Нийтлэгдсэн: Fri, Apr 20th, 2018

Дэнжид дарга нарын “десант” буув

Denj-2

                         Баян-Өндөр сумын Дэнж багаас аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон Д.Мөнхбат, Д.Ууганбаяр нар тойргийнхоо сонгогчидтой уулзлаа. “Багаараа хамтдаа 2018, Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор болсон энэ удаагийн “Төлөөлөгчдийн нэг өдөр” өдөрлөг сүр дуулиантай, далайцтай, бярыг үзүүлсэн арга хэмжээ болов. “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд иргэдэд үйлчилж, Ерөнхий боловсролын долоодугаар сургуулийн спорт заалны хоёр давхарт эмчийн үзлэг хийж иргэд хөл тавих зайгүй шахам байлаа.

Denj-1

Энэ арга хэмээнд аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч С.Батжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, ИТХ-ын.дарга Г.Баасансүрэн тэргүүтэй албаныхан Хот тохижуулах газрын дарга Д.Оюунбаяр, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал гээд дарга нар хүрэлцэн ирсэн байв. Аймгийн Засаг даргын  хувьд Дэнж багт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, цаашид хийх ажлынхаа талаарх мэдээллийг ч дуулгав. Тухайлбал, Дэнжийн гурван байрны босоо шугамыг ямар ч байсан солино, Дэнж багийн айл өрхийн хогийг дуудлагаар ачдаг болно, зам, гэрэлтүүлэг үерийн далангийн асуудал, энэ багийн цэцэрлэгийн өргөтгөлийн ажлыг  хийж амжуулна, Солонгосын Шихен хотын хөрөнгө оруулалтаар 1200 айлын орон сууцны хорооллыг энэ багийн нутагт сүндэрлүүлнэ. Иргэдээ, залуусаа хямд үнэтэй орон сууцанд оруулах ажлыг хйинэ гэдгээ дуулгасан.

Denj-4

Хэдийгээр энэ арга хэмжээг “Төлөөлөгчийн нэг өдөр” хэмээн нэрийдсэн ч нэг их удалгүй дарга нар, төлөөлөгчид буцаж иргэд эмчийн үзлэгийн өрөөний үүдэнд чихэлдэх маягтайгаар арга хэмжээ өндөрлөсөн юм.

Denj-3

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ