Нийтлэгдсэн: Sat, Mar 3rd, 2018

Чихэвчний хөгжмийг удаан хугацаанд, чангаар сонсох нь дүлийрэлд хүргэнэ

Tsagaan tuuz-2

Сүүлийн үед залуус, өсвөр үеийнхэн  чихэвчээр хөгжим  сонсох нь ихэссэн. Гудамжаар чихэвч зүүж алхах залуусын дүр зураг элбэг тохиолддог. Чихэвчний хэрэглээг тааруулалгүй хэт чанга болон  удаан хугацаагаар сонсох нь сонсгол буурах, дүлийрэх эрсдэл үүсдэг байна. Өдөрт 1-2 цагаас дээш хугацаагаар чихэвч хэрэглэхгүй байхыг чих хамар хоолойн эмч нар анхааруулж байна.

БОЭТ -ийн Чих, хамар хоолойн их эмч Д.Нямсүрэн “Зарим хүүхэд хажууд байгаа хүнд сонсогдохуйц чангаар хөгжим сонсдог. Энэ нь өөрөө мэдэлгүйгээр сонсголоо  муутгаж байгаа юм. Чихэвчний хөгжим сонсоход энгийн ярианы дууны түвшнээс 2-3 дахин өндөр байдаг. Хүний дотор чихэнд дуу хүлээж авдаг үслэг эсүүд бий. Энэ эсүүд дуу чимээг тодорхой хэмжээний хүч, цаг хугацаагаар сонсоно. Тогтсон хугацаа, дууны хүч ихэсвэл эдгээр эсүүд цөөрдөг. Ингэснээр яваандаа аажмаар сонсгол бууралт үүснэ. Чихэвчний хөгжим сонсохдоо бага хүчээр, өдөрт нэг цагаас хэтрүүлэлгүй сонсох хэрэгтэй. Сонсгол бууралт дөрвөн зэрэгтэй. Нэгдүгээр зэргийн сонсгол бууралтанд тухайн хүнд юу ч мэдэгдэхгүй. Тиймээс сонсгол бууралтыг мэдэхийн тулд сонсголын бичлэг хийлгэх шаардлагатай ” гэж тайлбарлалаа.

   Нэгэнт гэмтсэн чихний мэдрэлийн эсүүд дахин сэргэдэггүй байна. Сонсгол бууралтыг сонсголын бичлэг хийлгэснээр мэдэх боломжтой юм. Учир нь нас ахих үед эсвэл 5-10 жилийн дараа аажмаар сонсгол бууралт илэрдэг байна. Өнөөдрийн буруу зуршлаасаа салснаар хожим илрэх дүлийрэх эрсдэлээс өөрийгөө хамгаалах юм. Харин залуусын дунд чихэвчний хэрэглээ, сонсгол бууралтын талаарх мэдлэг дутмаг байна.

   Чихэвч хэрэглэхдээ 60 минутаас хэтрүүлэлгүй, дууны  хэмийг мөн адил 60 хэмээс давуулахгүй байх  шаардлагатай юм. Сонсгол муудсанаар  бусадтай харилцах харилцаанд саад учирч, тэнцвэр алдах, чихний шуугиан, нойргүйдэл үүсэх, ядрах зэрэг сөрөг үр дагавар тулгардаг байна. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарах, залуусын хувьд  чихэвчийг зөв зохистой хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • С.Ганцогт: Би Монголын төрийг ойлгохгүй байна, энэ шүүх иргэдийн шүүх үү, АН-ын шүүх үү
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно