Нийтлэгдсэн: Fri, Mar 30th, 2018

Д.Доржпүрэв: Ш.Батдэлгэр шүүхийн шийдвэр хүлээн авч гарын үсгээ зурсан

Songuuli-1

                 2016 оны зургаадугаар сард болсон аймгийн ИТХ-ын сонгууль тойрсон маргаан өнөө хэр дуусгавар болоогүй үргэлжилж байгаа. Аймгийн АН-ын гишүүнчлэлтэй нэр бүхий 29 иргэн нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой маргааны асуудлаар шүүхийн байгууллагад хандсан. Гурван шатны шүүхээс Орхон аймагт дахин сонгууль явуулж нэр бүхий 29 иргэний сонгогдох эрхийг хангахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгасан. Улсын дээд шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар аймгийн АН-ын гишүүн, аймгийн АН-аас ИТХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Доржпүрэв, Б.Булганчимэг нар болон тэдний өмгөөлөгчид хэвлэлийнхэнд хандсан юм.

Д.Доржпүрэв “Нэр дэвшигчээр бүртгэхтэй холбоотой маргаан шүүхээр шийдэгдсэн. Улсын дээд шүүхээс Орхон аймагт дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос дахин сонгууль явуулах тухай аймгийн Сонгуулийн хороонд 2017 оны аравдугаар сарын 12-нд 348 тоот албан бичиг ирүүлсэн. Үүнийг аймгийн Сонгуулийн хороо, өнөөгийн эрх баригчид биелүүлэхгүй байгаа. Шүүхийн шийдвэрээр Орхон аймгийн ИТХ-ын 1,2,3,4,5,7,8,9,10,11,12,13,14,15,16,17,19,20,21,22 дугаар тойрогт дахин сонгууль явуулах ёстой. Өөрөөр хэлбэл манай аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Аймгийн хэмжээнд 20 тойргийн 31 мандат дээр сонгуулах явагдах ёстой. Аймгийн Сонгуулийн хороо, эрх баригчдаас Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байна. Хуулийн өмнө хүн бүхэн тэгш эрхтэй.

Songuuli-2

Дээд шүүхийн шийдвэртэй холбоотойгоор  аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас бид тодруулга авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Батдэлгэрт шүүхийн шийдвэрийг хүлээлгэн өгсөн байна. Гэтэл Ш.Батдэлгэр хэвлэл мэдээллээр “шүүхийн шийдвэрийг хүлээн аваагүй” гэж худлаа ярьсан. Ш.Батдэлгэрийн шүүхийн шийдвэрийг хүлээн авсан гарын үсэг бүхий баримтыг шийдвэр гүйцэтгэлийнхэн бидэнд өгсөн. Хоёрдугаарт, “Ш.Батдэлгэр даргатай аймгийн Сонгуулийн хороо татан буугдаагүй” гэсэн албан ёсны бичгийг Сонгуулийн ерөнхий энэ оны гуравдугаар сард аймгийн ИТХ, аймгийн Сонгуулийн хороонд ирүүлсэн байна. Иймээс Ш.Батдэлгэрийг шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шаардаж байна” гэлээ.

Songuuli-4

Нэр бүхий 29 иргэний зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа аймгийн Сонгуулийн хорооны дарга Ш.Батдэлгэр, нарийн бичгийн дарга М.Жанболат нар  болон гишүүдийг нь Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль, хяналтын байгууллагад өгч шалгуулна. Улмаар дахин сонгууль явуулахтай холбоотой зардлыг буруутай этгээдүүдээр төлүүлэх тухай хуульд заасны дагуу Ш.Батдэлгэр даргатай, М.Жанболат нарийн бичгийн даргатай аймгийн Сонгуулийн хорооны есөн гишүүнээс гаргуулахыг шаардаж хууль, хяналтын байгууллагад шалгуулна гэдгийг хэвлэлийн хурлаар мэдэгдсэн юм.  

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ