Нийтлэгдсэн: Thu, Apr 12th, 2018

“Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”

Darga-1

Ийм үгтэй сурталчилгааны материал хотын төвөөс олдвол та нэг их гайхсаны хэрэггүй л болов уу. Тун удахгүй ийм зүйл болох гэж байна.  Татвар төлөгчдийн нэг биш нэлээн хэдэн тэрбум төгрөгөөр босгосон “Хөх Монгол цогцолбор” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар  нэртэй нэг байгууллага хотын төвд бий. Энгийнээр хэлбэл, Нутгийн удирдлагын ордны ард байрлах “Бортгон малгай” бүхий хэлбэртэй энэ байгууллага аж ахуйн тооцоон дээр ажиллаж орлогоороо өөрийгөө санхүүжүүлэхийн тулд аргаа барж сууна. Ж.Батбаатар дарга тэргүүтэй 6.5 хүн орлого олохын төлөө ёстой нөгөө эр хүний 13 мэх, “эм хүний 13 ааш” энэ тэрийг хослуулах шиг л болж сууна. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын ажил, байдалтай танилцсан.

airag-2

Энэ үеэр тус цогцолборынхон “Бортгон малгай” дотор хөхүүрийн айраг зарах “биенес төлөвлөгөө” боловсруулсанаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулсан. Даанч дарга нар нэг их дэмжээгүй л дээ. Зарим нэг нь “Хөхүүрийн айраг чинь согтууруулах ундааны төрөлд орно. Одоо бүр гэгээн цагаан өдрөөр хотынхоо төвд эрдэнэтчүүд айрагдаж, архидаж байна гээд шуугих нь дутаа юу. Наад бүтэлгүй төлөвлөгөөгөө орхисон нь дээр байх” хэмээн зөвлөсөн. Ж.Батбаатар даргатай энэ байгууллагын хэдэн хүний буруу гэж юу байхав. Цалин авахын тулд ажил хийсэн байх ёстой. Хийсэн ажил нь аймгийн төсөвт орлого болж ядаж л зардлаа нөхдөг болохыг шаардаж байгаа энэ үед хөхүүрийн айраг зарах төлөвлгөө боловсруулсан нь зүгээр сууснаас арай дээр л дээ.

airag-1

Энэ байгууллагын 6.5 хүний цалин, НДШ дээр нь “Бортгон малгайн” урсгал зардал зэргийг хамгийн багаар тооцоход жилдээ хэдэн арван сая төгрөгийн зардал “ямаан дээр тэмээний гарз” болон татвар төлөгчдийн мөнгөнөөс урсаж байгаа.  Өмнөх нөхдийн хийсэн үйлийн үрийг барагдуулахын тулд эрдэнэтчүүд хотынхоо төвд гүүгээ сааж, бие биедээ “ Хөх Монгол цогцолборт Булганы Сайханы хөхүүрийн айраг зарж байна” хэмээн сайрхах уу. Төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд, “Хөх Монгол”-д зарцуулсан татвар төлөгчдийн хэдэн тэрбум төгрөгийг нөхөхийн тулд “Хөхүүрийн айраг зарж байна. Хүн бүр худалдан авч хувь нэмрээ оруулна уу” гэж уриалах нь дутаж байна, бидэнд.   

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Захирагчийн албаныхан яагаад таг чиг болчихов, арай…
  • “Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………
  • Д.Батбилэг: Сүү нь тараг болдоггүй ш дээ, Бат-Өлзий дарга аа
  • “Өвчтэй” дарга машинаа бариад давхиад л байх уу
  • 100.000-д ганц тохиолддог судасны хавдраар шаналж буй 27-хон настай бүсгүйд туслаарай
  • Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ
  • Бид тугаа мандуулъя, дарга нар туузаа хайчил л даа
  • Төгсөх ангийн сурагчдад “Мэргэжил сонголт”-ын мэдлэг олголоо
  • Б.Оюун-Эрдэнэ: Цэцэрлэгт сурсан зүйлээ гэртээ хийдэг дадал суулгах нь чухал
  • Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу
  • Дэнжид дарга нарын “десант” буув
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • “Эрдэнэт үйлдвэр”-т 1898 эмэгтэй ажилтан ажилладаг
  • 14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна
  • Ц.Ойдов “Төлөөлөгчийн нэг өдөр”-өөр иргэдтэйгээ уулзав
  • “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” чуулж байна
  • “Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”
  • Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр
  • Д.Бүүвэйбаатар: Барын сүүл явсанаас батганы толгой явсан нь дээр байлгүй
  • Дахин сонгуулийн асуудал шийдэгдтэл нөхөн сонгуулийг зарлахгүй
  • Д.Эрдэнэбат: Дутаад байгаа 60 сая төгрөгийг “Медипас”-аас гаргуулах хэрэгтэй
  • Тэргүүлэгчид архины зөвшөөрлийн асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ
  • “Хөх Монгол цогцолбор”-т хөхүүрийн айраг “зарж байна”
  • Нутгийн хүүгийн хүсэлт ажил хэрэг болох нь ээ
  • Д.Мөнхтогоо: Өвөг дээдсийнхээ шарил дээгүүр туучаад л байна даа
  • Найман саяын өртэй ч найдвар тээсэн Сэрэг дүрийн эргэн тойронд
  • Тэргүүлэгчид танилцах аялал хийв
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
  • ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДАХ АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР