Нийтлэгдсэн: Mon, Mar 19th, 2018

Аймгийн ЗДТГ-т албан бичиг хүргүүлжээ

Tsagaan tuuz-1

Зөрчлийн тухай хууль 2017 оны 7-р сарын 1-нээс эхлэн хэрэгжиж, хуулийн дагуу хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах зэрэг үүрэг бүхий зөвлөлийг Засгийн газрын тогтоолын дагуу аймаг бүрт байгуулсан. Уг зөвлөлийг аймгийн Засаг даргын дэргэд байгуулж, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга ахлахаар заажээ.

Аймгийн Прокурорын газраас дээрх зөвлөлийн ажилд шалгалт явууллаа. Шалгалтаар дараахь зөрчлүүд илэрсэн байна. Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийг Засгийн газрын тогтоолын дагуу журам шинээр батлан мөрдөж эхлээд 7 сар гаруй хугацаа өнгөрч байхад, шинэчлэн байгуулаагүй. Зөвлөлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга ахлах тухай заасан байхад, аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулан ажиллуулж байжээ.

Prokuror-2

 “Зөрчлийн тухай хуулийн дагуу хураан авсан хөрөнгө орлого, эд зүйл, хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй боловч зориулалтыг нь өөрчлөн ашиглах боломжтой гэж үзвэл энэ талаар зөвлөлөөс шийдвэр гаргаж болно гэж журамд заасан. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөл 46 шил бүхий 35,7 литр архи, 31 шил бүхий 211 литр пиво, 204 хайрцаг тамхийг шинжилгээ хийлгэж, үнэлгээ тогтоолгүйгээр аймгийн Онцгой байдлын комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэсэн нь журмын 2.11 дүгээр зүйлийг зөрчсөн” гэж аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Сэлэнгэ ярьж байна.

Зөрчлийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш аймгийн Прокурорын газраас Засгийн газрын журмын дагуу байгуулагдсан аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн ажилтай танилцахад тодорхой дутагдалууд илэрсэн. Иймд аймгийн Засаг даргын тамгын газарт хууль журмыг мөрдөж ажиллах талаар албан бичиг хүргүүлсэн байна.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ