Нийтлэгдсэн: Thu, Feb 22nd, 2018

Замын цагдаа, “Орхон АЗЗА” хамтран хурд сааруулагч хийсэн үү

HURD 66

Хот хоорондын А1001 тоот авто замын зорчих хэсэгт, Баянцагаан багийн нутаг Цагаанчулуутын гол дээрх гүүрний хоёр талд хурд сааруулагч байдаг. Энэхүү хурд саарууулагчийг хэн, ямар байгууллагын шийдвэрээр хийсэн тухай мэдээлэл огт байдаггүй. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр энэхүү хурд сааруулагчийн талаар яриа өрнөсөн. Аймгийнханы зүгээс “Эрдэнэт үйлдвэр”-ийг хийсэн байх хэмээн ойлгож буйгаа илэрхийлсэн.

HURD saaruulagch-1

Гэтэл аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Д.Дэлгэрбаяр “Манай үйлдвэр энэ хурд сааруулагчийг хийгээгүй. Үүнээс болоод манай жолооч нар маш их бухимдаж байна. Тэгээд ч гүүрний даац энэ тэрд нөлөө үзүүлэх эсэхийг нь судалж хийсэн юм болов уу. Ер нь хаанах хийсэн юм бэ” хэмээн асуусан. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Хаанахын хэний зөвшөөрлөөр хийсэн юм бэ. Тэгээд ч наад захын тавдугаар ангийн физик мэдэхгүй хүмүүс байна. Гүүрний даац эвдрэлд нөлөө үзүүлж байна гээд хоёр талд нь хурд сааруулагч хийнэ гэдэг байж болохгүй зүйл. Массын тухай хууль мэдэхгүй байх гэж. Харин ч хурдаа сааруулахгүйгээр, хэтрүүлэхгүйгээр гүүрээр өнгөрөхөд гүүрний даацад ямар ч нөлөө үзүүлэхгүй. Гэтэл одоо автобусны цуваа гүүрний хурд сааруулагчийн өмнө ирээд хурдаа сааруулж байгаа нь харин ч эсрэгээрээ гүүрний даацад нөлөө үзүүлнэ” гэж байсан удаатай. Тэгвэл энэхүү яриа энэ удаагийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр үргэлжиллээ.

HURD saaruulagch-2

Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва “Өмнөх хурал дээр энэхүү хурд сааруулагчийг хэн хийсэн талаар асууж байсан. Ариунболд чи билүү хэн нэг нь Авто тээврийн үндэсний төвийн зөвшөөрөлтэй хийсэн гэж байсан. Гэтэл одоо болохоор аймгийн Замын цагдаа Орхон АЗЗА-тай хамтраад хийсэн гэж байна. Энэ хурд сааруулагчийн талаарх мэдээллийг надад ирүүлэх үүрэг өгсөн. Одоо болтол надад хариу ирүүлээгүй. Сар гаруй хугацаа өнгөрч байна. Аймгийн ИТХ-ын дарга үүрэг өгч байхад хариу өгдөггүй. Би хэдийгээр дарга ч гэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд мэдээлэл авч болно биз дээ” гэв.

HURD saaruulagch-5

Аймгийн Засаг дарга Д.Батлут “Аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгч, төлөөлөгчид ЗДТГ-ын хэлтэс, албадынханаас мэдээлэл авах бүрэн эрхтэй. Манайхан ч мэдээллээр хангах үүрэгтэй. Ариунболд оо, аймгийн ИТХ-ын дарга мэдээлэл авах хүсэлт гаргаад байхад яагаад өдий болтол хариу ирүүлдэггүй юм бэ. Дахиж ийм хариуцлагагүй үйлдэл гаргавал арга хэмжээ авна шүү. Энэ гүүрэн дээрх хурд сааруулагчийн талаарх мэдээллийг яаралтай гаргаж өг. Дахиж ийм үйлдэл гаргахгүй байхыг манай хэлтсийн дарга нар анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Ямар ч байсан Цагаанчулуутын гол дээрх гүүрний хоёр тал байгуулсан хурд сааруулагчийг хийсэн эзэн аймгийн ИТХ-ын хуралдаан дээр албан ёсоор тодрох юм байна

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ