Нийтлэгдсэн: Mon, Apr 16th, 2018

“Дан дээлтэй гарсан Даваадорж минь даараа болов уу яагаа бол”

22184791_2004344913115327_1698421090_n

Монгол ардын нэгэн дуунд

“… Дан дээлтэй гарсан юмсан

       Даараа болов уу яагаа бол

      Даанч намайгаа зовоосон юмсан

      Жаргаа болов уу яагаа бол…” хэмээн гардаг. Тэгвэл энэ дуу өнөө цагийн улстөрчдөд яг тохирох болоод байгааг юу гэж ойлгох вэ. Орон нутгийн сонгуулийн үеэр “… нэр дэвшигч миний бие нь сонгогч таны төлөө чөмгөө дундартал зүтгэе. Сонгогч таны номхон морины чинь ногт догшин морины чинь чөдөр болъё. Давхар дээлийг үзэн ядаж байна. Би дарга болохгүй, та нарын төлөө зүтгэнэ” хэмээн сөгдөн мөргөж байгаад л сонгогддог. Сонгуулийн дараа ялсан нэр дэвшигч эрийн сайндаа гараад ирсэн юм шиг өнөөх хэдэн сонгогчоо хоёр байтугай нэг нүдээрээ ч бараг л харахгүй дээ. За тэгээд нэг их удалгүй өнөөх ялсан нэр дэвшигч маань аймаг, сумын ИТХ-д нэг суудал чирч ирсэн гавьяагаа өндрөөр үнэлүүлэн албан тушаалаар шагнуулна. Ингээд л сонгуулийн үеэр дан дээлтэй манаргаж явсан намын нэр дэвшигч сонгуулийн дараа ялалтын бялуунаас хүртэж давхар дээлтэй дарга болоод сонгогчоосоо тасарч өгнө дөө. Ийм л дүр зураг өнөөдөр бидний нүднээ бүр хэвшчихжээ. Өнөөдрийн аймгийн ИТХ 33 төлөөлөгчтэй. Олонхийг бүрдүүлэгч МАН-ынхан 30,  цөөнх болох АН-ынхан 3 суудалтай. МАН-ын 30 төлөөлөгчийн олонхи нь өнөөдөр дан биш давхар дээлтэй дарга нар болоод амьдралаас тасарсан шигээ яваа гэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Бүр зарим нэгний төлөөлөл болох Баянцагааны “депутат” Ш.Даваадорж нэгэн яамны хэлтсийн дарга болонгуутаа “Сонгогчид минь баяртай” гэж хэлээд Улаанбаатарыг зорьсон. Баянцагаан багийн сонгогчид “Улаанбаатарт байгаа миний төлөөлөгч Даваадоржид” гэсэн захиа илгээгээд ч түүний барааг нь бүү хэл сургийг нь ч сонсоогүй. Ш.Даваадорж ч нэг их удалгүй “Аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөлж өгнө үү” гэсэн өргөдлөө өгснөөр Баянцагаан багийн сонгогчид эзэнгүй хаягдсан. Сонгогчдоо албан тушаал, эрх мэдэл, өнгө мөнгөнөөс “худалдчихаад”, улмаар бүр зугатаагаад “Нийслэл хүү” болоод сураг нь тасарсан Ш.Даваадоржийн тойрог буюу Баянцагаан багт нөхөн сонгууль болох ёстой. Аймгийн ИТХ-ын даргын зүгээс “Ш.Даваадоржийн тойрогт нөхөн сонгууль зарлах” асуудлыг Тэргүүлэгчдийн хуралд оруулж иртэл “Нийслэл хүү”-гийн хань хамсаатнууд, хамтран зүтгэгчид нь Баянцагаан багийн иргэдийг бүдэрсэн дээр нь түлхэх гэсэн шиг нөхөн сонгууль явуулахыг эсэргүүцлээ. Өөрөөр хэлбэл, Баянцагаан багийн иргэдийн хувь заяаг юман чинээ бодсонгүй. Баянцагааныхан

“Дан дээлтэй гарсан Даваадорж төлөөлөгч минь

Даараа болов уу яагаа бол

Даанч намайгаа зовоосон юмсан

Жаргаа болов уу яагаа бол” хэмээн амандаа аялсаар үлджээ. Харин Улаанбаатарт Баянцагааны Даваадорж  “Дан дээлээ давхар болгоод дарга болсоон, дахиад та нар надад хэрэггүй ээ” хэмээгээд дарга болоод амандаа дуу аялсан шигээ явна.

Тэгээд ч өнөөдөр бид нэг л буруу дэвээд байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал гэж нэрийддэг хэрнээ 33 хүн бүгд л дарга албан тушаалтай болдог. Олонх, цөөнхий бүлгийн даргаас эхлээд хэлтэс, алба, агентлаг, үйлдвэрийн газрын дарга болчихно.  Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал биш. Дарга нарын төлөөлөгчдийн хурал гэж нэрлэвэл таарна. Иргэд, сонгогчдын нэрээр сонгуульд ялчихаад ялсан намын өвөрт орж албан тушаалын бялуу хүртэнэ. Сонгосон сонгогчоо үл тоохоос гадна төрдөө төлсөн татвараас нь “Урамшуулал” нэрээр сар бүр 500 мянган төгрөгөөр торгоно.

Өнөөгийн аймгийн ИТХ-аас дахиад ч хэдэн хүн давхар дээл буюу албан тушааландаа хайр зарлаад сонгогчдоо хаяад төрийн алба руу гүйхээр сэтгэл шулуудсан яваа гэнэ.

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Улаан-Үд хотын зочин төлөөлөгчид “Эрдэнэт хотын өдөр”-өөр зочиллоо
  • Эрдэнэтийн шилдгүүдийг “Хотын өдөр”-өөр шагнаж урамшуулав
  • Гурван ихрийн гэр бүлд 3 өрөө байр олголоо
  • С.Батжаргал дарга нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт тавив
  • “Эрдэнэт өргөө кино театр”-ын нэр хүндэд халдсан мэдээлэлд хүлцэл өчиж, залруулга гаргаж байна
  • Номын нээлт болов
  • Улаан-Үд, Манжуур хотын төлөөлөгчид хүрэлцэн иржээ
  • Баярын хурал, Хүндэтгэлийн концерт болов
  • Тэргүүлэгч Л.Эрхбаатар сурагчидтай хамт Эрдэнэт хотын түүхээр “аяллаа”
  • С.Батжаргал дарга сурагчдад “Миний Эрдэнэт” хичээл заав
  • Өнөөдөр арванхоёрдугаар сарын 11, Эрдэнэт хотын өдөр
  • Баяжуулах үйлдвэрийнхэн Чийрэгжүүлэлтийн төвтэй боллоо
  • Дарга нар дандаа л урилгаар заларсаар байх уу
  • Сургуулийн сурагчид 4 долоо хоног амарна
  • Их хотын өдөрт эрүүл мэндийн байгууллагууд нэгджээ
  • “Хар санаа хайр сэтгэл” үзэгчдэд үнэгүй хүрнэ
  • Айргийн гозгорын олдвор Сяньбын үеийн түүхийг дэлхийд сурталчилна
  • Эрдэнэт хотын өдрөөр худалдааны төвүүд 50 хувь хүртэл хямдрал зарлана
  • Иргэдийн эзэмшил газар төмөр замын трасст оржээ
  • Усны хяналтын хоёр тоолуур суурилуулжээ
  • Цэцэрлэг, сургуулийн зориулалтаар 7.4 га газар эзэмшүүлжээ
  • Байцааны зоорийг цагдаад шалгаж байна
  • Ц.Алтаншагайд баярлалаа
  • Хөнгөн хэлбэрээр “хундага тулгасан” үед замын цагдаа дуудах шаардлагагүй
  • Засаг дарга Д.Батлутын ажлыг “Хангалттай” хэмээн үнэлжээ
  • Хоёр ба гурван дугуйт тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцохыг хоригложээ
  • Эрдэнэтчүүдийг 750 сая төгрөгөөр торгохыг ИТХ-ын төлөөлөгчдөд үүрэг болгожээ
  • СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ирэх сарын 1-нд шилжих шөнө гамшигт үзэгдэл бий болох эрсдэлтэй байна
  • Байгаль хамгаалах ажилд иргэдийн саналыг тусгаж байна