Нийтлэгдсэн: Tue, Apr 3rd, 2018

Б.Бат-Эрдэнэ: Ажлын үр дүн гарч, бид эрхээ авлаа

Olimp-13

Байгалийн ухааны нэгдмэл хичээлийн олимпиадыг техник технологийн шинэ дэвшлийн дагуу орон нутагт анх удаа манай аймагт зохион байгууллаа. Аливаа уралдаан тэмцээн, олимпиад тэр бүү хэл ахлах ангийн сурагчдын Элсэлтийн ерөнхий шалгалт нь шалгагч, шалгуулагчдын хувьд хардлага төрүүлж, авлига хээл хахууль тойрсон элдэв ярианы орц хачиртай өрнөдөг нь нууц биш. Тэгвэл энэ удаад Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ санаачилж хөдөө орон нутагт байгалийн ухааны төрөлжсөн хичээлийн нэгдмэл олимпиадыг шинэ арга хэлбэр, дэвшилтэт техник технологи ашиглан зохион байгуулсан юм. Өөрөөр хэлбэл, олимпиадын дүн шалгуулагчдын болон тэдний эцэг, эхчүүдийн нүдэн дээр дөрөвхөн минутын дотор гарч, дүнг дэлгэцээр харуулсанаараа онцлог ажээ. Тэр бүү хэл олимпиадын явцын талаар болон шалгагч машины тухайд ч “Уурхайчин”  соёлын ордны өмнөх том дэлгэцээр эрдэнэтчүүдэд шууд дамжуулан хүргэсэн нь олны анхаарлыг өөрийн эрхгүй татсан.

Olimp-12

Энэ удаагийн олимпиадыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа дэмжиж, Боловсролын үнэлгээний төв, аймгийн ЗДТГ хамтран зохион байгууллаа. Олимпиадын үр дүн газар дээрээ гарсан. Сайд Ц.Цогзолмаа олимпиадад амжилттай оролцсон сурагчдад шагнал гардуулах үеэрээ “Энэ жилийн ЭЕШ-ыг ийм хэлбэрээр 2-3 аймагт зохион байгуулахаар төлөвлөсөн. Эрдэнэтийн сурагчид өнөөдөр гайхалтай, бахдам амжилт гаргалаа. Иймээс Орхон аймгийн ахлах ангийн сурагчдын ЭЕШ-ыг энэ аргаар явуулах болсныг дуулгаж байна” гэсэн юм.

Olimp-10

                                                  

Олимпиадын дэд аварга Т.Цэлмэгт шагнал гардуулж байна

Олимпиадын санаачлагч ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ “Үнэхээр сэтгэл хангалуун байна. Эрдэнэтийн С.Сувданчимэг 114 оноо авч үнэмлэхүй амжилт гаргалаа. Улаанбаатарт ийм олимпиад болоход хамгийн дээд оноо нь 97 байсан. Энэ бүхэн Эрдэнэтийн хүүхэд багачуудын оюуны царааг илтгэж байгаа юм. Энэ олимпиадын үр дүн, ач холбогдол нь ч газар дээрээ гарлаа. Энэ жилийн ЭЕШ-ыг манай аймагт уг хэлбэрээр зохион байгуулах болсныг сая сайд Ц.Цогзолмаа дуулгалаа. Энэ хавар сургуулиа төгсөх Эрдэнэтийн 1480 хүүхэд шалгалтынхаа дүнг газар дээр нь ганцхан минутын дотор сонсох боломж бүрдлээ. Үүнийг бидний ажлын үр дүн гэж бодоход таатай байна. Цаашдаа бүх аймаг, орон нутаг ЭЕШ-ыг дээрхээр явуулдаг болгох тал дээр Засгийн газраас олон ажил хийнэ. Технологийн шинэ дэвшлийг харуулсан техникийн шийдлийг амьдралд нэвтрүүлсэнээр уралдаан тэмцээн, олимпиадад оролцогчдын болон эцэг эхчүүдийн эргэлзээ арилна. Түүнийг тойрсон авлига, хээл хахуулийн асуудал ч үгүй болно. Ямар ч байсан эхний алхам үнэхээр гайхалтай байсан. Эрдэнэтийн сурагчдын оюуны чадамжийн төвшин ямар байгааг Боловсролын үнэлгээний төвийнхөн ч үнэллээ. Энэ олимпиадад амжилттай оролцсон бүх сурагчиддаа болон тэдний багш, сурган хүмүүжүүлэгчдэд амжилт хүсье. Бид хамтдаа хийж чадлаа, ажлынхаа үр дүнг бодитоор үзлээ. Үнэхээр сайхан байна” гэсэн юм.

Olimp-8

                                                                                   Олимпиадын аварга С.Сувданчимэг

Хичээл тус бүрээр сурагчдын гүйцэтгэсэн даалгаврыг шалгагч машин 1-2 минутын дотор уншиж дүнг газар дээр нь танилцуулах боломжтой энэ хаврын ЭЕШ эрдэнэтчүүдийн оюуны хөгжилд нэг шат ахисан алхам болно гэдэгт эцэг, эхчүүд итгэж байна.

Olimp-7

                                                              Олимпиадын хүрэл медальт А.Мөнхзаяа

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР