Нийтлэгдсэн: Tue, Apr 10th, 2018

Тэргүүлэгчид танилцах аялал хийв

Darga-8

             Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын өдөр тутмын ажилтай танилцах аялал хийв. Энэ удаагийн  аялал байгууллагуудын ажил байдалтай танилцаад, мэдээлэл аваад өнгөрөх төдийгөөр хязгаарлагдсангүй. Харин орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын өмнө тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь судалж улмаар Тэргүүлэгчдийн зүгээс тодорхой асуудлаар шийдвэр гаргахад чиглэгдэж байв.

Хурлын дарга П.Пүрэвлхагваар ахлуулсан Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүн хамгийн түрүүнд “Хөх Монгол цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газартай танилцлаа. “Хөх Монгол цогцолбор” нь 6.5 хүний орон тоотой, санхүүгийн хувьд “Эрдэнэт сан”-гаас хамааралтай, Орон нутгийн өмчийн газарт бүртгэлтэй ажээ. Өнөөдрийн байдлаар “Хөх Монгол цогцолбор”-т нэг, хоёр давхарын хэдэн зураг хөрөг, “Атилла хааны ташуур” зэргийг харах, 5D  кино театрт үзвэр үзэх, гэрэл зургийн студид зургаа авахуулах үйлчилгээг л иргэдэд үзүүлэх боломжтой гэнэ.

Гэвч эдгээр нь асуудал дагуулсан, шийдвэр хүлээсэн байдалтай аж.  “Хөх Монгол”-д орохын тулд том хүн 3000, хүүхэд 1000 төгрөгийн тасалбар авах учиртай. Тэгээд ч Эрдэнэтийнхэн нэг удаа үзсэн бол дахин ирэх нь тун ховор. Дээр нь “Эрдэнэт хотын өдөр” зэрэг тэмдэглэлт баяр, ёслолоор гурав хоног эрдэнэтчүүдэд үнэ төлбөргүй үйлчилдэг зэрэг нь аж ахуйн тооцоот энэ байгууллагыг ашиг олох биш, алдагдлыг нь улам нэмэх, санхүүгийн хувьд “Эрдэнэт сан”-гийн хамаарлаас гаргах ямар ч найдваргүй болгодог аж. Он гарсаар энэ байгууллага чүүтэй чаатай 1 сая төгрөгийн өөрийн орлогыг бүрдүүлсэн байна.

                                                              Д.Дэлгэрбаяр: Энэ шавар хана хэнд хэрэгтэй юм бэ

Darga-9

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хувьд Ж.Батбаатар даргатай энэ байгууллагынханд сэтгэл дундуур байлаа. Тэр дундаа тэргүүлэгч Д.Дэлгэрбаярын хувьд “Татвар төлөгчдийн их хэмжээний хөрөнгө мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтыг нээлттэй болгох хэрэгтэй. Дөрвөн талын хаалгыг нь цэлийтэл нээх ёстой. Машины зогсоол алга. Энэ шавар хана  хэнд хэрэгтэй юм бэ. Яг л шоронгийн хана шиг. Нээлтэй болгоход иргэд хүүхэд багачуулаа салхилуулаад, хүний хөл хөдөлгөөн холхисон газар болно. Түүнээс биш 1000-3000 төгрөг нэхээд байвал энд хэн очих вэ. Улаанбаатарын цэцэрлэгт хүрээлэнг мэднэ биз дээ. Иргэд дуртай үедээ очдог. Тийм газар болгох хэрэгтэй. Сая эдийн засгийн форумын үеэр зочдод үүнийг үзүүлэх гэтэл өөдөөс нь мөнгө нэхээд хөөсөн байгаа юм. Үйлдвэрээс хөрөнгө мөнгө, хандив тусламж их гарсан шүү дээ, үүнийг барихад” гэсэн юм.

                                                                        Байгууллагын удирдлага санаанд хүртэл ажиллахгүй байна

Darga-11

Тэргүүлэгчдийн дарга П.Пүрэвлхагва “Тасалбарын үнийн хувьд ярилцъя. Би Батбаатарыг томилогдоход л хэлж байсан. Жаахан идэвх санаачлагтай ажиллаарай хэмээн захьсан. Санаанд хүрэхгүй байна. Таван сарын 1-нээс ажил хийхээр төлөвлөж байгаа гэх юм. Тэр болтол өөртөө амралт өгөөд байгаа юм уу. 5D кино үзүүлдэг гэнэ. Гэтэл өнөөх нь кино биш зүгээр л нэг шторк байх. Харин та нар үүнийгээ 3D  болгох талаар ажиллаж байгаа чинь сайшаалтай. Дээр нь энэ байгууллага хөгжихөд тасалбар, хураамж саад болоод, түүнийгээ ТУЗ-өөрөө шийдүүлнэ гээд сууж байна. Хураамжийг бий болгох, зогсоох асуудлыг танай ТУЗ шийддэггүй юм. Тэргүүлэгчдийн хурлаар шийддэг. Хаана яаж хандахаа ч мэдэхгүй. Өмчийн албаныхан орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудад сургалт хийвэл яасан юм бэ”  гэв.

                                               Д.Мөнхбат: Тогооч нарын холбоотой хамтран ажиллах хэрэгтэй

Darga-10

Харин тэргүүлэгч Д.Мөнхбат “ Санаачлага гаргаад хийвэл боломж их байна. Улаанбаатарынхан гэлтгүй бусад аймаг, орон нутгийнхан Эрдэнэт үйлдвэрийг, баасан гарагийн тэсэлгээг үзье, тэр том Белазын дугуйны хажууд зургаа авахуулах юмсан гэж ярьдаг. Аялал жуулчлалынхантай холбогдоод Эрдэнэт үйлдвэрийг үзэх гэсэн хүмүүсийн аялалын маршрутад орох ёстой. Дээр нь мэргэжлийн холбоод тэр дундаа тогооч нарын холбоотой хамтраад урин дулааны цагт гадаа орчинд шорлог зэрэг төрөл бүрийн  хоолоор үйлчилсэн ч болохгүй гэхгүй.

Боломж бол байгаа” гэв.

   Д.Бүүвэйбаатар: Кино театрын суудлын тоог нэмье

Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар  “Нээлттэй болгоод хүмүүс байнга ирдэг болвол 3D кинотеатрт хүүхдүүд кино үзнэ. Кино театрын танхим нь 35 суудалтай юм байна. Суудлынх нь тоог нэмэх хэрэгтэй. Зуны цагт хүүхдүүд дугуйт тэшүүрээр тойроод гулгадаг орчин бүрдүүлэх гээд хийх ажил их байна” хэмээсэн юм.

Ямар ч байсан 2012-2016 оны хагас жил хүртэл аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан Б.Мягмарсүрэнгийн санаачилсан “Хөх Монгол цогцолбор”-т татвар төлөгчдийн мөнгөнөөс нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Дээр нь аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгосон ч “Эрдэнэт сан”-гаас амь зогоодог энэ байгууллагын ирээдүйн хувь заяа гэхгүйгээр өдөр тутмын амьдралыг нь тэгшитгэх, иргэдэд нээлттэй болгох тал дээр аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдээс шийдвэр гаргахаар боллоо.               

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмет” үйлдвэрийг ТӨҮГ болгоно
  • Өнөөдөр Наурыз буюу Нарны баярын өдөр
  • Эрдэнэтийн ДЦС-д өргөтгөл хийснээр 12,79 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана
  • Эрдэнэтийн АН Ц.Элбэгдоржийн АН болох уу
  • Маргаашнаас ихэнх нутгаар дулаарна
  • Ц.Нямдорж: Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ар гэрээс уучлалт гуйж байна
  • “Эрдэнэс-Тавантолгой” ХК-г хаалттай хувьцаат компаниар бүртгэлээ
  • “Эрдэнэтийн ирээдүйн эзэд”-ийг 500 мянгаас Нэг сая төгрөгөөр урамшуулна
  • Машин авах 809 саяынхаа 280-аар нь ийм ажил хийх гэнэ
  • Гараа өргөөд хэлээ гаргаад бууж өгөх үү
  • Толгойгоо шаагаад яахав, хажуухан талд чинь дотрын эмч байна шүү
  • Зүүнбаянд амиа алдсан байлдагчийн ар гэрийхэн суулт зарлаж байна
  • Найзууд нэг л буруу сэвээд байх шиг
  • Нойтон цас орж, цасан шуурга шуурна
  • Л.Оюун-Эрдэнэ: Нийт 111 сая ам.долларын асуудалд 49 хувьтай хамаарал бүхий 5-6 компани байна
  • Төрийн жишиг менежмент
  • 20 орчим ажилд 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ
  • “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийнхан Ерөнхий сайдад хэлцэл хийх хүсэлт хүргүүлжээ
  • Эрүүл мэндийн даатгал хувиараа төлөгчдийн хураамж нэмэгджээ
  • Орлогчийг нь хөөж явуулаад ч даргынх нь бараа сураг гарсангүй
  • Аймгийн дарга нар гурван замын постын “босстой” танилцлаа
  • АН: Гэмт хэрэгт холбогдсон хэнийг ч өмгөөлөхгүй
  • Ажлаасаа чөлөөлөгдөж, өрөөгөө лацдуулсан эрхмүүд хэн хэн бэ
  • Цагдаагийнхан үйлдвэрийн захиргааг хүчитгэсэн хамгаалалтад авчээ
  • 18.30 цагт Б.Шинэбаатарын өрөөг битүүмжиллээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн талын 8 даргыг ажлаас нь чөлөөллөө
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • А.Түвшинжаргал: Хяналтын байгууллагууд Хивсний үйлдвэрийг шалгаач ээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаатай онц байдал зарлалаа
  • “Шинэ толь бичиг” сонины анхны дугаарыг 10 копейкээр зарж байжээ