Нийтлэгдсэн: Fri, Apr 20th, 2018

Сонгогчдоо ялгаварласан “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” гэж байдаг уу

DEnj-9

Аймгийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч, сонгогч хоёрын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ жил “Төлөөлөгчийн нэг өдөр” ажлыг Баян-Өндөр сумын багууд дээр зохион явуулж байгаа. Үүнийгээ хүч оруулах, ач холбогдлыг нь өндөржүүлэхийн тулд “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор зохион байгуулж “Багаараа хамтдаа-2018” нэр өгч сонгогч иргэдтэйгээ нүүр тулсан уулзалтыг  багуудад зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн эхэнд Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ болсон бол баасан гарагт Дэнж багт мөн л аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзав.

Em-0

Аймгийн ИТХ-аас сонгогдсон төлөөлөгч, сонгогч хоёрын уялдаа холбоог сайжруулах зорилгоор энэ жил “Төлөөлөгчийн нэг өдөр” ажлыг Баян-Өндөр сумын багууд дээр зохион явуулж байгаа. Үүнийгээ хүч оруулах, ач холбогдлыг нь өндөржүүлэхийн тулд “Хөгжлийн түүчээ-хүний хөгжил” уриан дор зохион байгуулж “Багаараа хамтдаа-2018” нэр өгч сонгогч иргэдтэйгээ нүүр тулсан уулзалтыг  багуудад зохион байгуулж байна. Энэ долоо хоногийн эхэнд Яргуйт багт “Төлөөлөгчийн нэг өдөр” арга хэмжээ болсон бол баасан гарагт Дэнж багт мөн л аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ уулзав. Гэтэл өнөөдөр буюу баасан гарагт Дэнжид болсон “Төлөөлөгчийн нэг өдөр”-т “дарга нарын десант” бууж иргэдийн гэхээсээ илүүтэй байгууллагын дарга нарын чуулган болсон. Аймгийн удирдлагуудын хувьд А.Түвшинжаргалаас бусад нь ирж Дэнжийнхэнд “хүндэтгэл” үзүүлж, Хот тохижуулахын дарга нь дуудлагын үйлчилгээ эрхлэх боломжтой болсон тухайгаа дуулгасан. Баян-Өндөр сумын удирдлагууд тэр чигээрээ ирчихсэн Дэнжийн иргэдээр өөрсдийгөө гоёод л. Эндээс харвал “Төлөөлөгчийн нэг өдөр” сонгуулийн үеэр саналаа аль намд нь өгсөнөөс хамаараад дарга нар хүртэл асуудалд ханддаг нь харагдаж байна. АН-ын Ц.Ойдовыг Яргуйтынхан гаргаж ирсэн учраас хариуг нь барьж аймаг, сумын дарга нар “Төлөөлөгчийн нэг өдөр”-ийн нээлтэд туслахаа ч оролцуулаагүй. Аргаа барахдаа Ц.Ойдов, П.Ганзориг хоёр том анонсныхоо өмнө “өнчин хүүхдүүд” шиг хоёулахнаа зогсож байсан.

Denj-2

Харин Дэнжид болсон “Төлөөлөгчийн нэг өдөр”-т дарга нар багталцахгүй шахам цугларч төлөөлөгч Д.Мөнхбат, Д.Ууганбаяр хоёртой мөр зэрэгцээд иргэдтэй уулзсан нь хэвлэлийнхэнд бол арай содон дүр зураг байлаа. Д.Мөнхбат аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” төрийн өмчит компанийн санхүү эрхэлсэн орлогч захирал учраас аймаг, сумын дарга нарыг дагуулан ирж бярыг үзүүлж байна гэж харах уу. Д.Мөнхбат ч тэргүүлэгчдийн хурал дээр зарим асуудалд хатуухан донгоддог, халгаатай, хэл ам сугалчих гээд хэцүү учраас бусад нь “араа бодож” нээлтийн ажиллагаанд мөр зэрэгцэн оролцож байна гэж үзэх үү. Аль эсвэл өнөөдөр гадаа нартай байсан, тэгээд ч “Баасан ахын төрсөн өдөр” учраас аймгийн ИТХ-ын төлөөлөгчид боломжоороо цугларч, дараа нь “паритдах нь” гэж ойлгох уу.  Дэнжийн арга хэмжээ тусгайлан бэлтгэсэн хөтөлбөртэй, хөтлөгчтэй, дарга нарт зориулсан сургуулийн сурагчдын  урлагийн тоглолттой гээд дурдвал өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой, агуу уулзалт боллоо.

Denj-3

Ханан дээрх  танилцуулгад “Багаараа хамтдаа-2018” хэмээн бичсэнийг харвал аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “ 2018 оныг багаараа, хамтдаа иргэдтэйгээ ажиллана” гэж ойлгож болох ч Яргуйт мэтийн АН-ын гишүүдийн тойрогт бол энэ уриа авцалдахгүй байна. Харин Дэнжийн иргэдэд “МАН-ынхан багаараа, хамтдаа сонгогчдынхоо төлөө ажиллана” гэж ойлгогдсон болов уу.

Dent-2

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Дарга нар энэ жил 800 гаруй сая төгрөгөөр автомашин худалдан авах нь ээ
  • 2019 оны хөнгөлөлт чөлөөлөлтийн бүрдүүлэх материалын жагсаалт
  • Хэсэгчилсэн хорио цээрийн дэглэм тогтоолоо
  • Гахайн Африк мялзан өвчний талаарх зөвлөмж
  • Хувийн эмнэлгүүд ханиадтай хүүхдийг хөнгөлөлттэй үнээр үзэж байна
  • “Эрдэнэс Тавантолгой” компанийн цэвэр ашиг 2018 онд 720 тэрбумд хүрлээ
  • С.Чинзориг: Энэ сард цалинг, ирэх сард тэтгэврийг нэмнэ
  • Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав Улсын сайн малчин болжээ
  • Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болов
  • Дарга нарын шинэ жилийн баяр дуусаагүй гэнэ
  • ХАА-н МСҮТ-д зургаан мэргэжлээр 187 оюутан суралцаж байна
  • Шинэ оны босгон дээр 8 охин, оны эхний өдөр 4 хүү мэндэлжээ
  • Нэг цагийн ажлын хөлс хамгийн багадаа 1904 төгрөг боллоо
  • Төрийн албан хаагчдад нэмэгдэл олгоно
  • “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн нэр бүхий хүмүүст төрийн одон, медаль гардуулав
  • МЭНДЧИЛГЭЭ
  • “Эрдэнэт үйлдвэр”-ийн мастерууд зөвлөлдлөө
  • Шагнал гардуулах ёслол болов
  • Д.Батлут: Эрдэнэтчүүддээ Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны түүх 107 жилийн ойн мэнд хүргэе
  • Г.Батсуурь: А.Амар нь Монгол улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллаж байсан
  • Д.Пүрэвлхагва: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны ойн баярын мэнд хүргэе
  • А.Амарын хөшөөнд цэцэг өргөлөө
  • “Найдвар” төвийн хүүхдүүдэд Ерөнхий захирлын бэлэг гардуулав
  • Мастерууд манлайлах хүчээ нэгтгэв
  • Хүүхдүүдийнхээ хүслийг биелүүллээ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Үр дүнгийн гэрээгээ дүгнэж байна
  • Хэсгийн ахлагч нарынхаа үгийг сонслоо
  • Аймгийн удирдлагууд цэргийн алба хаагчдаа эргэлээ
  • Сургуулиуд шинэ кабинеттэй болжээ