Нийтлэгдсэн: Mon, Apr 2nd, 2018

Б.Билгүүнбат минь урлагийн замаар эргэлт буцалтгүй яваарай

Toglolt-1

“Төгсөх сурагчийн уянга” нэртэй урлагийн тоглолтоо үеийн найзууд, дүү нар, багш нартаа толилуулсан Лаборатори наймдугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүнбатын ертөнцөөр та хэсэгхэн хором айлчлаад өнгөрнө үү. Энэ хавар дунд сургуулиа дүүргэж байгаа Б.Билгүүнбат сурагч насандаа ийнхүү хоёр дахь бие даасан тоглолтоо тавьж байгаа нь энэ юм.

Эвлэгхэн хоолойтой, өөртөө итгэлтэй дуулах хүү тавдугаар ангид байхдаа анхны тоглолтоо хийснээс өнөөдөр урлагийн ертөнцөд олон шагнал, үзэгчдийн хэдэн мянгаар хэмжигдэх алга ташилтаас урам авчээ.

Улсын чанартай “Би эстрадын дуучин” уралдааны шагналт байраас тэргүүн байр хүртэл гаргасан амжилт, ТВ-9 телевизийн “Одод болохын хүслэн” уралдааны гуравдугаар шат хүртэл оролцсон Б.Билгүүнбатын амжилт, түүний урлагийн замд цэцэг болон ургажээ.

Toglolt-2

Эрдэнээр эрдэнээр эрдэнээр уйлавч
Эргэж олдохгүй ээж минь ээ
Алтаар алтаар хайлавч
Ахиад заяахгүй аав минь ээ гэж уянгалуулан дуулах арван хэдхэн настай хүүгийн аав, ээжийн өмнөөс хоолой зангирсан олон үзэгч байсан байх.

Лаборатори наймдугаар сургуулийн 12А ангийнхан найзынхаа тоглолтод бүжиглэж, дуулж байгаа нь хүүхдүүдийг ийнүү нэгтгэж,  хүчтэй болгон урлагт хөтөлсөн тус сургуулийн багш нарт баярлахаас аргагүй. Ангийн багш Баасанжаргал нь сурагчдаа урлагаар нэгтгэж, математикаар аймагт манлайлдаг хамт олон болгосон нь тэдний амжилтаас харагдаж байлаа.

Toglolt-3

Б.Билгүүнбат “Уурхайчин” соёлын ордны тайзан дээр хоёр цагийн тоглолт хийхдээ өөрөө арав гаруй дуу дуулж, наймдугаар сургуулийн найрал дуу, цэнгээнт бүжгийн хамтлагийн тоглолттой, дахин уулзахын хүслийг үзэгчдийн сэтгэлд бадраасан сайхан тоглолт тавьсан юм.

Салаа хархан гэзгэн дээр чинь

Туузан цэцэг ахиад ургахгүй

Ангийнхаа хаалгыг аяархан хаагаад

Алдрайхан насаа үлдээлээ баяртай

хэмээн 12А ангийнхан дуулж, багш нартаа хүндэтгэл үзүүлсэн нь “Төгсөх сурагчийн уянга” тоглолтын сэтгэл догдлуусан мөч байлаа.

 Авьяаслаг, урлагт хайртай Б.Билгүүнбат маань энэ хавар дунд сургуулиа дүүргэж, урлагийн сургуульд элсэн суралцаад урлагийн замаар эргэлт буцалтгүй яваарай гэж олон мянган үзэгчдийн өмнөөс хүсэн ерөөж байна.

М.Мөнх

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ