Нийтлэгдсэн: Tue, Apr 17th, 2018

14 компанийн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна

Ex-3

                 “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн түүхт 40 жилийн ойн ажлын хүрээнд Монголд анх удаа “Уурхайчин эмэгтэйчүүд хөгжлийн төлөө” үндэсний чуулганыг Эрдэнэт хотноо зохион явуулж байна. Уурхайчин эмэгтэйчүүдийн анхдугаар чуулганд зохион байгуулагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төлөөллөөс гадна “Оюу толгой”, “Таван толгой”, “Монполимет”, “Ачит ихт”, “Шивээ овоо”, “Багануур”, “Шарын гол”, “Бороо гоулд” зэрэг Монголын уул уурхайн томоохон 14 аж ахуйн нэгжийг төлөөлсөн 99 эмэгтэй уурхайчин оролцож байна.

Өнөөдрийн хуралдааны үдээс хойш гурван чиглэлээр салбар хуралдаан болов. ”Эмэгтэйчүүдийн манлайлал” салбар хуралдааны чиглүүлэгчээр аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Бумансор ажилласан юм. Энэ салбар хуралдаанд “Уул уурхайн засаглалын шинэчлэлд эмэгтэйчүүдийн оролцоо” илтгэлийг Социнтернийн Олон улсын байгууллагын Ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, “Манлайллын орчин үеийн хандлага” илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Технологийн сургуулийн суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч доктор /Ph.D/ дэд профессор Л.Наранцэцэг, “Манлайлал ба ур чадвар” илтгэлийг аймгийн ХАА-н МСҮТ-ийн захирал, доктор  /Ph.D/  Н.Алтанцоож нар тавьж хэлэлцүүлэв.

Ex-1

Харин “Сайн туршлагаа хуваалцъя” салбар хуралдааны чиглүүлэгчээр ХНХЯ-ны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын судалгааны институтын Тамгын газрын дарга С.Чулуунцэцэг ажиллав. Энэ хуралдаанд “Эрдэс баялагийн салбар ба Канадын эмэгтэйчүүдийн туршлага” илтгэлийг Монгол улсын олборлох салбарын менежментийг бэхжүүлэх төсөл /СЕСМИМ/-ийн Канад дахь захирал Дебра Расмуссев, “Эрдэнэтийн бүсгүйчүүдийн санаачилга”  илтгэлийг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын тэргүүн хуульч, Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн З.Жаргалмаа нар тавьсан юм.

Ex-2

“Эрх зүйн орчин эмэгтэйчүүд” салбар хуралдааны чиглүүлэгчээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Бодлогын хэрэгжүүлэлтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн О.Энхбаяр ажилласан юм. Энэхүү салбар хуралдаанд “Нийгмийн даатгал эмэгтэй таны төлөө” илтгэлийг Нийслэлийн Нийгмийн даатгалын Тамгын газрын дарга О.Байгальмаа, “Эмэгтэйчүүд эрх зүйн орчин ба ялгаварлан гадуурхалт” илтгэлийг Монгол улсын Хүний эрхийн үндэсний комиссын Охид эмэгтэйчүүдийн асуудал хариуцсан ахлах референт Х.Мөнхзул нар тавьж хэлэлцүүлсэнээр салбар хуралдаан өндөрлөсөн юм. Үүний дараа салбар хуралдаануудаас гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн танилцуулж улмаар чуулганаас гарах уралга, зөвлөмжид тусгахаар болов.

Ex-5

Ex-4

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • 2038 он гэхэд “Эрдэнэт цэнгэлдэх хүрээлэн”-г 111.8 тэрбумаар байгуулна
  • “Монголоо сонсъё” үндэсний аян Орхон аймагт эхэллээ
  • Төрийн албан хаагчдыг чадавхижуулах хэрэгтэй
  • Баян-Өндөр хайрхны тахилгад сүсэгтэн олон сүү, тариа, будаа өргөнө
  • Д.Батлут: Хүүхдүүдээс 1.5 сая төгрөгийн худалдан авалт хийсэн, цаашид ч хийнэ шүү
  • “Жишиг гудамж”, “Загвар өрх”-ийг сонгон өрхийн тариалан эрхлэлтийг дэмжинэ
  • Говил багийн хоёрдугаар цэцэрлэгт “Өвлөх эрдэм” өдөрлөг боллоо
  • “Гамшгаас хамгаалах сургалт”-ыг хүүхдүүдэд бодитоор үзүүлэв
  • О.Ариунгэрэлт: Бүтцийн өөрчлөлт хийчихээд байхад “Бүтцийн өөрчлөлт” нэрээр намайг ажлаас халсан
  • О.Ариунгэрэлтийг аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргаар томилжээ
  • Сум хөгжүүлэх сангаас 200 сая төгрөгийн зээл олгоно
  • И.Баасанжав: Малчин баг байгуулах цаг нь болоогүй шүү
  • Малчин багийг Баянцагаанд, Малчны хороог Залаатын аманд байгуулна
  • Малчин баг, Малчны хороолол байгуулахыг Тэргүүлэгчид дэмжлээ
  • Д.Байгал: “1000 ахмадын чуулган”-аар ахмадуудынхаа санал бодлыг хэлэлцэнэ
  • Сайн дурын даатгал төлөгчийн тоо өсчээ
  • Сэлэнгэ голын сав газрынхан ойн төгөл байгуулж эхэллээ
  • Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав
  • Шуурхай бууриа сэлгэснээс болж золтой л 103 дуудсангүй
  • 15, 17 насны хоёр хүүхэд ахуйн гааз үнэртэж байгаад амь насаа алджээ
  • Мод, бут, сөөгийг 3000-50.000 төгрөгөөр худалдаж байна
  • “Налко” бодисоор туршилт хийж, цагаан тоос чулуужсаныг тогтоожээ
  • Ялалтын баярын 73 жилийн ой тохиож байна
  • БНСУ-ын талаас 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ
  • Түүвэрчилсэн аргаар судалгаа хийнэ
  • Нийт 51 ажилтанд дэмжлэг үзүүлэв
  • ЭЕШ-ын хариуг таван минутанд гаргах шинэ технологи ашиглана
  • Сум хөгжүүлэх сангийн хугацаа хэтрэлттэй 61 зээлдэгчийн торгуулийг чөлөөлнө
  • Инээмсэглээрэй дарлаа шүү
  • Амарын талбайд хүүхдийн хүчирхийлэл өнгөтөөр өрнөж байна, С.Ганцогт дарга аа