Нийтлэгдсэн: Thu, Mar 15th, 2018

Шар усны үерийн улмаас 30 айл усанд автжээ

YER us-1

Ойрын өдрүүдэд цас хайлж гэр хорооллын  багуудад их хэмжээний ус хураад байна. Үүнтэй холбогдуулан аймгийн  Засаг даргын орлогч С.Батжаргалаар ахалсан ажлын хэсэг шар усны үерээс болгоомжлох, сэрэмжлүүлэх үүднээс хэвлэлийн хурал зарлаж шуурхай мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Эрдэнэ, Яргуйт, Их залуу, Уртын гол багийн нутаг дэвсгэрт шар ус түрж ороод байна. Үүний улмаас 30 гаруй айлын хашаа хороо, гэр байшин, эд хөрөнгө усанд автжээ. Аймгийн Онцгой байдлын газраас шөнийн цагаар дуудлага авч усанд автсан айл өрхүүдийн усыг соруулах арга хэмжээг авсан байна.

Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сум зэрэг байгуулага хамтран усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, гэр байшингаас усыг соруулах тусламжийг үзүүллээ. Мөн 4 км үерийн сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын тодорхой хувь нь зөвшөөрөлгүй газарт буусан байгааг мэргэжлийн байгууллагууд онцоллоо. Үүссэн нөхцөл байдал цаг агаарын тогтворгүй байдлаас үүдэн цаашид хүндэрч болзошгүйг анхаарууллаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд орсон нийт цасны дөнгөж гуравны нэг нь хайлсан гэж мэдээллээ. Тиймээс цаг агаар дулаарах тусам хот руу  орж ирэх шар усны хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас техникийн туслалцаа авах, далан шуудуу хайрга, шороо бэлтгэх, авто замын нөхцөл байдал сайнгүй байгаа тул Хот тохижуулах газарт цас цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

YER us-2

Мөн хоногуудад цаг агаар хүйтэрч ялимгүй цас орсноос болж замын нөхцөл байдал хүндрээд байна. Учир нь өдрийн цагаар цас хайлмагтаж, оройн цагаар хөлдөж мөстсөнөөс замын халтиргаа гулгаа ихсэж, зам тээврийн осол гарч болзошгүй. Иймд иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлаж, хот хоорондын замд гарахдаа өөрийн болон бусдын амь насыг аюулгүй байлгах үүднээс хурдаа тохируулж, онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг аймгийн Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.

Үерийн даланг бүхэлд нь барьж байгуулахад 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Орон нутгийн төсвөөс хүрэлцдэггүй. Улсын төсөвт жил бүр оруулдаг ч тодорхой шийдэлд хүрдэггүй. Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгөөр 532 сая төгрөгийг Шанд, Даваат багт нийт 320 м, Говил багт 682 м үерийн далан шинээр барьсан. Түүнчлэн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, автомашин болон явган хүний гарц хэсэгт бөглөрсөн хоолойг нээх, 7 км суваг шинээр татах, хуучин 5 км сувгийг сэргээх ажлыг хийж гүйцэтгээд байна. Хэдийгээр холбогдох байгууллагуудын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч байгаа ч иргэд санаачлагатай байж өөрсдийн эд хөрөнгийг усанд автахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг дор бүрээ авч  байвал аливаа хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулж болохыг албаныхан онцолсон юм.

Р.Ханд

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР