Нийтлэгдсэн: Wed, Feb 28th, 2018

УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авахдаа Үндсэн хууль зөрчөөгүй гэжээ

ETV-1

Үндсэн Хуулийн Цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм. Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар  уншиж танилцуулжээ.

Цэцийн дунд суудлын хуралдаанаар УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоол “Үндсэн хуулийг зөрчөөгүй” гэж үзжээ. Үндсэн хуулийн Цэцийн 2018 оны 2 дугаар сарын 28-ны 03 тоот уг дүгнэлтэд Үндсэн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцээд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр өөртөө авах УИХ-ын 23 дугаар тогтоол нь ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧӨӨГҮЙ гэж үзсэн байна.

Учир нь “Монголын зэс корпораци” 49 хувийг худалдаж авахдаа Монгол Улсын хуулийг зөрчсөн тул өмчлөх эрх бүрдэх үндэслэлгүй байна хэмээн тайлбарлалаа. Мөн ”’Эрдэнэт үйлдвэр”  ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авсан тохиолдолд ‘Монголын зэс корпораци’-ийн ОХУ-д төлсөн төлбөрийг төлж барагдуулах үүрэгтэй гэв. Эцэст нь маргагч Талууд дунд суудлын хуралдааны дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Их суудлын хуралдаанаар хэлэлцүүлэх боломжтойг дуулгасан байна. Дээрх  дүгнэлтийг УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор хэлэлцэж хариу ирүүлэхийг УИХ-д уламжилсан юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно