Нийтлэгдсэн: Fri, Feb 23rd, 2018

И.Баасанжав: Ахмадын автобусыг зогсоож, 300 таксиг үйлчилгээнээс хасах юм уу

BAASKA-1

Аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Авто тээврийн талаар 2018-2020 он хүртэл баримтлах бодлого”-ын баримт бичгийг хэлэлцлээ. ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсээс боловсруулсан энэхүү бодлоыг баримт бичиг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн толгойг эргүүлэв.  “Зам тээврийн хүрээлэн” ТББ-д багагүй  мөнгө төлөн “Зөвлөх үйлчилгээ авч” бодлогын баримт бичгийг боловсруулсан энэ баримт бичигт аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сэтгэл дундуур байлаа.

Төлөөлөгч И.Баасанжав “Бодлогын баримт бичиг боловсруулсан газрынхан болон Авто тээврийн удирдлагын өгч байгаа мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна. Бидэнд өгсөн мэдээлэлд энэ баримт бичгийг баталвал манай аймагт Ахмадын автобусны үйлчилгээ зогсож байгаа гэж ойлголоо. Мөн Эрдэнэтэд явж байгаа 300 таксиг үйлчилгээнээс хасах юм байна. Аймгийн хэмжээнд ганцхан аж ахуйн нэгж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх нь. Энэ хөтөлбөрийг батласнаар 31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдаж байна. Үүний 17 тэрбумыг нь орон нутаг гаргах юм байна. Аймгийн төсөв чинь үүнийг даах юм уу. Төсвийн амьдралд нийцүүлэн тооцоо судалгаатай байх үүднээс буцаах саналтай байна” гэлээ.

 “Зам тээврийн хүрээлэн” ТББ-ын тэргүүн О.Оюунбат аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан дээр танилцуулахдаа “Хөтөлбөр хэрэгжсэнээр 300 таксиг үйлчилгээнээс хасна. Үүний үр дүнд нийтийн тээврийн орлого гурав дахин нэмэгдэнэ” хэмээн танилцуулж байсан. Эндээс харвал дунд хугацааны энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлвэл Эрдэнэт хотын такси үйлчилгээ эрхэлдэг 300 иргэний амьдарлын баталгаа алдагдаж, ахмадууд нийтийн тээврээр мөнгө төлж зорчдог арга хэлбэрийг төсөл боловсруулагчид оруулж иржээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ