Нийтлэгдсэн: Mon, Mar 19th, 2018

Өрхийн эмнэлгүүдэд хандах боломжтой

SHuurav-4

БОЭТ-ийн дарга Д.Батсүхийн аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн дээр хийсэн мэдээллээс харвал долоо хоногт дунджаар 2000 гаруй иргэн шээсний болон бусад төрлийн шинжилгээ хийлгэхээр эмнэлэгт ханддаг байна. Зарим тохиолдолд шинжилгээг Эрүүл мэндийн даатгалаас төлдөг аж. Долоо хоногт 2000 гаруй иргэн шинжилгээ өгөхөөр эмнэлэгт хандаж байгаа нь БОЭТ-ийн ачаалыг нэмэгдүүлж, хүндрэл учруулж байгаа талаар дуулгасан. Тэгвэл үүнээс гарах боломж байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Батлут, Эрүүл мэндийн газрын дарга Т.Мөнхцэцэг нар дуулгалаа.

Өнгөрсөн онд орон нутгийн төсвийн хөрөнгө болох 98 сая төгрөгөөр өрхийн эмнэлгүүдэд шээсний, цагаан хорхойн, цусны шинжилгээ авах тоног төхөөрөмжийг нийлүүлжээ. Иргэд

“Учралт баяр”

“Үйлс бадрах”

“Мөнх сүндрэл”

“Мэнд цэцэн” өрхийн эмнэлгүүдэд хандан шээс, цагаан хорхой, цусны шинжилгээ өгөх боломжтой гэнэ.  Харин Эрүүл мэндийн газрын зүгээс энэ талаар мэдээ мэдээллийг олон нийтэд тэр болгон хүргэдэггүй учраас  шинжилгээ өгөх л бол БОЭТ-д ханддаг гэсэн хэвшмэл, нийтлэг ойлголттой байгаа нь иргэдийг гэлтгүй эмнэлгийг ч хүндрэлд хүргэдэг байна. Энэ үеэр Д.Батлут дарга “Байгууллагын дарга нар иргэдэд бүхий л талаар мэдээлэл хүргэх хэрэгтэй. Ганцхан надад мэдээлэл хүргэх хэрэггүй. Надаас өөр хэдэн хүнд мэдээлэл хүргэсэн бэ гэдгээр  ажлыг чинь дүгнэнэ. Төрийн захиргаа, удирдлагын хэлстэс Ганболд дарга үүн дээр анхаарах хэрэгтэй” гэсэн юм. Ямар ч байсан дээрх өрхийн эмнэлгүүд 2-3 нэр төрлийн шинжилгээг авч байна. Зарим шинжилгээг эрүүл мэндийн даатгалаас санхүүжүүлдэг ажээ.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ