Нийтлэгдсэн: Tue, Mar 6th, 2018

Д.Соёлчхүү та, дүр эсгээд хэрэггүй юм биш үү

Shuurkhai 11-20-1

Аймгийн Засаг даргын даваа гарагийн шуурхай зөвлөгөөний үеэр оролцогчдын хувьд нэг хэсэг “эмх замбараагүй байдал” үүсгээд амжсан. Юуны учир гэвэл, аймгийн Засаг даргын шуурхай дээр мэдээлэл хийх албан тушаалтны жагсаалтыг өмнөх долоо хоногийн баасан гарагт баталж, тогтоодог дүрэм журамтай аж. Яаралтай тохиолдолд шуурхайн өмнө аймгийн Засаг даргад хүсэлтээ ирүүлдэг байна. Зарим тохиолдолд шуурхайг даргалагч аймгийн Засаг даргаас “нэмж мэдээлэл хийх хүн, албан тушаалтан байна уу” гэж асуусан үед гар өргөн зөвшөөрлөө авах номтой гэнэ. Гэтэл өнгөрөгч даваа гарагийн шуурхайн үеэр зарим нэг байгууллагын дарга нарын толгойд гэнэтхэн “мэргэн санаа” төрж, ам уралдан ярьж байсан. Эцэстээ энэ байдал нь шуурхай хуралдаан биш дугуй ширээний ярилцлагын хэмжээнд хүрсэн. Аргагүйн эрхэнд шуурхайг даргалагч аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “мэргэн санаатнууд”-ын амыг татаж шуурхайн дэг журмыг сануулсан.

 Энэ үед ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү хэлтэс, алба, газар, байгууллагын дарга нарт  “Шуурхайн дэг журам гэж бий шүү. Зарим нэг хүний хувьд гэнэтхэн мэргэн санаа орж ирдэг юм уу. Шуурхайн төлөвлөгөөнд ороогүй байж мэдээлэл хийж байна. Өмнө нь би энэ талаар та бүхэнд сануулж байсан. Одоо хоёр дахь удаагаа хэлж байна. Аймгийн Засаг даргын шуурхай тодорхой дэг, журамтай. Шуурхайд мэдээлэл хийх тухай хүсэлтээ ирүүлээгүй дарга нар ингэж дураараа загнаж болохгүй. Дахиж би сануулахгүй” гэж ирээд авч өгсөн.

Д.Соёлчхүү даргын энэ буулт хэлбэрийн хувьд хатуухан мэт харагдсан ч байдал өмнөхөөс нэг их дээрдэхгүй болов уу. Таны хувьд аймгийн ЗДТГ-ын даргын зүгээс хэлтэс, албадын дарга нараа загнаж, зандарч байгаа ширүүн, чанга хатуу мэт харагдаж байгаа ч хөндлөнгөөс харвал зүгээр л дүр эсгэсэн төдий байна. Гэрийн даалгавраа хийж ирээгүй сурагчид багш нар муу дүн тавьдаг. Түүн шиг дүрэм, журмаа мэддэггүй телевизийн камерийн өмнө нэг их юм мэддэг, ажил хийдэг хүний дүрд тоглох гэсэн “дүрэмгүй тоглогчдод” эдийн засгийн хариуцлага тооцохгүй бол сарын дараа ч таны хэлснийг мартчихсан “мэргэн санаа”-гаа ярьсаар байх болно.  Та ч “Би гурав дахь удаагаа хэлж байна” гээд том хашгичиж загнадаг “хаан” шиг загнасаар суух болов уу. Он гарсаар аймгийн Засаг даргын шуурхай үлбэгэр, цаг нөхцөөсөн шинжтэй болсон. Та ч нэг хэсэг албан томилолттой, өвчтэй, чөлөөтэй гээд байхгүй нь их байсан учир аймгийн Засаг даргын шуурхай давсгүй шөл шиг амтгүй. Тиймээс хатуу ширүүн зантай, чанга дуутай том даргын дүр эсгэхийн  оронд хариуцлага тооцдог, шударга ёс нэхдэг албан тушаалтан байвал дээр юм биш үү. Бичигч миний хувьд дарга таньд ажлыг чинь заах гэсэнгүй. Гагцхүү, Монгол Улсад орчин цагийн сэтгүүл зүйн үүсч хөгжсөний 105 жилийн ой тохиож байна. Тэгээд ч манай улс “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”-тай улс. Үүний хүрээнд сэтгүүлчийн эрхээ эдэлж үгээ хэлсэн юм.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …