Нийтлэгдсэн: Thu, Apr 12th, 2018

Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ

kamaz-1

             Эрдэнэтийн унаган хүүхдүүд эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист үр бүтээлтэй ажиллаж, амьдарч байдаг. Бүр зарим нэг нь хилийн чанадад аж төрж Монголынхоо нэрийг төдийгүй төрж өссөн Эрдэнэт хотынхоо нэрийн хуудас болж байгаа олон олон залуусын нэг нь Х.Батхүү юм. Тэрбээр Казахстан улсад олон улсын уламжлалт анагаах ухааны эмчээр ажилладаг ажээ. Ажил, амьдралынхаа хажуугаар төрж өссөн Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтэд өөрийн гэсэн хувь нэмрийг бага ч атугай оруулах гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн тус улсын “Камаз-Инжиниринг” ХХК-д  хандсан байна. Эрдэнэтийн унаган хүүхэд Х.Батхүүгийн хүсэлтийг “Камаз-Инжиниринг” ХХК хүлээн авч дөрвөн ширхэг хогны машин бэлэглэхээр болжээ.

kamaz-2

“Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн ТББ-ын гишүүн Х.Батхүүгийн Эрдэнэтийн төлөө оруулсан хувь нэмрийн үр шим болох хог ачих зориулалтын дөрвөн ширхэг автомашин тун удахгүй Эрдэнэтийн гудамжаар давхих нь ээ. “Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэн”-г үүсгэн байгуулагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нутгийн хүү Х.Батхүүгийн сайхан сэтгэлийг үнэлж түүний Эрдэнэтчүүдэд бэлэг болгон олж ирсэн камаз машинуудыг Орхон аймгийн Хот тохижуулах газарт өгөх шийдвэрийг хэлэлцэн гаргажээ. Ингэснээр аймгийн хэмжээнд дутагдалтай байсан хог ачих машины асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэж хотын өнгө үзэмжинд ч Казахстаны “Камаз- Инжиниринг”-ийн зориулалтын техник хувь нэмрээ оруулахаар боллоо.

Эрдэнэт хотоо гэсэн сэтгэлтэй нутгийн залуусын нэг Х.Батхүүгийн ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг уншигчдынхаа өмнөөс дэвшүүлье.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР