Нийтлэгдсэн: Mon, Apr 23rd, 2018

Д.Батлут: Бид өдөрт 600 метр куб хог “үйлдвэрлэдэг” үйлдвэрлэгч болжээ

da da-2

                   Аймгийн Засаг дарга Д.Батлут Эрдэнэт хот хог боловсруулах, хог ангилан ялгах үйлдвэртэй болох талаарх мэдээллийг өглөө. Тэрбээр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэй хийх уулзалтын үеэр энэ мэдээллийг иргэдэд хүргэсэн юм. “Манай аймаг энэ онд Польш улсын хөрөнгө оруулалтаар 9 сая еврогоор хог боловсруулах, хог ангилан ялгах үйлдвэртэй болно. Үйлдвэр байгуулах ажлын эхлэл хийгдсэн. Өнөөдөр манай аймгийн 103 мянган иргэн өдөрт 600 метр куб хог үйлдвэрлэж байна. Иргэд та бид хог үйлдвэрлэдэг үйлдвэр болжээ. Одоо үүнийгээ цэгцлэх цаг болсон. Хог боловсруулах, хог ангилан ялгах үйлдвэртэй болно. Иргэдтэй уулзах бүрт хүн бүхний ярьж хэлж байгаа зүйл бол хогны асуудал боллоо. Манай аймгийн айл өрхүүд 30 хоногт бий болгосон хог хаягдалдаа сард 1000 төгрөг төлж байна. Үнийн хувьд ч эргэн харах цаг болжээ. Энэ талаар судалгаа хийж байна. Үнэ бага байна, үүнийг бодох цаг болсон гэдэгт иргэд ч санал нэгддэг. Хөрш зэргэлдээх Булган аймагт айл өрхийн хогийг хүн амын тоогоор нь тооцож үнэлж байна. Нэг хүн хогондоо сард 1200 төгрөгийн хураамж төлдөг. Таван ам бүлтэй айл сард 6000 төгрөг төлдөг. Дархан-Уул аймаг нэг айл өрхөөс сард мөн л зургаан мянган төгрөг хураадаг юм байна. Өөрөөр хэлбэл иргэд нь хогондоо сард зургаан мянган төгрөг төлдөг ажээ. Иймд бид ч  хогны үнийн асуудлыг эргэн харах хэрэгтэй байна.

da da-1

Өнөөдөр манай аймгийн хогийн цэг хүрээгээ тэлсэн. Тэнд дөчин жилийн турш зөөж хуримтлуулсан 6 сая шоо метр хог байна. Энэ бүхнээс үүдэн бидний өмнө хог боловсруулах үйлдвэр, хог ангилан ялгах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага тулгарсан. Дээр нь ирэх долоо хоногоос эхлээд бид аймгийн хэмжээнд дуудлагын хог ачих үйлчилгээг үзүүлнэ. Үүнийг иргэдтэйгээ хамтран хийнэ. Тухайн багт амьдардаг иргэн, аж ахуйн нэгж дуудлагаар хог ачна. Хог ачих түлш, шатахууны асуудлыг Хот тохижуулах газраас гаргана. Дуудлагын хогны үнэ ханш, ямар байхыг удахгүй тогтооно” хэмээх мэдээллийг  аймгийн Засаг дарга Д.Батлут иргэдэд өгсөн юм.

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Хонх нь дуугарахлаар дамар нь, хоюулаа дуугарахлаар лам нь Таг гэдэг дээ
  • Гуйж байна, ажилтнуудаа үнэгүй үзлэг, оношлогоонд оруулж өгөөч …
  • Энэ туршлагыг аймгийн ЗДТГ-т дэлгэрүүлэхсэн
  • Б.Батсүх: Хувь хүнтэй нь ярьж, Хөдөлмөрийн гэрээг нь цуцлах цаг болсон
  • Шинээр модны захууд байгуулна
  • Ч.Мягмарсүрэн: Төсвөө зохиохдоо дээшээ хардагаа болиод хөрсөн дээр нь буулгамаар байна,та нар
  • М.Түмэнжаргал: 15, 16-ны өдрүүдэд үргэлжилсэн бороо орно
  • ”ЭРДЭНЭТ”-ИЙН ӨРӨНД АМАРЫН ТАЛБАЙГ АЛДАХ НЬ
  • Барилгачин дайчдын байгуулсан гавьяаг мартахын аргагүй
  • Анхдагч, илгээлтийн эздийн өдөрлөг Жаргалант суманд боллоо
  • МЭНДЧИЛГЭЭ
  • С.Ганцогт: Замын цагдаа нар ажил хийлгэхгүй байна
  • Дарга нарын Ээлжийн амралт хэзээ дуусах вэ
  • Анхдагч, илгээлтийн эздийг өдрийг Жаргалант суманд тэмдэглэнэ
  • МЭНДЧИЛГЭЭ
  • Цутгуурын цехийг шинэчлэх гэрээнд гарын үсэг зурав
  • Эмийн сангууд 17-33 хувиар үнээ нэмдэг байна
  • А.Түвшинжаргал дарга аа, Музейг амь оруулъя
  • Энэ зууны хамгийн урт үргэлжлэх сарны хиртэлт ирэх Бямба гарагийн үүрээр тохионо
  • Д.Дэлгэрбаяр: “Эрдэнэт Хурд-2018” наадмаар уурхайчдаа төдийгүй ард түмнээ баярлуулна
  • “ЭРДЭНЭТ ХУРД-2018” ДАНШИГ НААДМЫН ХӨТӨЛБӨР
  • Х.Эрдэнэбат аа, аймгийн удирдлагуудаа битгий малла л даа
  • ТА ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ХУГАЦААНД НЬ ИЛГЭЭСЭН ҮҮ
  • Үерийн ус зайлуулах сувагчлалыг сайжруулна
  • Эрдэнэт үйлдвэр орон нутагт хоёр тэртумын хөрөнгө оруулалт хийнэ
  • Солонгосчууд Эрдэнэтийн хүүхэд, ахмадуудын шүдэнд анхаарлаа хандуулж эхэллээ
  • Л.Эрхбаатар, Б.Мөнхдалай, Я.Тунгалаг, Г.Баярцогт нар сураггүй байгаа гэнэ
  • Баярын үеэр хоёр иргэн амиа хорлож, нэг хүн архинд хордож нас баржээ
  • Б.Зоригтбаяр урилга тарааж, дарга нар овооров
  • А.Түвшинжаргал: М.Мөнхбаяр нарыг тэр шүүхэд нь өг л дөө