Нийтлэгдсэн: Sat, Mar 31st, 2018

Олимпиадыг засагч машинаар газар дээр нь дүгнэнэ

Be be-1

“Эрдэнэтийн ирээдүйн эзэд” байгалийн ухааны хичээлүүдийн нэгдмэл олимпиадыг Орхон аймагт зохион байгуулах гэж байна.

Ингэхдээ Улаанбаатарт амжилттай туршсан мэдээллийн технологийг ашиглаж, шалгалтын дүнг газар дээр нь засагч машинаар уншуулан олон нийтэд танилцуулах ажээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж, БСШУСЯ-ны сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгээр технологийн дэвшлийг орон нутагт нэвтрүүлэх, сурталчлан таниулах зорилготой энэхүү олимпиадын бэлтгэл бүрэн хангагджээ.

Нийт 21 сургууль тус бүрээс шилдэг тав, таван сурагч бүртгүүлж мандатаа авсан байна. “Эрдэнэтийн Ирээдүйн эзэд” байгалийн ухааны нэгдмэл агуулгын анхдугаар олимпиад дөрөвдүгээр сарын 2-ны өдөр 09.00 цагт “Хангарьд” спорт цогцолборын зааланд болох ажээ.

Шалгалт дуусмагц дүнг том дэлгэц дээр зарлаж, эхний байруудад орсон сурагчдад шагнал гардуулна. Мөн сурагчаа амжилттай бэлтгэсэн Заах аргын нэгтгэлийг мөнгөн шагналаар урамшуулах гэнэ. Боловсролын Үнэлгээний Төвөөс ЭЕШ-ын хариуг 14 хоногийн турш хүлээдэг, асар их хэл ам, хүнд суртал, авлигын асуудал дагуулдаг байдлыг ор тас арилгах зорилгоор энэхүү цахим технологийг нэвтрүүлж буй. Уг засагч машин нь 300 шалгуулагчийн материалыг 5 минутад уншиж хариуг гаргах хүчин чадалтай юм.

Олимпиадад оролцогч зуу гаруй сурагчийн материалыг минут хүрэхгүй хугацаанд уншаад жагсаачих тул техник хариуцсан залуус тогтоож харах боломж олгож, хугацааг сунгаж засуулсныг нийслэлд болсон олимпиадаас харсан. Эцэг эх, багш нар, шалгалт өгсөн хүүхдүүд сэтгэл өндөр хүлээн авсан энэхүү мэдээллийн технологийн дэвшлийг БСШУСЯ-ны сайд Ж.Цогзолмаа онцгойлон дэмжиж, Орхон аймагт зохион байгуулахад оролцох юм. Ийнхүү Ц.Цогзолмаа сайд өөрийн биеэр оролцож байгаа нь энэ салбар иргэддээ чиглэсэн цахим шилжилтийг хамгийн түрүүнд хийхээр үйл ажиллагаандаа нэгэнт орсныг илтгэж байна.

Д.Уянга-Ундрал

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө