Нийтлэгдсэн: Wed, Mar 28th, 2018

Иргэдийн74 хувь нь багийн үйлчилгээг “сайн” гэж үнэлжээ

Bagiin hugjil-6

ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-ийн явцын талаар хэлэлцсэн юм. Энэ хөтөлбөрийн үр дүнд Багийн байрыг засварлах тохижуулах, техник хэрэгслийг нэмэх, багт ажиллагсдыг чадавхижуулах ажлыг хийсэн байна. Ажлын үр дүнгийн биелэлт 85 хувьтай гарсан гэдгийг ажлын хэсэг мэдээллээ. Багийн хөгжлийг дэмжсэнээр иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилготой юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд багийн үйлчилгээний судалгааг иргэдээс авахад 74 хувь нь сайн үнэлгээ өгсөн байна.

Bagiin hugjil-8

Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөрт шинээр Малчин багийг нэмж байгуулах ажил орж байгаа юм. Иргэдийн 88 хувь Малчин баг байгуулахыг дэмжжээ. Малчин баг байгуулах ажлыг  2019 оноос эхлүүлэхээр төлөвлөжээ.  Дэд хөтөлбөрийн хүрээнд Соёлын төвүүдийг 10 сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангасан байна. Орон нутгийн төсвөөр 100 сая төгрөгийг автобусны буудал, зогсоолыг засварлах, гарц тэмдэглэгээ хийх зэрэг  нийтийн тээврийн үйлчилгээнд зориулсан байна.

Bagiin hugjil-5

Иргэдээс 10 мянга гаруй санал хүсэлт, өргөдөл гомдол ирсний дийлэнх нь халамжийн чиглэлтэй холбоотой байжээ. “Өрхийн тариалалтыг дэмжих дэд хөтөлбөр”-ийн журмаар баг бүрт төмс хүнсний ногооны үр болон хүлэмж олгож газар тариалангийн чиглэлээр айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх ажлыг хийсэн гэж тайлагнав. “Багийн хөгжлийг дэмжих дэд хөтөлбөр”-т баг тус бүр иргэдтэйгээ ажиллах хөтөлбөр боловсруулах ажил 30 хувьтай гэж дүгнэжээ. ИТХ-ын Тэргүүлэгчид  аж ахуй нэгж байгууллагатай хамтран ажиллах багийн үйл ажиллагааг улам сайжруулахыг санал болголоо.  Мөн үр дүнтэй ажлыг  олон нийтэд танилцуулж, бусад оролцоо муутай багуудад шаардлага тавьж, алдаа дутагдалтай ажлаа засч залруулахыг анхааруулсан юм.

Ц.Ариун

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР