Нийтлэгдсэн: Wed, Apr 11th, 2018

Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд

darga-4

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн танилцах аяллын дараагийн “буудал” нь “Их шүтээн цогцолбор” орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байлаа. Бидний нэршлээр бол  Бурхан багшийн Сэрэг дүр цогцолбор. Одоогоос арав гаруй жилийн өмнө аймгийн дарга байсан Г.Шархүү гэгч эрхэм УИХ-д сонгогдохын тулд нэгэн барилга барихаар шийдсэн нь өнөө цагийн хэллэгээр бол энэхүү бүтээн байгуулалт. Тухайн үедээ “Эрдэнэт үйлдвэр” компаниас болон иргэдийн хандиваар, аймаг орон нутгийн төсвөөр нэлээн хэдэн тэрбум төгрөг зарцуулан барьж эхэлсэн ч өнөөг хүртэл иргэдийн төдийгүй сүсэгтнүүдийн сэтгэлд жинхэнэ Бурхан багшийн дүр болж буухгүй байгаа Сэрэг дүрийн байгаа байдлыг тэргүүлэгчид газар дээр нь үзэж танилцлаа.

Darga-6

Сэрэг дүрийн гүйцэтгэх захирал Б.Мөнхтогоо ламтан байгууллагынхаа өнөөгийн нөхцөл байдлыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд мэдээлсэн юм. Одоогийн байдлаар энэ байгууллага “Эрдэнэт Булганы цахилгаан дамжуулах сүлжээ” компанид гэрэл цахилгааны мөнгө гэж найман сая гаруй төгрөгийн өртэй. Орон тоо, хүн хүчний хувьд 4.5 албан хаагчтай, гүйцэтгэх захиралтайгаа нийлээд. Энэ жилийн хувьд орон нутгийн төсвөөс 50 гаруй сая төгрөгийг засвар, шинэтгэлийн ажилд зарцуулахаар төсөвлөсөн нь хаанаа ч хүрэхгүй гэнэ. Гэхдээ хөрөнгө мөнгө байхгүй гээд Д.Мөнхтогоо ламтан тэргүүтэй энэхүү 4.5 хүн зүгээр суугаагүйг ИТХ-ын Тэргүүлэгчид төдийгүй хэвлэлийнхэн ч анзаарсан гэхэд болно. Эхлээд байгууллагынхаа тухай 3D форматаар 3-4 минутын шторк хийлгэчихэж. Дээр нь Сэрэг дүрийн  эргэн тойрон дахь найман суваргыг амь оруулах талаар эхний ажлаа хийж эхэлсэн байна. Нэг суваргыг бүтээхэд 35 сая орчим төгрөг шаардах гэнэ. Найман суварганд нийтдээ 280 гаруй сая төгрөг зарцуулах аж. Үүнийгээ сүсэгтнүүдтэйгээ хамтраад бүтээх эхний гаргалгаагаа аль хэдийнэ хийжээ.

Darga-7

                                                                                 

1000 вт-ын гэрэлтүүлэг

Энэ байгууллагын өмнө тулгамдаж байгаа олон асуудлын заримаас тоочвол гэрэл цахилгааны өр болох найман сая төгрөг гэнэ. Дээр нь Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлэг нь татвар төлөгчдийн мөнгийг уух шиг болдог ажээ. Тухайлбал, энэ гурван гэрэл нь тус бүртээ 1000 вт-ын шар гэрэлтэй. Өөрөөр хэлбэл, гэрэлтүүлгийнх бус халаалтын зориулалттай энэхүү гэрлийг шөнө болоход Сэрэг дүр тийш тусгаж өнгөтэй, гэрэл гэгээтэй харуулахын тулд жилдээ 80 гаруй сая төгрөг цахилгаанд төлнө. Үүнийг  орчин үеийн лед гэрлээр солихын тулд наашаа гэсэн бүхэнд хандаж байгаа ч одоогоор шийдсэн зүйл алга гэдгээ дуулгалаа. Харин энэ үед аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Бүүвэйбаатар “Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлгийг хотын нэгдсэн гэрэлтүүлгийн системд холбож төлбөр тооцоог ч тэр шугамаар хийх боломжтой. Үүнийхээ хажуугаар улайсдаг лампыг солих боломж гарна” хэмээн мэдэгдсэнээр Сэрэг дүрийн гаднах гэрэлтүүлгийн ажил газар дээрээ шийдэгдлээ.

darga-5

Д.Мөнхтогоо ламтан Сэрэг дүрийнхээ бүтээн байгуулалтын талаар сүсэгтэн олондоо нээлттэй хандаж байсны үр дүн гарсан аж. Тухайлбал, Сэрэг дүрийн арын өндөр эргийг тохижуулах нүхтэй бетонон хавтан нийлүүлэх сүсэгтэн ч таарч. Харин үүнийг норм, стандартын дагуу хийхийн тулд эхнээс нь зөв сэтгэх, зөв эхлүүлэхийн тулд дарга нартай зөвлөж байсан юм. Сэрэг дүрийн хувьд өмнөх жилүүдэд нэр төдий хэлбэртэй, ашиглалтын өмнөх захиргаа бүхий бүтэцтэй байсан. Тэгвэл өнөөдөр эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд өдөр бүр бурхны ном хурдаг болсон нь эрдэнэтчүүдийн сэтгэлд Сэрэг дүр арай илүүтэй ойртсон гэхэд болно. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид бодит байдалтай газар дээр нь танилцаад тун удахгүй тодорхой арга хэмжээ авах болсноо дуулгалаа.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна