Нийтлэгдсэн: Mon, Mar 19th, 2018

Дарга нар Жаргалант сумтай гэдгээ мартсан юм биш биз

SHuurav-3

                    Жаргалант сумын төвд малын гоц халдварт шүлхий өвчин гарч хөл хорио цээрийн дэглэм тогтоогоод багагүй хугацаа өнгөрсөн. Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу хоёрдугаар сарын 16-ны өглөө эхэлсэн энэхүү хорио цээрийн дэглэмийн улмаас манай аймгийн хөдөөгийн ганц сум болох Жаргалант гадаад ертөнцөөс тусгаарлагдаад байгаа. “Орсон бол гарч болохгүй, гарсан бол оруулахгүй”  шүлхийн хорио цээрийн дэглэм өнөө хэр дуусаагүй байгаа. Жаргалантын төвөөр дамжин өнгөрдөг улсын чанартай замаар тусгаарлагдсан сумын иргэд өнөөдөр Хойд, Өмнөд Солонгос шиг байдалд орчихсон, хорио цээрийн дэглэмд амьдарч байгаа. Сумын сургууль, цэцэрлэгийг хаасан. Шүлхийн голомтод байгаа өвчтэй малыг устгалд оруулж үлдсэнийг нь вакцинжуулж байгаа албан ёсны мэдээлэл хааяа нэг дуулддаг. Түүнээс биш тус сумын иргэдийн хүнсний хүрэлцээ хангамж, өндөр настай иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхдүүд ямар байгаа талаар аймгийн удирдлагууд гэлтгүй иргэдэд ч ямар нэгэн мэдээлэл алга.

Jarga-1

Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөнөөс Жаргалант сумтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хайсан боловч “Хайлт илэрсэнгүй”. Баян-Өндөр сум, аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийдэг. Энэ удаад Жаргалант сумын талаар ган хийх ганц үг ч дуулдсангүй. Арга ч үгүй, тийшээ очсон хүн буцаж гарч чадахгүй учраас хэн тийш зүглэхийг хүсэхэв. Нэг үгээр хэлвэл, Жаргалантын иргэд хэрхэн амьдарч байгаа талаар ямар ч мэдээлэлгүй байна. Дарга нар хөдөөгийн ганц сум болох Жаргалантаа мартсан юм биш биз.

          

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ