Нийтлэгдсэн: Thu, Feb 22nd, 2018

Таксины хүртээмж буурч, нийтийн тээврийн орлого нэмэгдэх гэнэ

HURAL-1

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит дөрөвдүгээр хуралдаанаар “Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого батлах тухай” асуудлыг хэлэлцэж дэмжээд баасан гарагт болох хуралдаанд оруулахаар шийдэв. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд “Зам тээврийн хүрээлэн” ТББ-д багагүй хэмжээний мөнгө төлөн “Зөвлөх үйлчилгээ авч” бодлогын баримт бичгийг боловсруулжээ.

HURAL-3

О.Оюунбат захиралтай дээрх ТББ-ынхан Зөвлөх үйлчилгээнийхээ талаар танилцуулсан байна. Тэдний судалгааны дагуу “Аймгийн авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого” гарч ирснээр аймгийн хэмжээнд “такси үйлчилгээ гурав дахин буурч түүний хэрээр нийтийн тээврийн үйлчилгээний орлого гурав дахин нэмэгдэнэ” хэмээн О.Оюунбат захирал танилцуулав.

HURAL-5-OYUNBAT

Гэхдээ “Зам тээврийн хүрээлэн” ТББ-ын хийсэн энэхүү бодлогын баримт бичгийг замаас нь албан тушаалтнууд өөрчилж, ЗДТГ-ын захиалгын ажилд өөрсдийн хувийн ашиг сонирхлыг оруулсан байж болох талаар яриа гарсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва энэ талаар нухацтай тодруулж, бодлогын баримт бичигт дур зоргоорооо хийсэн зарим нэгэн өөрчлөлтийн тухай ИТХ-ын хуралдаан дээр тодруулах болно гэдгээ мэдэгдсэн.

HUEAL-5

Ямар ч байсан аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого”-ыг дэмжиж байгаа ч зарим талаар анхаарах асуудал бий гэдгийг санууллаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Эрдэнэтийн бизнесмэнүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
  • Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
  • “Уяачид, унасан хүүхдүүд” сэтгэл хангалуун байна
  • ЭЕШ-ыг шинэ технологиор амжилттай явууллаа
  • “Эрдэнэт” чуулгынхан Манжуурын тайзнаа анх удаа тоглолоо
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ