Нийтлэгдсэн: Thu, Feb 22nd, 2018

ГОК-ын ажилчдын цувааг “горимонд нь” оруулна

TSUVAA-2

Эрдэнэт хотын урд талаар Хот хоорондын А1001 авто зам өнгөрдөг. Энэхүү хот хоорондын чанартай авто замаар ГОК-ын ажилчдын автобусны цуваа өглөө, оройд байнга зорьчдог. Ингэхдээ автобусны цуваа явж байх үед эсрэг урсгалын хөдөлгөөнийг нам хааж жолооч нар “хүндэтгэл” үзүүлдэг дүр зургийг эрдэнэтчүүд байдаг үзэгдэл мэт ойлгосоор өнөөг хүрсэн. Тэгвэл энэ үйлдэл нь хууль дүрмэнд ямар нэгэн байдлаар заагдаагүй гэдгийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид ярьж байна. Бүр зарим тохиолдолд ГОК-ын ажилчдын автобусны цуваа явж байх үед Хүүхдийн автобусаа зогсоож байгаад өнгөрөөнө. Зарим нэг таксины жолооч цувааны өөдөөс хөдөлгөөнөө үргэлжлүүлбэл шүгэл тас хийж ГОК-ын гэрээт цагдаагийн тасгийнхан газар дээр нь арга хэмжээ авч жолоочийг торгож машиныг нь журамлана. Энэ мэт буруу жишиг “Авто замын тээврийн талаар 2018-2021 онд баримтлах бодлого”-д засагдахаар орж иржээ.

HURD saaruulagch-3

Аймгийн ИТХ-ын даргын зүгээс ямар ч байсан өнөөдөр ГОК-ын ажилчдын автобус явж байхад сөрөг урсгалын хөдөлгөөнийг хаадаг байдал зогссон гэж байсан ч тэргүүлэгч Д.Мөнхбат “Өнөөдөр ч гэсэн хуучин хэвээрээ хөдөлгөөн зогсоодог байдал байгаа” хэмээн мэдээлэл өгсөн юм. Харин энэ бүхэнд аймгийн Засаг дарга тайлбар хийж Цагдаагийн газрын замын цагдаагийн албаныхантай уулзаж тодорхой чиглэл, үүрэг даалгавар өгөхөөр боллоо. Нэг үйлдвэрийн ажилчдын автобусны цуваа зорчиж байхад хот ххорондын замын хөдөлгөөнийг зогсоодог хууль, эрх зүйн заалт одоогоор үйлчилдэггүй гэдгийг тэргүүлэгчид онцолсон.

HURD saaruulagch-4

Харин үйлдвэрийн ажилчдын хамгаалалт бүхий цуваа явж байхад гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх, цуваан дунд орохыг Замын хөдөлгөөний дүрмээр хориглодог юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна