Нийтлэгдсэн: Tue, Mar 6th, 2018

Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох уу”

ERDENETIIN udur-3

               Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс, Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Санхүүгийн хяналт, дотоод аудитын албатай хамтран Эрдэнэт хотын хэмжээнд ажиллаж байгаа өрхийн эмнэлгүүдийн санхүүд хяналт, шалгалт хийжээ. Шалгалтаар багагүй хэмжээний зөрчил, ноцтой дутагдал илэрсэн байна. Өнөөдрийн хэрэгжиж байгаа хууль эрх зүйн хүрээнд авч үзвэл Өрхийн эмнэлэг бол ХХК, ХК, ТББ ч биш ердөө л ЗБН буюу “Зохион байгуулалттай нөхөрлөл” статусаар үйл ажиллагаа явуулдаг. Орон нутгийн төсвөөс санхүүждэггүй, Эрүүл мэндийн яамнаас үйлчлүүлэгч буюу тухайн өрхийн эмнэлгийн хамран эмчлүүлэгч буюу үйлчлүүлэгчийн тоогоор санхүүждэг. Нэг үгээр хэлбэл босоо тогтолцоотой. Аймаг, орон нутгийн хувьд тэдний үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх эрх зүйн орчин байхгүй зэрэг бие даасан өвөрмөц онцлогтой аж.

Эрүүл мэндийн яамнаас бүх санхүүжилтээ хүний тоогоор авдаг ч аймаг, орон нутгаас тэдэнд багагүй хэмжээний дэмжлэг тусламж үзүүлдэг. Аймгийн бүх өрхийн эмнэлгүүдэд орон нутгаас машинаар хангасан. Томуугийн дэгдэлт идэвхтэй нэмэгддэг үед илүү цагаар ажилласан хөлсийг орон нутгаас олгодог. Өрхийн эмнэлгийн даргын унаж байгаа машины бензиныг ч аймгийн төсвөөс гаргаж байсан гэвэл та итгэх үү. Энэ оны нэгдүгээр сард аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдтэй уулзахдаа эрүүл мэндийн салбарын ажиллагсадтай Хүүхдийн ордонд тусгайлан уулзалт хийсэн. Тухайн үед өрхийн эмнэлгийн эмч нар, дарга удирдлагууд нь Д.Батлут даргаас өрхийн эмнэлгийн машины бензин гуйгаад л зогсож байсан. Өнөөдөр гуравдугаар микрт байгаа Өрхийн эрүүл мэндийн нэгдсэн төвийн өрхийн эмч хоёрдугаар микрийн зургадугаар байрны оршин суугчаа үзэхийн тулд явган явдаггүй. Машинаар хүргүүлдэг болсон. Тиймээс л тэд аймгийн Засаг даргаас “Машинд минь бензин өгөөч” гээд зогсож байсан удаатай.

Энэ удаагийн, Өрхийн эрүүл мэндийн түүхэнд анх удаа хийсэн гэж болох шалгалтаар илэрсэн зөрчлүүд нь аймаг, орон нутгийн удирдлагуудыг “цус харвуулах” дөхсөн бололтой. Тухайлбал, Өрхийн эмнэлгийн үйлчлүүлэгч буюу өвчтөнд Эрүүл мэндийн яамнаас олгож байгаа 100 төгрөгийн 98-ыг нь захиргаа аж ахуйн зардалд зарцуулж байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, өрхийн эмнэлгийн өвчтөн төрөөс 100 хувь үйлчилгээ авах ёстой байсан бол дөнгөж 2 хувийг нь хүртсэн гэсэн үг. Үлдсэн 98 төгрөг нь өрхийн эмнэлгийн дарга, эмч, сувилагч, жолооч, ня-бо, нярав нарын цалин, бензин, гэрэл цахилгаан зэрэг аж ахуйн зардалд зарцуулагддаг байна. Өрхийн эмнэлгийн дарга, эмч, ня-бо нар цалингаа өөрсдөө тогтоодог. Зарим нэг өрхийн эмнэлгийн дарга 1.8 сая төгрөгийн цалин авдаг байна. Гэтэл сувилагч, зарим эмч нар нь 600-700 мянган төгрөгийн цалин авч байжээ. Ня-бо нарын хувьд бүр инээдтэй. Ганцхан өрхийн эмнэлгийн ня-бо хийдэг атлаа 1.5 сая төгрөгийн цалин авдаг нэгэн байхад гурван өрхийн эмнэлгийн санхүүгийн хариуцлагыг хүлээдэг хэрнээ 700 мянган төгрөгийн хөдөлмөр өдрийн хөлс авдаг санхүүч ч эдний дунд байсан нь шалгалтаар илэрчээ. Энэ удаагийн шалгалтын дүнг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцэх бөгөөд зөрчил, дутагдал гаргасан зарим нэгэнд хариуцлага тооцох тухай ч яригдаж байна. Хэрвээ өрхийн эмнэлгийн санхүүтэй холбоотой асуудалд аймаг, орон нутаг тодорхой хэмжээнд хяналт тогтоохгүй бол бусдад нь ч Өрхийн эмнэлэг байгуулж “тоглох” боломжийг нь нээлтэй болговол яасан юм бэ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Эрдэнэтийн бизнесмэнүүд 100 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ
  • Манжуур хотноо “Эрдэнэт хотын эдийн засаг, соёлын өдрүүд” болов
  • “Уяачид, унасан хүүхдүүд” сэтгэл хангалуун байна
  • ЭЕШ-ыг шинэ технологиор амжилттай явууллаа
  • “Эрдэнэт” чуулгынхан Манжуурын тайзнаа анх удаа тоглолоо
  • Глобал удирдагч дээд сургууль хамгийн олон тэтгэлэгт хөтөлбөртэй
  • Байгууллагын сургалтанд электрон ном, видео хичээл ашиглана
  • Гадаад багштай 45 хоногийн сургалтаар гадаадад суралцах хөнгөлөлт эдлээрэй
  • Хутаг-Өндөр суманд байгалийн гамшигт үзэгдэл болж бага насны хүүхэд энджээ
  • Б.Бат-Эрдэнэ: Ажлын цагаар төрийн албан хаагч сошиал орчинд аялахыг хориглосон
  • “Эрдэнэт”цэнгэлдэх хүрээлэнгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид цөөнхийн төлөөлөлгүй боллоо
  • Малчин багийг 138 сая төгрөгөөр байгуулна
  • Төрийн албан хаагч 12 сая төгрөгийн хөрөнгө үрэн таран хийжээ
  • Аймгийн ИТХ-ын XI хуралдаан болж байна
  • Баянцагаан багт “Төлөөлөгчийн нэг өдөр” болов
  • “BB” гэдэг нэр, үгнээс юундаа ингэтлээ айж, бэргэнэ вэ
  • “Эрдэнэт” үйлдвэр Булган аймагт хөрөнгө оруулалт хийхээр боллоо
  • Д.Дамба-Очир: Тунгалаг аа, надаас сум аваарай, буудах хэрэгтэй
  • Хүүхдийн эмнэлгийн нээлт боллоо
  • Д.Батлут: Хүүхдүүдэд хоносон хоол өгдөг, тогооч нь халдварт өвчний нян тээгч байна
  • “Орхон эмпати” сургуулийн дотуур байрны хүүхдүүд хоолны хордлогод оржээ
  • Х.Бадамсүрэн: Дэлхийн аваргад шилдэг 40 ажилтнаа явуулахаар шийдвэрлэсэн
  • Өсвөр насныханд үнэ төлбөргүй үйлчлэх “Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв”-тэй боллоо
  • Д.Бүүвэйбаатар дарга аа, бохирын ус горхи мэт урссаар байг уу
  • 100 гаруй сурагчийн бүтээлийг 3.5 сая төгрөгөөр худалдан авлаа
  • Н.Үүрцайх: Би энд англи хэл сурахаас гадна амьдралд хэрэгтэй олон чадварыг сурсан
  • Х.Бадамсүрэн: “Эрдэнэт” үйлдвэр “Стандарт” банкинд нэг ч долларын төлбөр төлөөгүй
  • “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд Хэвлэлийн бага хурал хийлээ
  • Д.Бат-Эрдэнэ захиралтай наймдугаар сургууль тэргүүтэй найман байгууллагад итгэл үзүүлжээ