон нутгийн үйлдвэрлэгчийг тендэрт оролцоход ажлын туршлага гурван жил байх ёстой гэж шаарддаг. Энэ бүхнийг журмаар зохицуулах юм уу, ямар нэгэн байдлаар гарц хийж оруулахгүй бол өрхийн үйлдвэрлэлийг дэмжиж чадахгүй шүү гэв.

Манай аймгийн хувьд иргэд, үйлдвэрлэгчдэд чиглэсэн олон дэд хөтөлбөр баталж гаргадаг. Гэсэн хэдий ч гаргасан дэд хөтөлбөр нь тусгай журмын дагуу хэрэгждэг учраас иргэд, өрхийн үйлдвэрлэгчдэд саад учирдаг. Тухайлбал, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэж аймгийн дарга нарын амнаас өдөр бүр унадаг ч Орон нутгийн хөгжлийн сан /ОНХС/-гийн журманд үйлдвэрлэгчдээ ялгаварласан заалт оруулсан нь ам ажлын зөрүү болж харагддаг. Энэ мэт жижиг гэлтгүй асуудлыг “Эрдэнэт үйлдвэрлэл” дэд хөтөлбөрт тусгахгүй бол зуу зуун хөтөлбөр батлаад ч эрдэнэтчүүд Дархан, Улаанбаатарын үйлдвэрлэгчдийн талхаар шинэ өглөөгөө угтсаар байх нь.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ