Нийтлэгдсэн: Fri, Mar 16th, 2018

Б.Төгсбаяр: “Стандарт” банкны өрийг бус үйлдвэрийн ажилчдын зээлийг төлье

VE-8

Эрдэнэт үйлдвэрийн ҮЭХ-ноос зарласан хэвлэлийн хуралд “Стандарт” банкны өрийг төлөх  асуудлаас гадна үйлдвэрийн ажилчид, уурхайчдад  тулгамдаж байгаа асуудлыг хөндлөө. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ээс “Медипас” оношилгоо эмчилгээний төвд 70 тэрбум төгрөгийг 30 жилийн хугацаатай өгсөн байна. Тус эмнэлэг нь үйлдвэрийн ажилчдад хөнгөлөлт үзүүлдэггүй, өндөр үнээр үзлэг оношилгоо хийдэг. “Эрдэнэт үйлдвэр”-ийн захиргаа, ҮЭХ-ны хооронд байгуулсан “Хамтын гэрээ”-нд зааснаар ажилчдыг жилдээ нэг удаа үзлэгт хамруулж, хоёр тэрбум төгрөгийн  зардал гаргадаг. Жилийн хоёр тэрбум төгрөгийн үзлэгт биеийн өндөр жин үзэх зэргээс хэтрэлгүй, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо хийдэггүй. Тиймээс “Эмнэлэг сувилал”-ын албаны тоног төхөөрөмжийг шинэчлэх  шаардлагатай байна.  Эрдэнэт үйлдвэр “Медипас” эмнэлэгтэй хийсэн гэрээг Авлигатай тэмцэх газраас шалгуулахаар төлөвлөж байгаа гэдгийг ҮЭХ-ныхон мэдэгдлээ.

VE-2

Түүнчлэн орон сууцтай болох хүсэлтэй 1600 гаруй ажилчин байдаг. Харин “Медипас” эмнэлэгт 6 дугаар микрийн 17 дугаар байранд 50 байрыг өгсөн талаар хэллээ. Үйлдвэрийн ҮЭХ-ноос ажилчдаа байр орон сууцаар хангахын тулд  найман сая  төгрөгийн хөнгөлөлтийг  16 сая болгох санал гаргажээ.

VE-5

Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьсан этгээд нь тодорхой байсаар байхад Засгийн газар  өрийг нь төлүүлж,  үйлдвэрийг барьцаанаас нь гаргахгүй бол дараагийн тэмцлээ эхлүүлнэ гэж ҮЭХ-ноос мэдэгдсэн юм.

VE-7

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна