Нийтлэгдсэн: Fri, Mar 16th, 2018

П.Баттөр: Өр төлөх асуудалд татвартаа суутгах замаар Засгийн газар уян хатан хандах хэрэгтэй

VE-1

Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж,  Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсантай холбоотой уг зээлийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаас төлүүлэх тухай ярих болсон. Тэгвэл Стандарт банкинд өр тавьсан этгээдээр зээлийг төлүүлэлгүй, үйлдвэрийн уурхайчид, ажилчдын хөлс хөдөлмөрийн дүнд бий болсон үйлдвэрийн ашгаар дарах гэж байгааг эсэргүүцэж , ”Эрдэнэт үйлдвэр”-ийн ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан луйварчдын мөнгийг төлөхийн оронд ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх, үйлдвэрт техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх, зээлтэй ажилчдын зээлийг төлөх хэрэгтэй гэж ҮЭХ-ны төлөөллүүд үзэж байна. Тус үйлдвэрийн ажилчдын 90 орчим хувь нь зээлтэй. Үүний 80 хувь нь давхар зээлтэй байна. Тэд  ажилчдын хөдөлмөр зүтгэлээр олсон мөнгөөр бусдын өрийг дарах ёсгүй гэж бухимдалтай байгаагаа илэрхийлсэн юм.

VE-4

         Засгийн газрын 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д холбогдох олон улсын Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотой асуудлаар мэдээллийг сонсож, үндсэн зээлийн төлбөрийг тохирч барагдуулах, хүүгийн нэмэлт төлбөрийг зогсоох асуудлаар “Стандарт” банктай нэн даруй хэлцэл хийхийг Эрдэнэт үйлдвэрийн холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Харин Засгийн газраас 51 хувийг баталгаа болгон зээлсэн өрийг үйлдвэрийн ашгаар төлүүлэх  болсон нь үйлдвэрийн ажилчдын эсэргүүцлийг төрүүлээд байна.

VE-3

Эрдэнэт үйлдвэр нь 2017 онд 320 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Энэ мөнгийг  үйлдвэрчдэд зориулах ёстой гэдгийг үйлдвэрийн ҮЭХ-ноос шаардаж байна.  Засгийн газар 51 хувийн өрийг Эрдэнэт үйлдвэрээр төлүүлэх гэж байгаа бол улсад төлдөг татварт суутгаж тооцох хэрэгтэй. Эрдэнэт үйлдвэрийн  51, 49 хувийг бүхэлд нь барьцаанд тавьсан гэдгийг ҮЭХ-ны дарга онцоллоо.

VE-2

Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 20 орчим хувийг бүрдүүлдэг. Тиймээс “Стандарт” банкны өрийг төлөх асуудал бол дан ганц үйлдвэрийн ажилчдын эрх ашиг бус нийт Монголын ард иргэдэд хамааралтай. “Жастын Батхүү” болон түүнтэй хамааралтай этгээдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй. Үйлдвэрийн  зургаан мянга гаруй ажилчид Засгийн газар, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлнэ гэж мэдээллээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ