Нийтлэгдсэн: Tue, Feb 27th, 2018

Шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийг чангатгахыг үүрэг болголоо

SHUURKHAI -1

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөр энэ сарын 15-ны өдөр Жаргалант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан холбогдох албаны удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Жаргалант суманд голомтын бүсэд 127 айл өрхийн 2072 толгой мал өвөлжиж байна. Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн газраас хувийн мал эмнэлгүүдтэй хамтран вакцинжуулалтын ажлыг хийж эхэллээ. Сэжигтэй бүсэд багтах 103 айл өрхийн 1888 малыг вакцинд хамруулжээ. Үүний зэрэгцээ журмын дагуу хамгаалалтын бүс дэх 52 өрхийн 800 гаруй толгой малыг вакцинжуулсан байна. Ирэх долоо хоногт хоёрдугаар ээлжийн вакцинжуулах ажлыг хийж дуусгана гэж албаны хүн мэдээллээ.

Баян-Өндөр сумын Говил, Баянцагаан багуудыг хорио цээрийн хамгаалалтын бүсэд орууллаа.      Энэ багуудад нийт 300 үхрийг шинжилгээнд хамруулсан, одоогоор өвчний шинж тэмдэг илрээгүй байна. Аймгийн Засаг даргын зүгээс баруун талын постууд дээр онц анхааралтай ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болголоо. Учир нь Булган аймгийн  төв болон Бугат, Хангал, Халиун, Сэлэнгэ суманд шүлхий өвчний шинж тэмдэг илрээд байгаа. Шүлхий өвчний нян тээгч нь хүн, малын хөдөлгөөнөөр дамжих магадлал өндөр байдаг. Мөн Хөвсгөл аймагт гуравдугаар сарын 2-5-ны хооронд болох “Мөсний баяр”-т оролцох иргэдийн хөдөлгөөнд хяналт тавихыг үүрэг болголоо. Дээрхтэй холбоотой иргэний шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавих шаардлагатай гэж аймгийн Засаг дарга онцолж байлаа. Мөн онц шаардлагатай газруудад нэмэлт пост гарган ажиллуулахыг үүрэг болгожээ. 

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ