Нийтлэгдсэн: Mon, Apr 16th, 2018

Шагчдыг тун удахгүй “ажилд нь гарах нь ээ”, энэ төр

Urt-2

              Одоогоос жил шахамын  өмнө нэгэн иргэн надтай уулзаж, хэвлэлээр дамжуулан төрд үгээ хүргэмээр байна гэсээр зорин ирсэн. Тэр хүн  өөрийгөө “ Би шагчин, шөнөдөө нэг сая төгрөгийн цэвэр орлого хийхийн тулд шөнийн амьдралыг сонгож, өдрийн нарыг үзэн ядаж явна гэвэл та итгэх үү” хэмээж билээ. Тухайн үедээ бид хоёрын илэн далангүй ярилцлагыг харилцан тохиролцсоны үндсэн дээр нийтэд ил болгохоос татгалзсан юм. Хэрвээ тэрхүү шагчин эрхэмтэй хийсэн ярилцлагыг уншигчдад хүргэсэн бол шөнийн цагаар архи шаглаж зардаг “шагчдын арми” хүрээгээ тэлэх нь дамжиггүй байсан. Шөнийн дотор нэг сая төгрөг хийхийн тулд ажил төрлөө хаян гүйх хүмүүс хэд байсан бол гэж бодохоор одоо ч жихүүдэс төрдөг. “Ажил хийж хүн шиг амьдрах гэхлээр нас шүдээр минь заагладаг, боловсрол мэдлэгээр минь адалдаг, энэ нийгмийг үзэн ядаж аргагүйн эрхэнд архи шаглаж амьдралаа залгуулж байгаа би аймгийн дарга нарт хэвлэлээр дамжуулж үгээ дуулгах гэсэн юм. Ажил хийх гэхээр олдохгүй аргаа бараад архи шаглахаар цагдаа нараар дарамтлуулаад, барьж хариод байдаг. Сүүлдээ хүн болж төрснийхөө хувьд ч эдлэх ёстой эрхээ эдэлж чадахгүй явна. Одоо би шаг зардаг ажлаа үе улиран үр хүүхэддээ өвлүүлж байна, өөр яах юм бэ” хэмээн илэн далангуй хүүрнэсэн тэр бид хоёрын ярилцлага зарим хэсгээс уншигчиддаа хүргэж байна. Шөнийн дотор нэг сая төгрөгийн цэвэр ашиг олохын тулд яаж ажилладаг, ямар ухаан, арга заль хэрэглэдэг талаарх бид хочрын яриа хэтэрхий илэн далангуй, бараг л “Сурах бичиг”-ийн хэмжээнд хүрэх байсан учраас бидний ярилцлага олонд хүрээгүй юм.

Urt-3

Тухайн үед цагдаагийнхан хүртэл шагчдыг дийлэхээ больсон, ямар сайндаа л өөрсдөө тодорхой хүрээнд судалгаа хийж хэрэглээ, хэрэгцээ хоёр нь байгаа учраас “…архи худалдаалах зөвшөөрлийг нь олговол яасан юм бэ. Шагчдын зарж байгаа архинд хүн хордвол яах вэ. 24.00 цагаас хойш архи худалдсан шөнийн дэлгүүрийг 8000 төгрөгөөр л торгодог. Нийслэлтэй адилхан шөнийн дэлгүүртэй болвол яасан юм бэ” гэдэг асуудлыг аймгийн удирдлагуудад тавьж байсан.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт болсон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шөнийн 00.00 цагаас хойш архи худалдаалдаг бүх үйлчилгээг зогсоох саналыг гаргаж улмаар хуралдаанд оруулахаар боллоо. Аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхнийг хууль, журмаар айлгаж, сүрдүүлж байгаад 24.00 цаг болонгуут хаалгыг нь бариулаад авах их амархан. Харин “зах зээлийн эрэлт хэрэгцээ”-г мэдэрсэн шагчдын үйлдлийг “Зөрчлийн тухай хууль”-иар айлгаж, далайлгаад ч Уртцагааны гудамж, гурав, дөрөвдүгээр бичил хорооллын иргэдийн амар тайван амьдралын баталгааг хангаж чадах уу.

Эсвэл шөнийн цагаар нэг шил архи, хайрцаг тамхийг үнийг нь 3 дахин нэмж дамлан худалдаалж байгаа шагчидтай тэмцдэг цагдаа нартай цуг аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг шөнийн ээлжинд ажиллуулъя. Тэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо төлөө сард 500 мянган төгрөгийг урамшуулал нэрээр авдаг. Шагчидтай шөнөжин тэмцсэн төлөөлөгч нарт урамшууллын 500 мянган төгрөгийг нь олгодог байвал яасан юм бэ.

Н.Төр            

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө
  • 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн өвөл болно
  • Ц.Пүрэвтүвшин: Орхончуудтайгаа баяр наадмаа хамт тэмдэглэж байгаадаа үнэхээр сэтгэл хангалуун байна
  • “Оюу толгой” ХХК-ийн уурхайчдад илгээх МЭНДЧИЛГЭЭ
  • Эрдэнэтийн уурхайчдаас хөдөлмөрийн баатар нэг , гавьяат цолтон гурав төрлөө
  • Наадмын өнгө…
  • Мөнхөөгийн Мөнхбаярын их нас хоёр дахь удаагаа алтан жолоогоо өргүүллээ
  • Орхон аймгийн АН-ын мэндчилгээ
  • Эрдэнэт хотын бэлгэдэл Цагаан арсланг анх удаагаа залав
  • Эзэн Чингисийн зарлигаар энэ удаагийн наадам эхэллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Яргуйт багийн хүүхдүүд ирэх намар цэцэрлэгтэй болно
  • “Эрдэнэт хотын хүндэт иргэд” тодорлоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Эмч нар дөрвөн настай хүүхдэд үйлчилгээ үзүүлэхээс татгалзжээ
  • Д.Соёлчхүү: Адууг нь махлаад зар, тэднийг юунд нь хайрладаг юм бэ
  • Хуушуурын зөвшөөрлийг цахимаар олгоно
  • Баяр наадмын үеэр наадмын талбай, морь барианы газарт хуушуур, хийх зөвшөөрөл олгогдсон газрын байршил, дугаар
  • Баяр наадмын үеэрх Нийтийн тээврийн үйлчилгээний түр маршрут
  • ЖАНЗЭ ЦОРЖ ГОСОГ РИНБҮҮЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Х.Бадамсүрэн: Үйлдвэрийн бүх ажилчдаа 1-3 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа
  • Д.Мөнхбаатар: Үйлдвэр байгуулсан түүхэн шийдвэрийг бид зэс эрдэнээр мөнхөллөө
  • “Эрдэнэсийн эзэд” Эрдэнэт хотыг чимлээ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийг Сүхбаатарын одонгоор шагналаа
  • Үйлдвэрийн 40 жилийн ойн баярын зочдын сонирхолтой агшнууд
  • МЭНДЧИЛГЭЭ