Нийтлэгдсэн: Tue, Apr 24th, 2018

“Ном ярьж өгье”….”Цагаан гэгээ”………

Ax-3

Амьдрал өдөр ирэх бүр цахимжиж, хуудас шажигнатал эргүүлэн уншиж, шимтдэг ном гээч агуу гайхамшгаас алхам алхамаар холдож буй нь өнөөгийн нийгмийн гамшиг юм. Дөнгөж уншиж сурч буй охиндоо үлгэр дуурайл болгох гэж номын хуудас эргүүлэх шаардлага гарсан маань ч бас номноос холдсоны нэгэн жишээ билээ. “Өдрийн сонин”-оос төрөн гарсан нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ” номыг найз минь бэлэглэснээр би вээр эх орноо тойрч, нэрийг нь дуулснаас цаашгүй гадны улсаар ойрын хэд хоног дөрөө мулталсанаа уншигч тантай хуваалцахыг хүсч, “Ном ярьж өгье” булангаар уулзаж байна.

            Танд Ж.Гангаа автортой “Цагаан гэгээ” номын тухай ярьж өгье. Харин та цааш нь уншаарай, гүнзгий сэтгэгдэл төрүүлэх болно, энэ сайхан ном.”

“Алтайгаас Хянган хүртэл” аян замын тэмдэглэлээс…..

“Баруун зүг явсан хүмүүсийн үдэлж саатах дуртай газрын нэг бол Хяргас нуур байдаг. Эндхийн хөдөөний гэрүүд хаяагаа шуудаггүй. Оронд нь туургаа оноотой юбка шиг болгож гэрийнхээ ард хавьцаа бяцхан ярж цаанаас тэрэм нь \Хана гэхийг ингэж хэлдэг. Тэрмэс гэхээр хананууд гэсэн утгатай. Хар тэрмэс уулыг тун оновчтой нэрлэсэн харагдана.  сурв\ ярайн харагдана. Нуурын эрэг хөвөө гадаад далайгаас онц ялгаагүй.

            Торгон зөөлөн элсэн дээр Хяргасын намуухан давалгаа мяралзан, усанд нь умбахад бүлээн. Энд Хар тэрмэсийн амралт сувилал рашаан бий. Гэхдээ энд усаар аялах моторт завь байхгүй. Усанд умбахаас өөр аялж зугаалах газаргүй. Харин нуурын усанд булхах нь хүний эрүүл мэндэд тустай, бас хойд энгэрт байгаа жижигхэн горхиноос тосч уувал хүний биеийн өвчнийг анагаах хүчин чадалтай олон төрлийн рашаан бий гэлцдэг” хэмээн танин мэдэхүйн, эрүүл мэндийн мэдээллийг бичжээ.

            Ж.Гангаа агсаны энэхүү бүтээлийг уншигч тантай хуваалцахад, оюуны өмчийн хулгай болох вий гэсэн айдас надад төрсөнгүй. Номон дээр нь тийм тэмдэглэгээ ч байхгүй, мэргэжил нэгтнийхээ бүтээлийг олон хүнд хүргэх юмсан гэж хичээсний илрэл. Аавынхаа уран бүтээлийг хэвлэн олны хүртээл болгосон үр хүүхдэд нь, эмхэтгэж, өмнөх үг тэрлэсэн Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Г.Жамъян гуайд жирийн уншигчийн ёсоор талархаж байна. Сэтгүүлч хүний дэвтэртээ, сэтгэлдээ тэмдэглэсэн мэдээлэл, жишээ, тайлбарууд эргээд олон түмний оюуны мэлмийг баясгаж, үр хүүхдэд нь өв болсоны жишээ энэхүү “Цагаан гэгээ” юм.

Ax-2

“Онон Балжаас Шилийн богд хүртэл” тэмдэглэлд:

“Онон Балжийг хамгаалах өөр нэг том эрх ашиг Монголын ард түмэнд бий. Энэ бол Эзэн Чингис хааны уугуул нутаг. Хэн ч билээ нэг нөхөр “Чингис бид хоёр нэг бригадын хоёр” гэж сайрхсан гэдэг. Эртний Ром одоогийн Ром биш гэдэг шиг. Дэлүүн болдогийн буриадууд XIII зууны монголчууд биш билээ. Чингис хааны уугуул нутгийг нүдээр үзэх сонирхолтой дотоод гадаадын олон жуулчид байдаг. Харамсалтай нь энд хүрээд очиход их хаантай холбоотой дурсгал юу ч байхгүй бөгөөд орос маягийн хэдэн дүнзэн байшин, хөрөө рам сэлтхэн л харагдана. Дадал сумын төв дээр Тэмүжиний бага насны музей гээд ичиж зовмоор юм барьчихжээ. Сумын Засаг дарга нь төсөв гаргаж хүүхдүүдээр зураг зуруулаад хананд хадаж, Чингис хааныг дуурайлган “чүүчил” хийсэн гэр хэлбэрийн ур дүйгүй барилга барьсан байв. Гэрт амьдархаа аль эрт больсон манай буриад нөхөд нүүдэлчний их хааны дүр төрхийг үнэхээр ойлгохгүй нь зүй юм. Энэ байдлыг газар дээр нь харсан Л.Гансүх сайд “Арай ч биш байна шүү. Цөмөөрөө тал талаасаа дэмжиж хүн сонирхох юмтай болцгооё. Захын сургуулийн хүүхдийн гар урлалын үзэсгэлэн үзэх гэж ийм хол газрыг жуулчид зорино гэж үү” гэж онож хэлсэн юм.” хэмээх сурвалжлага нэгийг бодуулж хоёрыг сануулахаар.

Ax-4

Албаны хүмүүс, дарга нарыг дагаж явах тоолондоо уншихаас төвөгтэй мэдээ, ярилцлага бичихээс татгалзаж, дүр, дүрслэл сайтай, энгийн, егөөдсөн үгтэй нүдэнд харагдахуйц аян замын тэмдэглэл, сурвалжлага бичиж үлдээсэн нь Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ” номноос үнэртэнэ. Энэхүү номонд эх орныхоо өнцөг булан бүрт очих бүхэндээ хүүгийн сэтгэлээр өөд нь татчих юмсан, арай ч дээ гэсэн харуусал, бахархан магтах сэтгэл аль аль нь шингэжээ. “Ургац хурааж үзээгүй Угтаал нутгийн намар”, “Хөвсгөл далайн хар цагаан хил, ам”, “Оюутолгой ба Дэмчигийн хийд”, “Буйр нутгаа сахина буцаж сэргэхгүй усаа шавхана”, “Алтайн цаад говь” зэрэг 20 гаруй тэмдэглэлээс та бидэнд хэрэг тустай түүхийн, танин мэдэхүйн, эх орноороо бахархах түмэн сэтгэгдлийг харамгүй хайрлах болно.

Энэхүү бүтээлийн хоёр дахь хэсэг “Харьд зорчсон тэмдэглэл”-ээр үргэлжилж, “Хойд нас нь хойч үеэ тэжээх хойд Африк орноор”, “Харь буриадын нутаг дүүрэн цагаан гунигтай”, “Герман бүхэлдээ хотын төвийн хоёр өрөө гэдэг шиг”, “Баруун Монголыг зүүн Европ гэнэ”, “Америкт зорчсон явдал” зэрэг арваад тэмдэглэлийг эх орноосоо гадагш аялах явцдаа бичжээ. Хачин сонирхолтой, харуусалтай, гайхалтай, гадныг шүтсэн монгол хүнд хэрэг болох мэдээлэл, мэдлэгийг харийн орныг гадны нүдээр тун энгийн өгүүлсэн байх юм.

“Баруун Монголыг зүүн Европ гэнэ” тэмдэглэлээс….

Ax-1

Бүгд найрамдах Халимаг улсын нутаг хэмжээгээрээ манай Сэлэнгэ аймагтай ойролцоо юм болов уу. Байгалийн байдал Монголын Дорнод аймагтай их төстэй. Зүүн тал нь Каспийн тэнгис дөхөөд ирэхээр Бадам-Ишийн талархуу үл анзаарагдам гүдэн бүхий нөмөр нөөлөггүй хязгааргүй тал зэрэглээтнэ. Тийм нэгэн гүдэнгүүдийн дунд “Аршан булак” гэдэг бяцхан голын хөвөөнөө Элиста хотыг байгуулжээ. Хотын тээврийн товчоон дээр буухад Улаангом хотод ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Увсынхан хэдүйдээ хөгшин залуугүй оросоор ийм ус цас шиг ярьдаг болоо вэ гэж андуурмаар. Хаашаа л харна монгол төрх царайтай хүмүүс холхилдон, “Здраствуйте мендек, такси авнич” хэмээн ойрд оросыг холин санал тавих нь мань нутаг нэгтэнтэйгээ адилхан харагдсаных биз ээ” гэх мэтээр монголчуудын цус нэгтэй Халимагуудын тухай сонин хачныг мэдэх боломж бий.

Номтой нөхөрлөх олон хүүхэд залуусыг бид Ж.Гангаа агсаны “Цагаан гэгээ”-гээр урин дуудлаа. “Ном ярьж өгье” булангаар уншигч та Hotiinshuudan@yahoo.com хаягаар хайртай номынхоо тухай сэтгэгдлээ хуваалцаарай. Таны ирүүлсэнийг бид сайтдаа “Ном ярьж өгье” булангаар уншигчиддаа хүргэх болно. Энэ ажил бол номыг дээдлэх, номоор хойч үеэ хүмүүжүүлэхийг зорьсон гэгээлэг үйлс болон өргөжих болтугай.

М.Мөнхцэцэг

 

Мэдээг нийтэлсэн

-

Cэтгэгдэл үлдээх

Анхааруулга !!!
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд erdenetnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг ******* утсаар хүлээн авна.
ШИНЭ МЭДЭЭ:
  • Б.Ганзориг: Нэгийг нь Төөнөгөөд өгсөн, харин нөгөө нь….
  • “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн шинэ гишүүдийг томилжээ
  • АЙМГИЙН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА
  • Нөхөн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулжээ
  • “Эрдэнэс таван толгой” IPO -гоо ч гаргана, иргэдэд ногдол ашиг ч тараана
  • ТОСК-ийн 315 айлын орон сууцны ус, дулаан татах хөрөнгийг шийдээгүй байна
  • “Их хаадын цуваа” цэцэрлэг, сургууль барих гэрээний заалтаа өөрчлүүлж чаджээ
  • Агаарын бохирдлыг бууруулах цахилгаан халаагуурыг туршиж эхэллээ
  • Малын гаралтай түүхий эдийн цэгүүдийг “Таван-Эрдэнэ”-д төвлөрүүлнэ
  • ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ БА 1072 ШИРХЭГ ХУВЬЦАА 1072 хувьцааны талаар эндээс мэдээрэй
  • Жаргалантынхан “Ахмадын баяр”-аа тэмдэглэв
  • Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант сумын зарим өндөр настанд хүндэтгэл үзүүллээ
  • Жаргалант сум “удирдлагагүй болжээ”
  • М.Түмэнжаргал: 500 мянган төгрөг шийдэж чадахгүй юм бол агентлаг гэж байлгаад яадаг юм бэ, чи
  • С.Ганцогт: “Буянт хангай”, Бугатын модны захыг хаана
  • Хэв журам, сахилга хариуцлагыг сайжруулахад 11,6 тэрбум төгрөг шаардлагатай
  • Шанд багийн газрын гүнд 115.2 сая тонн хүдрийн нөөц байна
  • Эрдэмтэд Эрдэнэт үйлдвэрийг ч эх орноо ч хөгжүүлэхээр Эрдэнэтэд чуулж байна
  • М.Мөнхбаатар: Засгийн газар аж ахуйн асуудалд оролцдог явдал үүгээр дуусаасай гэж бодож байна
  • Б.Ганхуяг: Хувьцааны мөнгө дутуу орсон гэх гомдолтой иргэд дансны хуулгыг харах хэрэгтэй
  • “Монгол зэс” заргаа авчээ
  • Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ
  • Үйлдвэрлэлийн төлөвлөгөө бүх үзүүлэлтээр 100-аас дээш хувиар давж биелжээ
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Шүүхийн шийдвэрийн дагуу дахин сонгууль болох нь ээ
  • Төрийн ажил өглөө 08.30 цагт эхэлдэг болно
  • Ж.ЭРДЭНЭБИЛЭГ: 520 тэрбум төгрөгийн татвар төлөөд байна
  • “Эрдэнэс таван толгой” Олон нийтийн зөвлөлтэй болно
  • Д.Сумъяабазар: “Эрдэнэт” үйлдвэрийн дансыг хаасан, битүүмжилсэн зүйл байхгүй