Нийтлэгдсэн: Mon, Apr 2nd, 2018

С.Сувданчимэг үнэмлэхүй амжилт тогтоолоо

Olimp-1

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Б.Бат-Эрдэнийн санаачлагаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн дэмжлэгтэйгээр, Аймгийн ЗДТГ-аас  манай аймагт анх удаа зохион байгуулагдсан “Байгалийн ухааны нэгдмэл агуулгын олимпиад” амжилттай болж өнгөрлөө. Энэ жил 12 дугаар ангиа төгсөх, сургууль тус бүрээсээ шалгарсан шилдэг тав, нийтдээ 102 сурагч оролцсон математик, физик, хими, биологи, газар зүйн хичээлийн нэгдмэл олимпиад нь зохион байгуулалтын хувьд өвөрмөц онцлогтой.

Olimp-6

Аливаа шалгалт, уралдаан болоход дүн нь 1-14 хоногийн дараа гардаг бол энэ удаагийн нэгдмэл олимпиадын дүн таван минутын дотор гарсан нь багш, эцэг эх, сурагчдын сэтгэлд нийцсэн “Сонгодог” арга хэмжээ байлаа. Нийтдээ 102 сурагч оролцоход Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн Ахлах сургуулийн сурагч Сүндэрьяагийн Сувданчимэг 114 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм. Хоёр, гуравдугаар байранд тус сургуулийн ахлах сургуулийн сурагч  Түмэн-Өлзийн Цэлмэг 87 оноо, Адъяасүрэнгийн Мөнхзаяа 84 оноогоор  шалгарчээ. Энэ гурван сурагч бол ТИС-ийн багш, Монгол улсын гавьяат багш С.Мэнджаргалын шавь нар юм. Харин шагналт дөрөвдүгээр байранд “Орхон эмпати” сургуулийн сурагч   М.Мэндсайхан 82 оноогоор шалгарав. Олимпиадын тэргүүн байр болон шагналт байруудад шалгарсан сурагчдад санаачлагч, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ, сайд Ц.Цогзолмаа, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Боловсролын үнэлгээний төвийн дарга Ж.Ган-Эрдэнэ нар өргөмжлөл, медаль, мөнгөн шагналыг гардуулав. Тэргүүн байранд шалгарсан сурагчийг 500, хоёрдугаар байр 300, гурав болон шагналт байранд орсон сурагчийг 200 мянган төгрөгөөр урамшуулжээ.

Olimp-11

Олимпиадын тэргүүн байранд шалгарсан С.Сувданчимэг нь олон улсын химийн олимпиадаас хүрэл медаль авч байжээ. Гуравдугаар сарын эхээр нийслэлийн сурагчдын дунд зохиогдсон ийм уралдаанд тэргүүн байр эзэлсэн сурагч нийтдээ 97 оноо авсан байна. Харин сурагч С.Сувданчимэг 114 оноо авсанаар үнэмлэхүй амжилт үзүүлсэн юм. Энэ тухай сайд Ц.Цогзолмаа хэлэхдээ “Улаанбаатарын шилдэг сурагчдын дунд явуулсан олимпиадад эхний байр эзэлсэн сурагч 97 оноо авсан. Өнөөдөр Эрдэнэтийн сурагч Сувданчимэг 114 оноо авч энэ олимпиадын дээд амжилт тогтоолоо. Эрдэнэтийн сурагчид ямар мундаг юм бэ. Би Эрдэнэт хотын сурагчдаараа бахархаж байна” хэмээсэн юм.

Olimp-8

Зохион байгуулагчдын зүгээс ирэх хаврын Элсэлтийн ерөнхий шалгалтыг ийм журмаар зохион байгуулах саналаа Боловсролын үнэлгээний төвд хүргүүлээд байна. Улсын хэмжээнд нийтэд нь ийм маягаар зохион байгуулах боломжгүй ч ямар ч байсан 2-3 аймагт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг 5 минутын дотор гаргадаг дэвшилтэт техник, технологи нэвтэрсэн хэлбэрээр явуулахаар судалж байгаа аж.

Olimp-10

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй
  • Цагаанчулуутын цэцэрлэг хүүхдээ хэзээ авах вэ
  • Д.Батлут: Иргэдэд мэдээлэх үүрэг нь та нарт бий, мэдээллээ өг л дөө
  • Нохой бөөс устгах ажил бизнес болсон уу аль эсвэл…
  • Хандивтай, 10 саяын шагналтай, нохой бөөсний асуудалтай шуурхайн эргэн тойронд
  • Нэгдүгээр ангийн сурагчийн гэрийн даалгавар нэг цагаас хэтрэхгүй байх ёстой
  • “Эрдмийн сан”-гийн шинэ хичээлийн жилийн нээлт боллоо
  • Д.БАТЛУТ: Хаана сурах нь гол биш, хэрхэн сурах нь чухал юм шүү
  • МЭНДЧИЛГЭЭ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Шээсний шинжилгээ 7 хоног, цагаан хорхойнх 1 сарын хугацаанд хүчинтэй
  • Шинэ цэцэрлэг асуудал дагуулж эхэлжээ
  • Эрдэнэтчүүд нохой бөөсөндөө бариулжээ
  • Хог ачилт өнөөдрөөс эхэлнэ
  • Эрдэнэт хотын хажууханд хүхрийн хүчлийн үйлдвэр барьж байна
  • П.Пүрэвлхагва: Бат-Амгалан, та ажлаа хийж чадахгүй байна уу, сэтгэл гаргахгүй сууна уу
  • “Том толгойтой” захирал, эрхлэгч нарт арга хэмжээ авахыг үүрэг болгов
  • Нөөцийн мах бэлтгэл эхэлжээ
  • Тэргүүлэгчид хуралдав
  • О.Анар: “Монголын зэс корпорац”-ийн ах, эгч нартаа баярлалаа
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ